Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэг цацагджээ. Тодруулбал, тус бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодсон нь олны дургүйцлийг төрүүллээ. Зодуулж буй хүүхдийн хүйсийг одоогоор тогтоогоогүй ч албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар эрэгтэй хүүхэд байсан байна. Уг хэрэг дээр цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.
Бид энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх мөн уг хэрэг хаана үйлдэгдсэн талаар нэгж нь шалгаж байна" хэмээн мэдээлэл өгч байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг сануулж байна. Үүнээс гадна өсвөр насны хүүхдийг хариуцан ажиллаж буй анги даасан багш нар сурагчид нэгнээ ялгаварлан гадуурхах, дээрэлхэх, хүндлэхгүй байх үйл гаргахгүй байхыг зөвлөх хэрэгтэйг холбогдох албанаас сануулж байна.
Ёстой аймаар адгууснууд өсч байнаа Яана даа Сайн шийтгэ дараа дараагийнхдаа сургамж болог.
Хижигнүүдийг хуулийн дагуу арга хэмжээ ав,нэгнийгээ арай хэрцгий пойлдож бдаг шүү.