У.Хүрэлсүх, Н.Уртнасан нарын цөлжилтийн эсрэг хоршил

У.Хүрэлсүх, Н.Уртнасан нарын цөлжилтийн эсрэг хоршил

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс амласан тэрбум мод тарьж ургуулах амлалт эхэндээ нэлээн эргэлзээ дагуулсан. Цахим орчинд цөөнгүй хүн энэ бол утопи, хэрээс хэтэрсэн амлалт гэх зэргээр шүүмжилж байв. Ардчилсан улс оронд төрийн тэргүүнээ чөлөөтэй шүүмжилдэг тэр л эрхээ хүмүүс эдэлсэн нь энэ. Харин байгаль орчны доройтол, цөлжилтийг бууруулах цаад том зорилгыг нь одоо хүмүүс ойлгожээ. Тэгээд олуул түрэн дэмжиж байна. "Тэрбум мод" гэдэг үндэсний хөдөлгөөн бий болж, мод тарьж ургуулах үйлсэд хувь, хувьсгал гэлтгүй бүгд л ханцуй шамлан орлоо. Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн энэ манлайлал маш богино хугацаанд үндэсний хөдөлгөөн болж өргөжлөө.

Хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, хатаж ширгэсэн гол горхины тооллого, цөлжилт гэх мэт үгс бидэнд хэдийнэ танил болсон хэрнээ үүний эсрэг бодитой, далайцтай хөдөлдөггүй муу зантай. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн энэ удаад харин далайцтайгаар гараанаас гарлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарыг тэр чигт нь босгож, бараг хоёр долоо хоногийн турш мэргэжлийн хүмүүсийн үг, зөвлөгөөг шийдвэр гаргагч нарт шууд хүргэж чадлаа. Ойн салбарын үндэсний чуулган маш үр дүнтэй болсон гэдгийг захын хүн нүүр бардам хэлж байна. Мод ургуулна гэдэг шинжлэх ухаан учраас мэргэдийн үг юу юунаас үнэтэй. 

Цөлжилттэй тэмцэх үйлсэд өнөөх хэдэн муу нэртэй, луу данстай уул уурхайн компаниуд хамгийн түрүүнд нэгдэж, Н.Уртнасан сайдтай 600 гаруй сая мод тарьж ургуулах гэрээ байгуулсан нь олзуурхмаар үйл явдал. Байгаль орчноо ижийтэй зүйрлэн хайрладаг эртний уламжлалтай монголчууд ухдаг бус ургуулдаг үндэстэн болох шинэ бөгөөд том амбицаа үүгээр тунхаглав. Хэл амтайхан томилогдсон Н.Уртнасан сайд яван чангарч, салбарын шаггүй менежер гэдгээ тэрбум мод тарьж ургуулан байгаль орчны доройтлоос ангижрах энэ том үйлсийн гарааг амжилттай эхлүүлснээрээ нотлов.

Тэрбум мод тарина, ургуулна гэдэг амаргүй ажил. Цөлжилттэй тэмцэх ч амаргүй. Алга урвуулах төдийд үр дүн харагдах боломжгүй. Олон жил тууштай, бас хариуцлагатай зүтгэх том зорилго. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар үндэсний хэмжээнд манлайллаа үзүүлж, Н.Уртнасан сайд салбарын уялдаа холбоог гараан дээрх шигээ эрч хүчтэйгээр зөв чиглүүлээд явбал цөлжилттэй тэмцэх том ажил том үр дүнд хүрч чадна гэдгийг мэргэжлийн хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч эхэлжээ. Нэг талаасаа энэ бол шийдэмгий, довтолсон тоглолттой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, попролтоос ангид, асуудлыг ул үндсээр нь өөрчлөх гэдэг сайд Н.Уртнасан нарын хоршил. Гэхдээ хожил нь байгаль дэлхийдээ хайртай монгол хүн бүрийнх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн ордонд намын бүлгүүд хуралдана

    Төрийн ордонд намын бүлгүүд хуралдана