• 1
  • 1937

Өвчнийг оношлох, эмчлэхэд цөмийн технологийг ашиглаж байна

Өвчнийг оношлох, эмчлэхэд цөмийн технологийг ашиглаж байна

    Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хавдар болоод аливаа өвчнийг оношлох, эмчлэхэд технологийн дэвшил чухал үүрэг гүйцэтгэж байна. Багаж, тоног, төхөөрөмж, технологигүйгээр өвчтөнийг оношлох, эмчлэхэд бэрх юм. Чухам ямар технологийн тусламжтайгаар иргэдийг анагааж, амьдрал бэлэглэдэг болохыг энд онцолъё. 

Төрөл бүрийн халдварт өвчнийг эрт үед нь шууд оношлох, хавдрын үе шатыг тодорхойлох, хорт хавдрыг гамма-цацрагаар шарж эмчлэх, бамбай булчирхайн хавдар, уушгины цусан хангамж, бөөрний байршил, зүрхний цусан хангамж, тэжээл дутагдал, шигдээс зэргийг ялган оношлох, ясны бүтэц, байршлыг оношлох, цээж болон шүдний зураг авахуулах зэрэг бүхий л онош, эмчилгээнд бид цөмийн технологийг ашиглаж байна. Түүнчлэн рентген оношилгооны төхөөрөмжүүд ашиглан хүний биеийн ясны хугаралгэмтэл, шүдний гажиг, уушигны үйл ажиллагаа зэргийг оношилоход өргөнөөр ашигладаг. 

Өөрөөр хэлбэл цөмийн технологийн тусламжтайгаар богино хугацаанд өвчнийг оношлох, эмчлэх гээд эрүүл мэндийн салбарт дэвшил, ололт бий болжээ. 

Дэлхийд ойролцоогоор 10 мянга гаруй эмнэлэг цацраг идэвхт изотоп, цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмж, рентген цацрагийн аппаратыг ашиглан нийт оношилгооны 90%-ийг гүйцэтгэж байна. Гадаад шарлагад ихэвчлэн ашигладаг бөгөөд орчин үед хөгжингүй орнуудад шугаман хурдасгуурыг ашиглах хандлага нэмэгдэж, дэлхийд жилд 30 мянган хүн гадаад шарлагын эмчилгээ  хийлгэдэг гэсэн  мэдээлэл бий. 


Харин Монгол улсад 1961 онд Улаанбаатар хотод Цацраг туяа эмнэлэг байгуулагдан хорт хавдрыг гамма-цацрагаар шарж эмчлэх ажил эхэлсэн бөгөөд 1982 онд Хавдар судлалын үндэсний төв болон өргөжсөн байдаг. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цөмийн онош зүйн тасагт 1970-аад оны дунд үеэс эхлэн хүний эд эрхтний үйл ажиллагааг хянах, өвчнийг оношлох, эмчлэхэд цацраг идэвхт изотоп болон цөмийн технологийн нарийн багаж төхөөрөмжийг ашиглаж иржээ. 

   Манай улсад 340 гаруй эмнэлгийн байгууллага цацрагийн үүсгүүрийг эмчилгээ, оношилгоонд ашиглаж байна. Монгол Улсын анагаах ухааны салбарт цөмийн технологийн хөгжил дараагийн шатандаа шилжиж, хосолсон болон дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тухайлбал СПЕКТ/СТ (спект сити) ашиглан эмгэгийн талаарх мэдээллийг эсийн болон бүтцийн түвшний өөрчлөлтүүдийн хүрээнд оношилж, хавдрын цацраг эмчилгээнд 2019 оны зургадугаар сараас анх удаа шугаман хурдасгуурт иж бүрэн системийг нэвтрүүлэн гурван хэмжээст эмчилгээг хийж эхлээд байна.

Иргэд бидний тэр бүр мэдээд байдаггүй технологи эрүүл мэндийн салбарт ямар ололт дэвшил авчирсныг үгээр хэлшгүй юм. Жилд 6000 хүн хорт хавдартай гэж шинээр онош тогтоолгодгоос 700-800-д нь туяаны эмчилгээ хийдэг байна. 

Иод-131 изотопыг ашиглан бамбай булчирхайн хавдар, уушигны цусан хангамж, бөөрний байршил, зүрхний цусан хангамж, тэжээл дутагдал, шигдээс зэргийг ялган оношлож байна. Харин Техниций-99 изотопыг ашиглан бөөрний үйл ажиллагаа, ясны бүтэц, байршил зэргийн зураг авч оношилгоо хийж байна. Мөн Цөмийн технологийн тусламжтайгаар амын хөндийн доторхийг нарийн оношлох нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл мэсгүйгээр хүний дотоод эрхтнийг бүрэн харж, эрт оношлох, эмчилгээний аргыг зөв сонгоход цөмийн технологи тусалж байна. 

Цөмийн оношилгоо эмчилгээний үеийн цацрагийн хамгаалалт, хяналтыг орчин үеийн багаж төхөөрөмжөөр хийдэг болж, жилд ойролцоогоор 2400 өвчтөнд бөөр, яс, бамбай, зүрх, уушиг, элэг цөс зэрэг эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны оношилгоо, бамбайн даавруудыг тодорхойлох шинжилгээг, бамбай булчирхайн хордлогот бахуу, хорт хавдрын эмчилгээг 150 гаруй өвчтөнд тус тус хийж байгаагийн зэрэгцээ туяа эмчилгээний хүндрэл буурч хавдрын өвчлөлд эерэг үзүүлэлт гарч байна. Түүнчлэн зөвхөн гадаад улс оронд хийгддэг байсан оношлогоо, эмчилгээ Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтэрснээр гадаадад эмчилгээ оношилгоо хийлгэхээр явах иргэдийн урсгал саарч, эх орондоо эмчлүүлэх боломж нээгдэж байна. Энэ бол нийгэм эдийн засагт үзүүлж буй хамгийн том ач холбогдол юм. 

Монгол Улсад цөмийн анагаах ухааны салбарт шинэ техник, технологи нэвтэрснээр хөгжлийн шинэ шатанд гарах нөхцөл бүрдэж байна. Өнөөдөр хүн бүхэн эмнэлгийн тусламжийг ямар нэгэн байдлаар авч байгаа. Харин иргэдийн мэддэггүй ч өдөр тутам хэрэглэж, ашиглаж байдаг цөмийн технологи эрүүл мэндийн салбарт ийнхүү бүрэн нэвтэрч, өргөн ашиглагдсанаар эрдэнэт хүмүүсийн амь насыг аварч, аюулт өвчнөөс анагаахад тус дэм болж байна. Энэ бол яахын аргагүй технологийн дэвшлийн ач холбогдол юм. 

Иргэн та өдөр бүр, цаг минут тутамдаа цөмийн технологийг хэрэглэж байдгийг мэддэг уу?

Цөмийн технологи Монголд нэвтрээд хагас зуун жил болж байгаа бөгөөд  танил биш ч танил энэ технологи нийгмийн бараг бүх салбарт хэдийнэ нэвтэрч, өдөр тутмын хэрэглээ болжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 0 0 Буруу 3 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Zochin - 4 жил өмнө

    Ene kinogoo tsatsahaasaa umnu hyanuilah bj dee.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XII.06-2021.XII.12

    Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XII.06-2021.XII.12