Цар тахлын үед “УБТЗ” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажилласныг онцлов

Цар тахлын үед “УБТЗ” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажилласныг онцлов

Цар тахлын үед “УБТЗ” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн гол түгээгч хүч, Монгол-Оросын харилцааны бэлэг тэмдэг, хүчит зүтгүүр нь болж ирснийг талууд онцлон тэмдэглэв

       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн монголын талын хувь нийлүүлэгч Л.Халтар, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч О.Белозёровтой уулзалт хийж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр О.В.Белозёров, "Улаанбаатар төмөр зам" ХНН жил бүр ачаа тээврийн түүхэн амжилтууд тогтоож байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад цаашид Улаанбаатар төмөр зам ХНН-ийн техникийн шинэчлэл, санхүүгийн чадварыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.      

 Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Улаанбаатар төмөр зам ХНН нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 30.1 сая тонн ачаа тээвэрлэж өнгөрсөн оны ачаа тээвэрлэлтийн хэмжээг давсан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ онд 30.6 сая тонн ачаа тээвэрлэж дахин шинэ амжилт гаргах нөхцөл бүрдсэнийг мэдээлэв. Цар тахлын үед “Улаанбаатар төмөр зам” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажиллаж Монгол Улсын эдийн засгийн гол түгээгч хүч болохын сацуу Монгол Оросын харилцааны бэлэг тэмдэг, хүчит зүтгүүр нь болж ирснийг хоёр тал онцлон тэмдэглэв.

          “УБТЗ” ХНН-ийн өмнө тулгамдаад байсан хуримтлагдсан асуудлууд болох МОНП-1, МОНП-2 өрийн үлдэгдэл, тарифын бодлого, УБТЗ ХНН-ийн газрын эзэмшил зэрэг асуудлыг түүхт 100 жилийн ойн өмнө үндсэнд нь шийдсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, эдгээр арга хэмжээ нь тус нийгэмлэгийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Талууд ойрын хугацаанд “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулахаар тохиролцов. О.В.Белозёров УБТЗ ХНН-ийн замын даргаар томилогдсон Х.Хэрлэнд амжилт хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд “УБТЗ” ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын Протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтад “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Гадаад харилцааны асуудал хариуцсан Ерөнхий захирлын орлогч, УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны оросын талын гишүүд оролцлоо.

          Мөн өдөр Зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг байгуулж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт хоёр улсын зам, тээврийн салбарт төмөр зам, агаарын тээвэр, автотээвэр, тээврийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар ойрын жилүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тохирон баталгаажуулсан. Уулзалтын үеэр талууд цар тахлын үед түр зогсоод байсан хоёр талын агаарын харилцааг эргэн сэргээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв. Улаанбаатар-Улан-Үд, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгүүд хийгдэж эхэлсэн бөгөөд Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг 2022 оны 1 дүгээр сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дурдав.

          Уулзалтын үеэр талууд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар ОХУ-аар дамжуулан тээвэрлэж ОХУ-ын Алс дорнодын далайн боомтууд, БНАСАУ-ын Раджин боомтоор дамжуулан экспортод гаргах чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын “Төв” коридорыг шинэчлэн хөгжүүлэх Улан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд хэсэглэлийг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих ТЭЗҮ-г хамтран боловсруулахаар тохиролцлоо. Уулзалтад ОХУ-ын тээврийн орлогч сайд В.А.Токарев, “Оросын төмөр замууд” НХН, ОХУ-ын тээврийн яамны Гадаад харилцааны газрын төлөөлөгчид оролцлоо.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ

    “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ