“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг

“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг

    Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” хамтарсан цуврал хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) зохион байгуулж буй билээ. Энэ удаагийн (2021.12.22) хэлэлцүүлэг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд болов.

    Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн гурав дахь нь юм. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн  Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ.

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Өмнө нь та бид хамтран “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол”, “Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг” сэдвүүдээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцон, арга туршлагаа хуваалцсан нь үр дүнтэй болсон... Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт болсон.  Мөн Улсын Их Хурлаар улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох хэдий ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болохоор зохицуулсан. Үндсэн хуульдаа ийнхүү хөгжлийн бодлого, төсөвт гүйцэтгэх Улсын Их Хурлын үүрэг оролцоо, хөгжлийн бодлого төлөвлөлтийн залгамж чанарыг хангах талаар тодорхой болгон, зааж өгсөн нь чухал ач холбогдолтой” гээд хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлаар шинээр батлагдсан хууль тогтоомж, баримт бичгүүдэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн тусгасан талаар дурьдлаа.  

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ мөн улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн асуудлаа алсыг харж, хэтийн төлөвийг төсөөлж тодорхойлох замаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн суурийг тавихаар хичээж буй энэ үед бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Япон Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар жишээ, туршлага чухал ач холбогдолтойг онцлохын зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлэгт илтгэл тавих Үшижима Шүничиро, Нагаяма Кацүхида нар нь туршлагатай мэргэжилтнүүд гэдгийг онцолсон юм.

    Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслүүдийг санаачлан боловсруулж, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хөгжлийн бодлогын төлөвлөлт ба төлөвлөлтөд суурилсан төсөв” сэдвээр илтгэл тавив. Илтгэлдээ төлөвлөлтөд суурилсан хөгжлийн зарчим, түүнийг практикт хэвшүүлэхэд учирч буй бэрхшээлийн талаар онцлон хөндөж, ижил төстэй бэрхшээл Япон Улсад тулгарч байсан эсэх, улсын хөгжлийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэх төсвөө хэрхэн тодорхойлж, гаргадаг талаар зөвлөмж, шийдлийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

    Дараа нь хэлэлцүүлэгт Япон Улсаас онлайнаар оролцсон илтгэгч нар илтгэлээ тавилаа. Япон Улсын Эдийн засаг, төлөвлөлтийн агентлагийн Нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга асан Үшижима Шүничиро Япон Улсын эдийн засгийн төлөвлөгөө, үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн туршлагын талаар илтгэл тависан. Тэрбээр илтгэлдээ дайны дараах Япон Улсын эдийн засгийн хөгжил, хөгжлийн үе шат, эдийн засгийн төлөвлөгөө, үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн түүх, эдийн засгийн төлөвлөлтийн механизмын талаар танилцуулж, тэр дундаа амжилттай хэрэгжсэн төлөвлөгөө болох 1955 оноос хэрэгжсэн “Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх” төлөвлөгөөг онцолж, танилцуулсан юм. 

    Жайка-гийн “Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьж, илтгэлдээ  Япон Улсын хөгжилд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсын улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Япон Улсын туршлагаас суралцах талаар мэдээллийг онцолж танилцуулав.

    “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүдийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг ажиллаж буй юм. Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг нар үг хэлж, үнэтэй зөвлөгөө, санал, дүгнэлтээ хуваалцсан илтгэгч нар болон хамтран ажиллагч Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Жайка байгууллагад талархлаа илэрхийллээ.

    Энэ өдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Д.Батжаргал, Т.Доржханд болон Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, МУИС зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “IELTS-600” төсөлд хамрагдсан СХД-ийн сурагчид олон улсын сертификат гардан авлаа

    “IELTS-600” төсөлд хамрагдсан СХД-ийн сурагчид олон улсын сертификат гардан авлаа