Монгол улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Монгол улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

      Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл 1921 оны 3 дугаар сарын 18 өдөр Ардын журамт цэрэг Хиагтийг чөлөөлсний дараа шархадсан цэргүүдийг эмчлэн сувилах зорилготой эмнэлгийн түр хороог Европ эмчилгээтэйгээр байгуулсанаас үүдэлтэй гэж үздэг.

1921 онд Монгол Улс нь 640 гаруй мянган хүн амтай, жилд 10 гаруй мянган хүүхэд төрдөг ч 48 хувь нь 3 нас фхүрэхгүй энддэг, хүн амын өсөлт зогсонги байдалд орсон байжээ. Тухайн үед гадаадын зарим судлаачид Монгол Улсыг “мөхөж буй үндэстэн”-д тооцож байсан юм.

1921 онд Ардын засгийн газраас улс орноо сэргээх стратегийн чухал хэсгээ хүн амаа өсгөх хэмээн тодорхойлж, зорилт, зорилгоо дэвшүүлж байсан байна. Энэ хүрээндээ 1923 онд ЗХУ-аас дотор, мэс засал, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн 10 гаруй эмчийг урин авчирч хүн амаа орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухаанд суурилсан эмчилгээг хийж эхэлжээ. Ийнхүү мөхөж буй гэх анхааруулгад өртөж байсан Монгол Улсын хүн ам тасралтгүй өсч 2021 онд Монгол Улсын Хүн ам 3,4 саяд хүрч дундаж наслалт 70,7 болжээ. Энэ нь 100 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн ажлын үр дүнг илэрхийлэх тоон үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өдгөө эрүүл мэндийн салбар 4575 эрүүл мэндийн байгууллага, 56 мянган ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хөгжлийн “үндсэн тулгуур” салбар болтлоо хөгжсөн байна. Сүүлийн үед дэлхий нийтээр аливаа улс орны хөгжлийн түвшинг эдийн засгийн өсөлтөөр хэмжих хандлагаас зайлсхийн хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Хүний хөгжлийг хэмжиж буй энэхүү гол үзүүлэлтийн нэг нь хүн амын дундаж наслалт байдаг бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт, эх нярайн эндэгдэл, нас барах өвчний голлох шалтгаан зэрэг Эрүүл мэндийн үзүүлэлт тогтмол сайжирч буй юм.

Ойн хүндэтгэлийн баярын хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд“ Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээсэн. Тухайлбал, 20 дугаар зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авсан авч одсон “цагаан цэцэг” -ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд “цагаан цэцэг өвчин”-ийг бүрэн устгасан Азийн анхны улс орон болсон, Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон зэрэг амжилтаараа бид энд бахархахгүй байхын аргагүй. Цаашид Монгол улсын хөгжлийн чиг баримжаа болсон “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, “оношилох” гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, “эмчлэх” гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана.

Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжлийн “үнэт эрдэнэ” монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн, улс орны хөгжлийн түүчээ нь болсон эрүүл мэндийн салбарын ажилчид болон та бүхний үргэлж дэмжлэг, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, урт удаан, аз жаргалттай амьдрахыг хүсэн ерөөе” хэмээв.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбар нь хөгжлийнхөө хугацаанд орчин цагийн анагаах ухааны эмч мэргэжилтэнг 1942 оноос эхлэн дотоодод бэлтгэж эхэлсэн бөгөөд анхны 13 их эмчийг 1942 онд бэлтгэн гаргаж байжээ. 1962 онд Монгол Улс нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад элссэн бөгөөд энэ цагаас хойш тус байгууллагын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хуралд 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлгийн төлөөлөл оролцов.

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг эрхэм танд хүргэе. Танд зориулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэвшүүлж буй баярын мэндчилгээ, Эрүүл мэндийн салбар 100 жил баярын хөтөлбөр, Дэлхийтэй зэрэгцсэн 100 жил баримтат кино, теле концерт, гэрэл зургийн сонин содон бүхнийг https://moh.gov.mn/zuunjil линкээр орж сонирхоно уу. Хүн амын Эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй Эрүүл мэндийн салбарын эрхэм хүмүүн танд баярын мэнд хүргэе.                

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    LIVE: Агаарын чанарын нэгдсэн мэдээллийг өгч байна

    LIVE: Агаарын чанарын нэгдсэн мэдээллийг өгч байна