Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.28) хуралдаан 13 цаг 25 минутад ирц бүрдсэнээр эхэлж, төлөвлөсний дагуу Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргаллаа.

    Эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Хуулийн төслийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хийлээ. Тэрбээр Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2-т зааснаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд холбогдох өөрчлөлтийг тусгаж саналыг томьёолсон бөгөөд мөн төслийн нэр томьёог Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлж, найруулгын саналыг бэлтгэн, томьёолсныг танилцуулав.

 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат энэ хууль батлагдсанаар орон тоо, цалин хөлс нэмэгдэхүү гэдгийг тодруулахын зэрэгцээ стандартын шаардлага хангасан камерьжуулалт тавигдах эсэх болон камерийн бичлэгийг нотлох баримт бэхжүүлэх хүрээнд авч үзэх, үнэлэх эсэхийг тодруулж хариулт авав. Энэ асуултад ажлын хэсгээс хүний эрх талаасаа камерийн бичлэгийг хэн дуртай нь үзэхгүй, тодорхой эрх бүхий этгээд үзэж шалгадаг байна. Мөн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх зохицуулалт хийсэн. Камерьжуулалт стандартын шаардлага хангасан, хоорондоо уялдаа холбоотой, арчлалт хамгаалалт хийх хариуцах эзэнтэй байхаар зохицуулсан гэж хариуллаа.

    Үргэлжлүүлэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн найруулгын саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн. Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийг эцсийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

    Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай асуудлаар гарах “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцож, танилцуулга хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналын томъёоллоор санал хураалт явуулж, хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 
 
 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хотын дарга Гавьяат гал сөнөөгчид хүндэтгэл үзүүллээ

    Хотын дарга Гавьяат гал сөнөөгчид хүндэтгэл үзүүллээ