• 0
  • 1285

Гадаадын агаарын тээвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзав

Гадаадын агаарын тээвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзав

Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Чингис Хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээх шийдвэр гарсан.
          Тус шийдвэртэй холбогдуулан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан бөгөөд тус нүүлгэн шилжүүлэлтийн ажлын хэсгийн ахлагч ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом Монгол Улс руу хуваарьт нислэг үйлддэг гадаадын агаарын тээвэрлэгчид болох “Кореан Эйр”, “Эйр Бусан”, “Ашиана Эйрлайнс” “Туркиш Эйрлайнс”, “Эйр Чайна” “Аэрофлот” компанийн төлөөлөгчийн газрын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөө, иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, зуны нислэгийн цагийн хуваарь болон Агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттайгаар эхлүүлэх бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өгч санал солилцлоо.
       ​ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом дэлхий дахинд тархаад байгаа Ковид-19 цар тахлын хүнд үед бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдал иргэний нисэхийн салбарт хэрхэн нөлөөлсөн талаарх товч мэдээлэл өглөө. 2020 онд олон улсын нислэгийн тоо 86 хувь, орон нутгийн нислэгийн тоо 34 хувь, нийт нислэг 74 хувиар, өнгөрөлтийн нислэгийн тоо 2019 онтой харьцуулахад 2020 онд 47 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг дурдаад Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих болсон шалтгаан болон тус нисэх буудлын зорчигч хүлээн авах, ачаа боловсруулах хүчин чадал, хоолойны тоо, гал унтраах зэрэглэл, перроны гадаргуу ба даац, хөөрч буух зурвасын урт, зорчигч үйлчилгээний цогцолборын талбай, автомашины зогсоол зэрэг бүх үзүүлэлтээр “Буянт-Ухаа” ОУНБ-аас сайжирсан талаарх харьцуулсан тоон мэдээллийг өглөө.
       ​ЗТХЯ, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд, ИНЕГ, дотоодын агаарын тээвэрлэгчид, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК зэрэг 21 байгууллага  хамтран боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан “Чингис хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор 24 цагаар ажиллах Шуурхай командын штаб байгуулагдах тухай, “Коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журам”, “Олон улсын зорчигч, ачаа тээврийн нислэгийн үед хэрэгжүүлэх халдвараас сэргийлэх хариу арга хэмжээний заавар”-ыг боловсруулан батлуулахаар ажиллаж байгааг талаар мэдээлэл өглөө.  
        ​Түүнчлэн ИНЕГ-ын Цагийн хуваарийн зөвлөлд “НУБИЭ” ХХК-ийн төлөөлөл шинээр орж байгаа бөгөөд тус зөвлөлийн хурал Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан 2021 оны зуны цагийн хуваарийг 7 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зуны цагийн хуваарийг шинэчлэн батлах ба олон жил нислэг үйлдэж байгаа гадаадын агаарын тээвэрлэгчдийн түүхэн цагийн хуваарийг хадгалах зарчмыг баримталж ажиллахаа ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом мэдэгдээд агаарын тээвэрлэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
        Тус уулзалтын үеэр гадаадын агаарын тээвэрлэгчид Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлж шинэ нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийн ажилд  амжилт хүсэв.
         Уулзалтын төгсөлд ИНЕГ-ын Дэд даргын зүгээс хамтран ажилладаг гадаадын агаарын тээвэрлэгчдэд дахин талархал илэрхийлээд Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлснээр үзүүлэх үйлчилгээ чанар хүртээмж сайжрахыг онцлон шинэ нисэх буудал руу нислэг шилжүүлэхэд шаардлагатай бүхий л хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаа мэдэгдлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Та бүхэндээ нийслэл Улаанбаатар хотоо, амьдрах орчноо гоё сайхан болгох бүтээн байгуулалтын өдрүүдийн мэндийг хүргэе.

    Та бүхэндээ нийслэл Улаанбаатар хотоо, амьдрах орчноо гоё сайхан болгох бүтээн байгуулалтын өдрүүдийн мэндийг хүргэе.