Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулсан юм. Тэрээр хурлын үеэр дарга нар хатуу анхааруулга өглөө.
Тэрээр хэлэхдээ: "3 сарын 15 нд бэлтгэл ажлыг бүрэн хангаад 4 сарын1 нд эхлэх ёстой гэдэг хатуу үүрэг даалгавар өгж байгаа шүү нөхдүүдээ ойлгож байгаа биз. Энэ ерөөсөө тоглоом биш шүү. Би хэлсэн тоогоо нэхнэ шүү. 3 сарын 15-нд хүлээж авах ёстой юмаа хүлээж авна. 4 сарын 1-нд ажил эхэлнэ, гүйцээ.
Үүний цаана ямар нэгэн хугацаа алдсан ч юм уу, тайлбар хүлээж авахгүй. Одоо хэдүүлээ зүгээр дүрэм, журмаа эртнээс тохиръё. Янз бүрийн тайлбар хүлээж авахгүй.
Н.Энхтайван дарга, тэр үнэлгээний хороогоо хурдан байгуулаад яаравчил. Бүх орлогч нараас би нэхнэ шүү. Р.Давга дарга тэр хуулийнхаа талын боловсруулалтаа, Д.Сүхээ дарга тэр орон сууцны асуудлаа, Ж.Сандагсүрэн дарга ажлын байр нэмэгдүүлэх асуудлаа...Д.Ихбаяр дарга бас төлөвлөгөөнүүдээ гарга. Одоо ажил эхлэж байгаа учраас нэхнэ шүү. Тэрбум модтойгоо яаж уялдуулах вэ? Ногоон байгууламжийг яаж нэмэгдүүлэх вэ? Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт байгууламж бүхий спорт комплексын талбайг дүүрэг болгонд байгуулж ногоон байгууламжийн тоог нэм” гэлээ
Like
1
Зөв
1
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
