• 0
  • 1187

Б.Баасанхүү: “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж Үндсэн хуульд тусгагдсан

Б.Баасанхүү: “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж Үндсэн хуульд тусгагдсан

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

 Энэ удаа  Ардын Их Хурлын 227 дугаар тойргоос сонгогдсон депутат Балганжавын Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.

 -Шинэ Үндсэн хууль батлалцсан хүний хувьд эх хуулийн амин сүнс, үнэ цэнийн талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Шинэ Үндсэн хууль нь монголын ард түмний оюун санаа  болон сэтгэл зүрхээ шингээсэн бүтээл гэж боддог. Учир нь Үндсэн хуулийн төсөлд ард түмнээс маш их санал ирсэн байсан. Тэдгээрийг Ажлын хэсэг боловсруулж, нэгтгэснийг нь 430 депутатууд шүүн тунгааж, баталсан төдий.

Нөгөө талаар  Шинэ Үндсэн хууль нь  дэлхийд дансгүй байсан Монгол Улсын зургаа дахь тунхаг гэж боддог. Тухайлбал, Монгол Улс манжийн дарлалд ороод дэлхийд дансгүй болсон байх үед 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж Богд хаант Монгол Улс тусгаар улс гэдгээ тунхаглан зарласан. Дараа нь 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэж, 1990 онд цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялж дэлхийд Монгол гэдэг нэрийг тунхагласан. Харин үүний дараа 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Монгол Улсын өнөө ба ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Тиймээс Үндсэн хууль нь Монголын ард түмний үнэт  бүтээл юм.

-Та бүхэн  анхны чөлөөт ардчилсан сонгуульд өрсөлдөж Ардын Их Хурлын депутат болсон гэдэг. Тухайн үеийн дурсамжаасаа сөхвөл ямар вэ?

 -Хуучин цагт сонгуулийн саналын хуудас дээр ганцхан хүний нэр бичсэн байдаг. Сонгогчид тэр хуудсан дээр үзэгний үзүүр ч хүргэж болохгүй. Саналын хуудсыг нугалаад хайрцагт хийх л үүрэгтэйгээр сонгуульд оролцдог байсан.

Харин бидний сонгогдсон Ардын Их Хурлын сонгууль жинхэнэ ардчилсан, сонгох сонгогдох эрхийг баталгаажуулж чадсанаараа онцлогтой. Олон нэр дэвшигчтэй анхны чөлөөт сонгууль байлаа. 

 Миний сонгогдсон Ардын Их Хурлын 227 дугаар тойрогт  гэхэд таван хүн нэр дэвшсэн. Би чинь АН-аас нэр дэвшин өрсөлдөж нийт сонгогчдын 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулж, депутат болсон юм.

Тухайн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор сонгууль зохион байгуулахтай холбоотой бүх ажлыг хийнэЫ. Ажил болохоор хийхээс өөр аргагүй. Гэтэл сурталчилгааны үеэр сонгууль зохион байгуулах албаны хүн нь нэр дэвшиж байгаа нь буруу хэмээн үзсэн эсэргүүцэгчид ч байсан. Гэхдээ тухайн үед алба, амины ажлаа ялгаж шударга ажиллаж байлаа.

 Үнэндээ Ардын Их Хурлын депутат гэдэг их л том хүний ажил гэж боддог байсан болохоос над шиг жирийн иргэн төрийн хүн болно гэж бодож явсангүй. Ардын Их Хурлын гишүүний мандатаа гардаж авахдаа ингээд төрийн түшээ болчихлоо гэж бодохоор итгэж өгөмгүй сонин байсныг нуугаад яахав.

 -Үндсэн хууль баталсан тэр түүхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Ялангуяа залуу үеийнхэнд сонин байх болов уу?

 -Анхдугаар чуулганыг 3 хоног болно гэж төлөвлөсөн ч 10 хоног болж, Үндсэн хууль батлах чуулганыг 14 хоногоор төлөвлөсөн ч 76 хоног үргэлжилсэн.

Нэг талаас цаг хугацааны хувьд сунжирсан мэт харагдавч нөгөө талаас их олон үйл явдлыг туулан Үндсэн хуулиа баталсан. Дэгийн тухай хуулийг шуураад өнгөрөх болов уу гэж бодож байсан чинь 7 хоносон. Анхны гацаа тэгж эхэлсэн.       Ялангуяа нэр томьёололтой холбоотой асуудалд бүр их хугацаа зарна. Тухайлбал, эх хуулиа эхлээд “Их цааз” гэж нэрлэхээр хэлэлцэж байгаад “Их засаг хууль” болгон өөрчилж яг батлахдаа  “Монгол Улсын Үндсэн  хууль хэмээн болгосон байх жишээтэй.

Шөнийн 01 цаг хүртэл цаг сунган хуралдах үе бишгүй байлаа. Өдөр, шөнөгүй хуралдахаар зарим нь нэгийнх нь бие ч муудаж эхэлсэн. Гэсэн хэдий ч тэр олон төлөөлөгчийн хэн нь ч ядарлаа зүдэрлээ гэх үг амнаасаа унагаж байсангүй. Монгол Улсын төлөө Үндсэн хуулиа батлая, урагшлая гэж бодохоос больё, таръя хэмээн ухарч няцаж байгаагүй.

Нөгөө талаас Үндсэн хууль батлах хүртэл эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн бор, шар мэдээллүүд их байсан. Тэр  ч бүү хэл хөдөөнөөс ирсэн хэдэн хүн Үндсэн хууль батална гэж юу байхав дээ, юу мэддэг юм гэсэн нийгмийн сэхээтэнлэг хэсгийн хандлага ч байсан. Ардын Их Хуралд над шиг хөдөөний хүмүүс байсан  ч, цаг үеэ  шинэ соргогоор мэдэрсэн эрч хүчтэй, оюунлаг төлөөлөгчид маш их байсныг хэлэх хэрэгтэй.  Тэд л биднийг чиглүүлж байсан.

Эх хуулиа батлах зам дардан байгаагүй болохоор цаашдаа залуучуудад Үндсэн хуулийн үнэ цэнийг ойлгуулах, сурталчлахад анхаарах шаардлагатай гэж боддог.

 -Үндсэн хуулийг батлалцсан гэдэг нь эрхэм бахархал байх нь мэдээж. Гэхдээ таны хувьд өөрийн саналаа эх хуульд шигтгэсэн ч юм уу эсвэл таны санал дэмжигдсэн тийм явдал байдаг уу?

- Монгол Улсынхаа Үндсэн хуулийг батлалцана гэдэг хувь хүн төдийгүй манай ураг удам, үр ач нарын маань бахархалт үйл хэрэг байх нь гарцаагүй. Бас Үндсэн хуулиа гар өргөж баталсан тэр агшнаас бидний бүрэн эрх шууд дууссан. Ингэж дуусгаж чадсан  нь өөрөө бахархалтай үйл хэрэг.

Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг тогтоох асуудалд  төлөөлөгчид их маргасан.  40,50 нас гэдэг дээр санал хуваагдаад эцэслэгдэхгүй байх үед би 45 нас гэдэг саналыг гаргасан. Манайхны олонх ч дэмжсэн.

 Харин миний хувьд хамгийн бахархалтай санагддаг зүйл нь “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан явдал. Энэ санал өнөөдрийг хүртэл хөдөөгийн мянга мянган малчдад ээлээ өгч байгаад баяртай байдаг. Үндсэн хуульд анх “Мал төрийн хамгаалалтад байна” гэж тусгагдсан ч сүүлд нь “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж өөрчлөн найруулсан байсан.

 Түүнчлэн төр нь шашны үйл хэрэгт оролцохгүй гэсэн санал гаргаж байлаа, би. Үүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай баяжуулаад “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж хуульд тусгасан. Энэ саналыг тусгахад хамба лам хамгийн их үүрэг гүйцэтгэсэн дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баянзүрх дүүрэг "МАШИНТАЙ ХУДАЛДАА" эрхлэгчдийг дэмжинэ

    Баянзүрх дүүрэг "МАШИНТАЙ ХУДАЛДАА" эрхлэгчдийг дэмжинэ