• 2
  • 1251

Үнэ нь өсөөгүй бараа, бүтээгдэхүүн алга

Үнэ нь өсөөгүй бараа, бүтээгдэхүүн алга

Улсын хэмжээнд өнгөрсөн сард инфляц 2020 оны мөн үеийнхээс 13.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. 

Энэ нь өргөн, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэг жилд ийм хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10 000 төгрөгөөр худалдан авч байсан бүтээгдэхүүнд бид 11 340-ийг төлж эхэлжээ. Гэтэл бодит байдалд дийлэнх бараа, үйлчилгээний үнэ 10 гаруй хувиар нэмэгдээд тогтсонгүй. Багадаа 30, ихдээ 100 хувиар өссөн жишээ олон байна. Энэ талаар сурвалжиллаа.

2

Баянгол дүүргийн XVIII хороонд байрладаг “Баянгол” зах руу уржигдар оров. Тус захад нэг жилийн хугацаанд хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн бараанд ургамлын тос, нарийн ногоо, цаасан бүтээгдэхүүн багтсан бол үнэ нь өсөөгүй зүйл байхгүй аж. Баянгол захад лангуу түрээслэгч Г “Би голдуу импортын бараа зардаг. Миний борлуулж буй бүтээгдэхүүнээс нэг жилийн хугацаанд үнэ өсөөгүй нэг ч зүйл байхгүй. Төрөл бүрийн цай, гоймон, будаа болон жимсний шүүс, ургамлын тосны үнэ нэмэгдсэн. Тодруулбал, нэг литр ургамлын тосны үнэ өдгөө дунджаар 7000 төгрөгт хүрсэн. Бүр 9000-аар борлуулж буй нь ч байна. Гэтэл жил гаруйн өмнө л 5000 орчим төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн ОХУ-аас оруулж ирдэг будаа төрлөөсөө шалтгаалан нэг кг нь 5500-7500 төгрөгт хүрсэн. Гурвалжин будааны үнэ жилийн хугацаанд кг тутамдаа дунджаар 3000-3500-гаар нэмэгдэн, 7000-7500 төгрөгт хүрсэн” гэлээ. Тэгвэл дээрх захад ахуйн болон ариун цэврийн бүтээгдэхүүн борлуулагч М “Амны болон ариун цэврийн цаасны үнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард дахиад нэмсэн. Жишээлбэл, “Kleenex” брэндийн салфетик 3000-аас нэмэгдэн 3500-4000 төгрөг боллоо. Хамгийн хямдавтар буюу 20 ширхэг нь 20 000 төгрөгөөр борлуулагдаж байсан ариун цэврийн цаасны үнэ нэг сарын хугацаанд 25 000-д хүрэв. Мөн бүх барааны олдоц ховор, хязгаартай тоогоор нийлүүлж буй. Энэ нь Эрээн-Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн саатлаас үүдсэн гэсэн. Ер нь бүтээгдэхүүн хомсдоход үнэ нь өсдөг бичигдээгүй хууль манай улсад бий шүү” гэсэн юм

3

Түүнчлэн архи, шар айраг, зарим дарсны үнэ ч сүүлийн гурван сард нэмэгдсэн юм байна. Согтуурах болон бусад төрлийн ундааны бөөний төв ажиллуулдаг Ц “Дотоодод үйлдвэрлэдэг бүх төрлийн архи, шар айрагны үнэ шил, лааз тутамдаа нэг жилд 300-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь 2021 онд улирал тутамд л хэдэн төгрөгөөр өсгөсөн гэсэн үг. Түүнчлэн энэ он гарснаас хойш буюу сүүлийн 14 хоногт зарим төрлийн цэвэр ус, ундааны үнэ ширхэг тутамдаа 30-50 төгрөгөөр өслөө. Үүнээс гадна нийлүүлэлт нь буурсан. MCS компанийн үйлдвэрлэдэг зарим ундаа огт үзэгдэхээ байлаа” гэсэн юм.

Удахгүй Цагаан сар болно. Хэдийгээр айл өрхүүдийг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг албаныхан уриалж буй ч идээ, шүүс бэлтгэх хүн цөөнгүй байна. Баянгол дүүрэг дэх “Барс” худалдааны төвд үйлчлүүлж байсан өндөр настан Г.Билигттэй өнгөрсөн бямба гарагт ийн ярилцав.

-Танайх Цагаан сар тэмдэглэх үү. Коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор баярыг аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа шүү дээ.

-Манайх дөрвөн хүүхэд, 12 ач, зээтэй айл. Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн хүүхдүүд ч байна. Тиймээс энэ жил хүүхдүүд, ач, зээ нар болон болон нутаг усны цөөн хүнээ урьсан. Өнгөрсөн хоёр жил гэртээ хүн бараг оруулаагүй учраас энэ удаа цааргалахгүй гэж бодлоо.

4

-Нууц биш бол хэдэн төгрөгийн орлоготой вэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж буй энэ үед баярт бэлтгэх гэлтгүй л өдөр тутмын хэрэглээнд зарцуулах мөнгө ихсэж байна.

-Манай гэр бүлийн хүн бид хоёр нийлээд сард нэг сая орчим төгрөгийн тэтгэвэр авдаг. Үнийн өсөлтийн тухайд ярих ч юм биш. Би 400 000 орчим төгрөгтэй (өөрийнх нь нэг сарын тэтгэвэр) ирээд архи болон дарс тус бүр нэг шил, нэг таваг хэвийн боов, нэг уут гурил, нэг гулууз хонины мах аваад дуусав. Ердөө архи, гурилан боов, гурил, мах гэсэн дөрвөн зүйл худалдан авахад л 400 000 төгрөг төллөө. “Талх чихэр” компанийн хэвийн боов ширхэг нь 5800 гэнэ. Бүр 7000 төгрөгийн үнэтэй нь ч байна. Ганц хоёр жилийн өмнө хэвийн боов дунджаар 3000 төгрөгийн үнэтэй байсан шүү дээ. Мөн гурил, мах, чихэр, архины үнэ ч огцом өссөн байна. 0.75 граммын савлагаатай “Соёрхол” архи авахад 65 000 төгрөг зарцууллаа. Бэлгэдэл, чанарыг нь бодон манайх авч хэвшсэн юм. Жил гаруйн өмнө ийм архийг 40 000 орчим төгрөгөөр л авч байсан санагдана. Нэмээд чихэр, жимс, нарийн ногоо зэхэж таарна, багагүй мөнгө зарцуулах нь гэлээ.

Ахуйн хэрэглээний бараа, архи, ундаа, чихэр, хэвийн боорцог, мах, гурил, нарийн ногоо гээд үнэ нь өссөн барааны нэр, төрлийг дурдаад баршгүй. Улмаар эдгээр нь ширхэг, кг тутамдаа жилд 10 гаруй биш, дунджаар 40-өөс дээш хувиар нэмэгдсэн байгаа юм. Инфляцын тооцооны талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын инфляцын тайланд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 10.5 хувиар нэмэгдсэн гэсэнд эргэлзэх, бухимдах хүн олон байсан. Ер нь иргэдийн өргөн хэрэглээний барааны сагсыг бүрдүүлж буй бүтээгдэхүүний үнийн дунджаар инфляцыг тооцдог. Үүнд мах, гурил, хүнсний ногоо багтахаас гадна тээвэр болон цахилгаан, дулаанд төлж буй зардал ордог. Сүүлийн нэг жилд цахилгаан, дулааны зардлыг төр дааж, автобусны тарифт өөрчлөлт ороогүй нь инфляц хэт нэмэгдэхгүй байхад нөлөөлсөн гэсэн үг. Гэхдээ эдийн засгийн өсөлт тааруу ийм үед инфляц хоёр оронтой тооноос давах нь иргэдийн амьжиргаа илүү муудахыг харуулж буй хэрэг. Үүний эсрэг чиглэсэн бодлогыг холбогдох байгууллагууд нь тодорхойлох болов уу” гэлээ.

5

Монголбанкнаас гаргасан тайланд өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 13.4, Улаанбаатарт 14.8 хувьтай байсныг мөн мэдээлжээ. Түүнчлэн нэг жилийн хугацаанд шатахууны ханш 47.5, хүнснийх 21, орон сууцынх 15.3 хувиар нэмэгдсэнийг дурдсан аж. Үүнээс гадна бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн нэмэгдлийн 46.3 хувь нь импортын бүтээгдэхүүний ханшийн “чангарал”-аас шалтгаалсан гэжээ. Эндээс харахад тээвэр ложистикийг сайжруулж, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол иргэд үнийн өсөлтөд дарамтлуулан, амьжиргааны түвшин илүү доройтох нь.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Иргэн - 3 жил өмнө

    Өргөн хэрэглээний барааны үнэ тэр дундаа хүнсний барааны үнэ хэт их нэмэгдээд байгааг мэдэорч байгаа төр засгийн албан тушаалтнууд бараг байхгүй болтой. Ард түмэн сөхөрч туйлдсаар ядуурсаар амь насанд нь аюул учирч болзошгүй юм даа.

  • Иргэн - 3 жил өмнө

    Өргөн хэрэглээний үнэ тэр дундаа хүн.

  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Бямбадорж: Иргэд IV тунд идэвхтэй хамрагдаж байна

    Б.Бямбадорж: Иргэд IV тунд идэвхтэй хамрагдаж байна