БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг байгуулж, 14 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ

БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг байгуулж, 14 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан байна.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 3 удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны тогтоолоор хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд 5, ажлын дэд хэсэг 18 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 2-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар 5 Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэн баталсан. Үүнд,

1.Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол - 2

2.Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай - 2

3.Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол - 1

 Нэг.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнд:

 Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн талаар:

1.Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий 2021 оны 07 дугаар сарын 27-ны 58 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг.

2.Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

3.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

4.Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

5.Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

6.Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

7.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав.

 Хоёр.Хяналт, шалгалтын ажлын талаар:

 1.2021.04.27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав. Тус ажлын хэсгийн хүрээнд салбарын хүрээний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэв.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлж, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харъяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоолын төсөл ажлын хэсгээс боловсруулсныг тус Байнгын хорооны 2021.10.19-ний хуралдаанаар хэлэлцэн батлав.

2.2021.05.25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

3.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд  шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсний дагуу Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021.01.13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан.

Ажлын хэсэг 6 удаа хуралдаж, Дундговь, Завхан аймгууд, зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцав. Ажлын хэсгийн хүрээнд ШУТИС-дээр үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэгчдийн хүрээнд зохион байгуулав. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны хуралдаанаар 2022.01.17-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэж, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэв.

Гурав.Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар:

1.2021.10.19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.

2.2022.01.17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэж, ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.

 Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт: 

1.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

 Дөрөв.Бусад ажлын талаар

Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд дараах хэлэлцүүлгүүдийн зохион байгуулав. Үүнд:

1. ”Япон лугаа адил хөгжье” сэдэвт хэлэлцүүлэг. Төрийн ордон. 2021.09.30. 

2. "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл" Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг2021.11.10. 

3. "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн төсөл" 

 хэлэлцүүлэг. Багшийн хөгжлийн ордон. 2021.11.12.

4. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэгМонгол Улсын их сургуулийн номын сан. 2021.11.15.

5. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дорнод аймаг. 2021.11.20.

6. "Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдал" сэдвээр JCI Монгол байгууллагатай хамтран Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг2021.11.29.

7. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Завхан аймаг. 2021.12.01.

8. "Ерөнхий боловсролын хуулийн төсөл" Clubhouse /цахим/ хэлэлцүүлэг2021.12.07.

9. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дархан-Уул аймаг (Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын 400 гаруй төлөөлөл оролцов)2021.12.11.

10. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Хэнтий аймаг. 2021.12.11.

11. "Дээд боловсрол болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл" хэлэлцүүлгийг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш, ажиллагсад, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. 2021.12.15.

12."Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Дорноговь аймаг. 2021.12.18. 

13. "Боловсролын ерөнхий хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Шинжлэх ухаан, технологийн их сургууль. 2021.12.21.

14. "Боловсролын багц хуулийн төсөл" хэлэлцүүлэг. Төв аймаг. 2021.12.28.

Боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийн хүрээнд дараах уулзалтуудыг хийв:

 1. Боловсролын багц хуулийн төслийн талаар хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. 2021.12.15.

 2. Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн байр суурь, хэрэгцээг анхаарч, дуу хоолойг нь сонсох, тусгах талаар МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж санал солилцсон. 

 3. Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд хувийн хэвшлийн дээд сургуулиудын захирал нартай уулзаж санал санал солилцсон. 2022.01.11.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баянхонгор аймгийн засаг дарга, багийн засаг даргууддаа 300 сая төгрөг зарцуулна

    Баянхонгор аймгийн засаг дарга, багийн засаг даргууддаа 300 сая төгрөг зарцуулна