ХЭН ЮУ ХЭЛЭВ?: "Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганы эргэн тойронд

ХЭН ЮУ ХЭЛЭВ?: "Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганы эргэн тойронд

     “Хэнийг орхихгүйгээр хөгжих” уриатай тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4 дэх зорилго буюу “Чанартай боловролыг дэмжих” зорилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилт ордог. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл-II-ын хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганыг зохион байгуулж байна.

Чуулган “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Mонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” сэдэвт форумаар эхэлж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо. 


Ногоон оффис, ногоон худалдан авалтыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн боловсролыг түгээнэ


П.Лхагвасүрэн (“ТХБ-II” төслийн түшиц байгууллага-Боловсролын хүрээлэнгийн захирал, Ph.D, проф):- Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь энэ төслийн зорилго юм. Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсад орон нутгийн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлснээр үр дүндээ хүрнэ. Үндэсний түвшинд 11 байгууллагын 22 гишүүн бүхий Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг зөвлөн чиглүүлж ажиллаж байна. Харин орон нутагт 6 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг 17 байгууллагын 114 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төслийн загвар сургууль бүрт “Тогтвортой хөгжлийн боловсролын сургууль, сум/ хорооны зөвлөл (ТХБСЗ)” байгуулагдан 900 орчим хүн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааг хангах ТЗЗҮБ-ийг ажилллуулж,  салбарын хүний нөөцийн чадавхыг ногоон оффис, ногоон худалдан авалтыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж, хандлага, соёлыг төлөвшүүлнэ. 

Үүнийг аймаг, дүүрэгт ч мөн хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн боловсролын загвар сургуулийн менежментийг бий болгож, үндэсний  хэмжээнд бусад сургуульд тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх жишиг, хөдөлгөгч хүч бүрдүүлнэ. 

Салбар хоорондын уялдааг сайжруулж, хамтын ажиллагааны зураглал гаргана

Э.Шинэцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургуулийн төвийн гүйцэтгэх захирал, төрийн удирдлагын докторант):- Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх,  уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталсан. 

Тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтэй уялдсан байдлыг тодорхойлох; 2020 оныг хүртэл хүрсэн үр дүнгээ нэгтгэн тоймлох; “ТХБ 2030”-ыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; Оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх; Салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төслийг боловсруулах; Мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хамтын санаачилгыг үүсгэсэн. Байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж буй нь энэ төслийн онцлог юм. 

Энэхүү үндэсний виртуал чуулган 4 өдөр үргэлжилж, 13 байгууллага, 75 зохион байгуулагчийн оролцоотойгоор 8 бүлэг сэдвийн хүрээнд форум хэлэлцүүлэг өрнөж, 34 илтгэгч, 70 салбар хуралдааны илтгэгчтэйгээр зохион байгуулагдах болно. 


Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь нэгдсэн үйл ажиллагааны гол зорилго юм.

Амьдралын чанарыг чухалчилж байна


Т.Ням-Очир (Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга): -Байгаль, нийгмийн аль ч түвшний, ямар ч төвөгтэй үйл явцад тухайн системийн хэвийн үйл ажиллагааг хангахдаа түүний аюулгүй байдлыг хадгалж, өнөөгийн болон хойч үеийнхээ “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал. Энэ нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго нь чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлэх явдал. 2021-2026 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлох; Сургалтын хөтөлбөрийг монголын түүх, эх хэл, зан заншил, эх оронч үзэл хандлага, үндэсний өв уламжлалын агуулгаар баяжуулах; Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний тухай боловсрол олгох; Сургалтын цахим платформ хөгжүүлэх; Боловсролын чанарыг олон улсад үнэлүүлэх юм. 
Иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэгш боломж олгох; сургалтын агуулга, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг үнэлэх, сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлсийн агуулгыг тусгах; монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; боловсролын чанарыг үнэлэх бодлогыг төрөөс баримталж байна. 
Цаашид бүх түвшинд гаргах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, сайжруулах шаардлагатай байна. Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш.  Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул. Хэрэгжилтийг хангах байгууллага (институт), хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах чухал байна. 


Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгоно


Ц.Уранчимэг (БОАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга):- Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргаад байна.  Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн.  “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд “Хай би Ойл” ХХК, “Цэцүүх  трейд” ХХК, “Мсрт” ХХК, “Мон батт” ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.

Чуулган маргааш “Тогтвортой хөгжлийн түншлэл-Орон нутгийн манлайлал”, “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://www.eduexpo.mn/ цахим платформд хандана уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

    Орон нутгийн харьяалалтай иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана