• 0
  • 1260

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.02.21-2022.02.26

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.02.21-2022.02.26

ХОНЬ

Удаан хугацааны туршид та бусдын анхаарлыг татах гэж хичээсэн байж мэдэх юм. Тэгвэл хүмүүс хичээл зүтгэлийг тань үнэлэхгүй байгаа юм биш шүү, зүгээр л тэдний хувьд онц хамаатай асуудал биш байж болно. Анхнаасаа хийж буй зүйлдээ бусдын анхаарлыг татах гэж хэт хичээгээд хэрэггүй. Заримдаа зүгээр л хяналтаа суллаж, цаашид юу өрнөхийг тайван ажигла. Бусдаас хэт их зүйл хүлээхгүй байснаар та өөрийн юу хүсч буйгаа бодитоор, хүлээн зөвшөөрч чадна. Энэ долоо хоногийн уриа: Боломж миний эргэн тойронд байна.

ҮХЭР

Таны амьдралд сүүлийн үед олон өөрчлөлтүүд гарсан байж магадгүй. Та шинэ газар нүүж ирсэн ч юм уу шинэ сургуульд орсон бол, эсвэл шинэхэн хадмуудтайгаа танилцаад удаагүй ч байж магадгүй юм. Олон олон өөрчлөлтийн дараа танд завсарлага хэрэгтэй. Энэ долоо хоногт танд шинэ санаа төрж, том мөрөөдөх болно. Сүүлийн хэдэн жил төсөөлөн бодоход хэт их цаг зарцуулсан бол одоо шинэ санаагаа хэрэгжүүлэх цаг нь иржээ. Найз нөхөд, хамт олон тань таныг дэмжих болно. Энэ долоо хоногийн уриа: Би хийж буй зүйлдээ итгэлтэй байна.

ИХЭР
Та шинэ ажил хайж байгаа эсвэл хүүхэддээ сайн асрагч хайж байгаа бол бусдаас тусламж хүсвэл зохилтой. Ямар ч асуудал тулгарсан байсан хуучин найз нөхөдтэйгээ холбоо барьж, нөхөрлөлийн үнэ цэнийхээ төлөө бие биедээ харилцан туслаарай. Хуучин хамтран ажиллаж байсан хэн нэгэн танд хандаж тусламж хүсч мэднэ. Эсвэл хамаатан чинь хүүхдээ харж өгөөч гэж гуйж магадгүй. Аль нь ч байсан цааргалалгүй тусалж, бусадтай хүч хавсарснаар таны нөлөө улам нэмэгдэнэ. Энэ долоо хоногийн уриа: Та ганцаараа биш.

МЭЛХИЙ

Та мөрөөдлийн ажилдаа орох эцсийн шатны ярилцлагаа хүлээж байна уу. Эсвэл гайхалтай болзоонд явахаар болсон уу. Аль нь ч байсан ялгаагүй, энэ долоо хоногт та санасандаа хүрч сарвайснаа авах нь. Та аль хэдийнэ өөрөө өөртөө туслах эхний алхамаа хийчихсэн юм байна. Ажилласаар байгаа цагт бүтэхгүй зүйл гэж үгүй. Хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Энэ долоо хоногийн уриа: Би өөрөө өөрийнхөө төлөө бүхнийг хийнэ.

АРСЛАН

Сүүлийн хэдэн сарын хугацаанд та бүхий л харилцаандаа ахиц дэвшил гаргасан боловч мөнгө, цаг хугацааны тухай чухал ярианаас зайлсхийсээр ирсэн байж магадгүй. Долоо хоногийн дунд үед найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ шударгаар, чөлөөтэй ярилцаарай. Санхүүгийн бэрхшээл байгаа бол ил гаргаж, асуудлаа шийдээрэй. Нөхцөл байдлаас ичиж санаа зоволгүй, буулт хийдэг байх хэрэгтэй. Энэ долоо хоногийн уриа: Би юу хийхээ мэднэ, асуудлаа шийдвэрлэж чадна.

ОХИН

Найзууд чинь танд хэтэрхий агаарын юмс ярьж, санал болгож мэдэх юм. Харин та нөхцөл байдалд бодитой хандаарай. Долоо хоногийн дунд үеэр гэнэтийн мэдээ сонсож болзошгүй. Магадгүй аялалд явах ч юм уу сургууль соёлтой холбоотой шинэ мэдээ байх болно. Ямар ч мэдээ байсан гэсэн таны өдөр тутмын хэмнэл, урт хугацааны төлөвлөгөөнд их бага хэмжээгээр нөлөөлнө. Уян хатан байхыг хичээгээрэй. Нэн шаардлагатай зүйлсээ ангилан ялгаж, цагаа зөв төлөвлөөрэй. Зарим зүйлсийг дараа хийж болно шүү дээ. Энэ долоо хоногийн уриа: Амьдрал надад юу ч өгсөн би хүлээж авахад бэлэн.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт амьдралд тань цоо шинэ учралууд дүүрэн байх нь. Хайр дурлалын романс, шинэ хобби, шинэ санаа юу ч байж болно. Нөхөр хүүхдүүдтэйгээ хангалттай их цагийг өнгөрөөж, гэртээ амттай хоол хийж идэн, дуртай киногоо үзээрэй. Юу ч хийхгүй нэгэн үдшийг ч болсон таашааж өнгөрөөхийг зөвлөж байна. Амьдралын эгэл жирийн бүхнээс таашаалыг мэдэр. Энэ долоо хоногийн уриа: Би аз жаргалыг сонгож байна.

ХИЛЭНЦ

Та сурч дадсан зуршлаасаа салах дургүй хүн юм. Гэхдээ цар тахлаас шалтгаалаад амьдралдаа маш олон өөрчлөлт хийсэн болов уу. Өөрчлөлт бүхэн алдагдал авчирч буй мэт санагдаж байгаа бол энэ долоо хоногт нөхцөл байдлыг эсрэгээр эргүүлэх боломж гарч ирнэ. Өөрчлөлтийг боломж болгон хувирга. Та хамт олондоо баяр баясгалан бэлэглэх болно. Эргэн тойрондоо байгаа хамт олон, найз нөхөд, түүгээр ч зогсохгүй ургамал цэцэгст хүртэл анхаарлаа хандуулаарай. Таны анхаарал бүгдэд хэрэгтэй. Энэ долоо хоногийн уриа: Би эргэн тойрондоо баяр баясгалан авчирдаг.

НУМ

Та гэр бүлийнхэнтэйгээ санхүүгийн асуудлаар ярилцахаас зайлсхийж явсан бол одоо энэ байдлаа өөрчлөх цаг иржээ. Гэр бүлийн зардал хяналтаас тань хэтэрч байгаа тул та ганцаараа бүхнийг шийдэж чадахгүй. Асуудлаа ярилцаж шийдвэрлэхгүй тэвчсээр байх юм бол алдагдал их хүлээж, хожим харамсаж мэднэ. Найз нөхөд, ойр дотныхонтойгоо бага зэрэг сөргөлдөж болзошгүй. Энэ долоо хоногийн уриа: Өөртөө бүх хариуцлагыг үүрүүлээд хэрэггүй.

МАТАР

Таныг хүрээлэн буй хүмүүс өөрийг чинь хариуцлагатай гэж боддог. Энэ долоо хоногт ч бас танд давуу талаа улам тодруулж, багийн удирдагчийн хувьд гялалзах боломж гарч ирнэ. Найзуудын групп чатан дээр оройн хоолны төлөвлөгөө зохиох, үдэшлэгийн санаа гаргах ч юм уу ямар нэг байдлаар санаачилгатай байхад тань хүмүүс бүгд дуртай байх болно. Өөрийн эрч хүчээ цагаа зөв төлөвлөх, асуудлыг шийдвэрлэхэд ашиглаарай. Энэ долоо хоногийн уриа: Надад шийдэл байна.

ХУМХ

Энэ долоо хоногт та шүүгээгээ цэвэрлэж байгаад хуучны үнэ цэнэтэй сонгодог бүтээлүүд олсон байж мэдэх юм. Энэ бол таны өөрийн чинь үнэ цэнийг илтгэж байна гэж ойлгоорой. Та үргэлж л тайзны ард, бусдын нүднээс далд хамаг юмыг хийдэг байж магадгүй. Тэгвэл санаа бүү зовоорой, анхаарлын төвд байх цаг удахгүй ирнэ. Одоо хийж байгаа зүйлээ л үргэлжлүүлэн хийгээрэй. Энэ бүхэн бол асар том үйл явцын нэгээхэн хэсэг шүү. Энэ долоо хоногийн уриа: Та бол нуугдсан эрдэнэ.

ЗАГАС

Хуучин танил, ажлын холбоотой хүмүүс тань энэ долоо хоногт танд хандаж, зөвлөгөө авч магадгүй. Ямар нэг байдлаар та бүхний анхаарлын төвд байх нь. Бусдад туслах мэдээж сайхан боловч таны цаг зав хэр билээ гэдгээ бас санаарай. Долоо хоногийн дунд үед гэнэтийн мэдээ хүлээж авч болзошгүй. Энэ бүхэн таны амьдралд идэвхитэй хэмнэлийг тань буцааж авчирна. Энэ долоо хоногийн уриа: Үнэт цагаа үнэ цэнтэй зүйлсдээ л зарцуул.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

    Улаанбаатарт 12 градус хүйтэн байна