Б.БАТ-ЭРДЭНЭ: Ногоон эдийн засгийн хөгжлийг сайжруулахын тулд Европын Холбоотой хамтран ажиллана

Б.БАТ-ЭРДЭНЭ: Ногоон эдийн засгийн хөгжлийг сайжруулахын тулд Европын Холбоотой хамтран ажиллана

“Ногоон эдийн засгийн хөгжлийг сайжруулахын тулд Европын Холбоо Монгол Улстай хамтран ажиллана”

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам нарын албаны төлөөлөл өнөөдөр (2022.02.22) Европын холбооны парламент дахь Ази, Монголтой харилцах бүлгийн төлөөлөлтэй уулзлаа.
   БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед баримтлах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг улбар шараас шар түвшинд бууруулан хилээ нээх шийдвэр гаргаснаас хойш ирж буй анхны зочид нь Европын холбооны Парламентын бүлгийн төлөөлөгчид та бүхэн болж байна” хэмээн онцоллоо.

Талууд байгаль орчин, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил сэдвийн хүрээнд харилцан санал солилцож, хамтран ажиллах чиглэлд санал нэгдэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2027 он хүртэлх Европын холбооны хамтын ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тэргүүлэх чиглэлээр авч үзсэнд туйлын таатай байгаагаа хэлсэн юм. Улмаар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд БОАЖЯ-ны зүгээс Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газартай нягт  хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.

Европын холбооны парламентын төлөөлөгчид уулзалтын үеэр Монгол Улсад тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт болон бусад байгаль орчны тулгамдсан асуудлуудад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар дурдаад “Ногоон шилжилт” хөтөлбөртэй уялдуулан хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр, техникийн шийдлийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөрс хамгаалах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, чиглэлийг сонирхон асууж, энэ чиглэлд хамтран ажиллах боломж бий гэсэн юм. Үүний дараа талуудын уулзалт аялал жуулчлалын  сэдвээр үргэлжлэв.
   БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Цар тахлын үед дэлхий олон улсад аялал жуулчлалын салбар, түүнийг дагасан бүхий л үйлдвэр, үйлчилгээ, эдийн засгийн орчин хумигдсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалыг нэрлээд буй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, аялал жуулчлалын хилээ олон улсад нээсэн. Энэ мэтээр аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэн эрчимжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

    Мөн энэ хүрээнд бусад чиг үүргийн яамдууд болон мэргэжлийн зөвлөлтэй хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг зохион байгуулсан тухайг дурдаад, Монгол Улсын Засгийн газраас энэ онд нэг сая жуулчин авах томоохон зорилт дэвшүүлээд байгааг хэлэв.

Үүнээс гадна “Монгол Улс иргэний агаарын тээврийг либералчлах, өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашлаад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна” гэлээ.

   Уулзалтын төгсгөлд, Европын парламент дахь Төв ази, Монголтой харилцах бүлгийн төлөөлөл хэлсэн үгэндээ байгаль орчин, аялал жуулчлалыг хамтатган хамгаалж, хөгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг онцлоод, цар тахалтай зэрэгцэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар Европын холбоо онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов.

Энэ хүрээнд богино хугацаанд аялах сонирхолтой дэлхийн жуулчдын визний шат дамжлагыг шийдэх чиглэлд анхаарч байгаагаа сонирхуулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

    Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна