Хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн зөвлөлийн оролцоог хангана

Хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн зөвлөлийн оролцоог хангана

     Өнөөдөр Нийслэлийн Баянгол дүүргийн төр, хувийн хэвшлийн ААН, албан байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн цуглаж Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, ГХЗУСАЗСЗ-өөс санаачлан, Каритас Монгол ТББ-тай хамтран зохион байгуулсан.

БГД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХЗУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: “Сүүлийн жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал чимээгүй өнгөрч боломгүй сэдэв болсон. 2018 оны Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 3-р тогтоолоор “Байгууллага бүр дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах” чиг үүрэг гарч, албан байгууллагуудад уриалж эхэлсэн. Энэхүү чиглэлийн дагуу дүүргийн ГХЗУСАЗСЗ-ийн даргын хувьд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үр нөлөөг сайжруулахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлүүдээр дэмжин тусалж ажиллахад анхаарч байна.

    Монгол Улсын төр захиргааны нэгж бүр дээр хэрэгжиж эхэлж буй энэхүү ажлыг та бид хамтдаа хэрэгжүүлж, хөгжүүлж, төгөлдөржүүлэх, байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөө байгуулж, эцэг эхчүүд тухайн зөвлөлд оролцоо хандлагаа нэгтгэн, өөр өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуудаа эрэмбэлэн, зөвлөлүүдээрээ дамжуулж шийдвэрлүүлэх, түүнд саналаа өгөх, энэхүү үйл ажиллагаанд зориулсан төсөв санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх үүргийг байгууллага бүрийн удирдлагууд хүлээсэн байгааг дуулгаж байна. Хүүхэд хамгааллын асуудал, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал” хэмээн онцолсон юм.

Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр Гэр бүл судлаачид илтгэл мэдээлэл танилцуулж, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-ууд, мөн “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, эцэг эхийн зөвлөлүүдтэй хамтран ажиллах боломж” сэдвүүдийн хүрээнд дүүргийн холбогдох хэлтэс, нэгжүүдээс мэдээлэл хийлээ.

   Оролцогч талуудын хамтын ажиллагаа, оролцоо, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх боломжууд нээлттэй зохион байгуулагдсан ба 150 гаруй төлөөллөөс бичгээр болон, хэлэлцүүлгээр санал авсан.

    Зөвлөгөөнийг зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын дарга, ХНХЯ-ны зүгээс Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхэд хамгааллын орчныг сайжруулах, хохирогчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавих чиглэлүүдээр шат дараатай үйл ажиллагааг зохион байгуулж буйг өргөжүүлэх, үр дүнд хүрэх зорилготой.

   Дүүрэг орон нутгийн нэгж бүрт ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ байгуулан, өрх гэртээ, ажиллах орчиндоо ч хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд хүн бүрийн оролцоог хангах, нэгдсэн ойлголттой болох, тэгш боломжуудыг хүртээх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого арга зүйгээр хангах, хамтран ажиллах, үр дүнд хүрэх суурийг ийнхүү тавилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    С.ЭНХБОЛД:  Халдварт болон халдварт бус өвчний шинжилгээ оношилгоог улам бүр сайжруулах нөхцөл бүрдлээ

    С.ЭНХБОЛД: Халдварт болон халдварт бус өвчний шинжилгээ оношилгоог улам бүр сайжруулах нөхцөл бүрдлээ