У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гаргаж, түүний үзэл санааг дэлхийн олон улс орон сайшаан дэмжсэнээр 1974 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор тэмдэглэж байхаар тогтсон түүхтэй.

Монголчууд бид эрт дээр үеэс эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, эхчүүдээ дээдлэн хүндэлж, гэрийн хэргээс төрийн хэрэг хүртэл үг сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Аугаа хүчирхэг ард түмнийхээ их түүхийг бүтээлцэж, туурга тусгаар эх орныхоо гал голомтыг тууштай сахин хамгаалж, түүхэнд мөнхөрсөн ухаан хурц, дайчин цовоо бүсгүйчүүдээрээ бид бахархдаг.

Эвийн хүчийг илэрхийлсэн таван сумны сургаалаар домог болон мөнхөрсөн Алунгоо эх, тэсэшгүй бэрхийн дундаас дэлхийн талыг эзэгнэн  боссон Их эзэн Чингис хааныг төрүүлж өсгөсөн Өүлэн эх, эвийг зангидаж, төрийг түшилцсэн Бөртэ үжин, Их хаадын эх болсон Сорхугтани бэхи, төрөө төвшитгөж, түмнээ нэгтгэсэн сэцэн Мандухай, үзэл бодол, үйл хэргээрээ түмнээ түүчээлж, шинэ үеийн хөгжил, дэвшлийн эхлэлийг тавилцсан С.Удвал, Э.Оюун гээд түүхэнд мөнхөрсөн олон сайхан ээжийнхээ хатан ухаан, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргийг бид үеийн үедээ мартах учиргүй.

Эхчүүдээ дээдлэн, эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хангасан билээ.

Улмаар эмэгтэйчүүдийн анхны байгууллага  болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” байгуулж, даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламыг томилж байлаа.

Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй!

Өрх гэрийн амьдралд, үр хүүхдүүдийн хүмүүжилд, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг асар их. “Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг” гэж манай ард түмэн ярьдаг. Энэ үгнээс айл гэрийн амьдралд үзүүлдэг эмэгтэй хүний нөлөө, байр суурь тов тодорхой харагдаж байна.

Энхрий үрсээ энгэрээсээ ундаалж, элэг зүрхээрээ энэрэн хайрладаг шигээ хатуу бүхнийг аргадан зөөллөж, хосгүй сайхан сэтгэлээр бусдын төлөө зүтгэдэг, халамж хайрын дээд, хайрын бурхан болсон бүсгүйчүүд Та бүхэндээ эрчүүд бид үргэлж талархаж явдаг билээ.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад эрчүүд биднийг хажуу дэргэдээс минь түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

Ийм л аугаа амьд бурхад учраас бүсгүйчүүд Та бүхнээ “Монголын үзэсгэлэнт сарангоо, намайг төрүүлсэн ижий” хэмээн манай ард түмэн найраг шүлэгтээ магтан дуулдаг юм.

Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд,  эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм.

Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Зовох гэж биш жаргах гэж энэ хорвоод ирдэг” гэж сайхан үг байдаг.

Энэ ч утгаараа айл өрх бүрийн амьдрал, аз жаргал эрчүүд биднээс ихээхэн шалтгаална.

“Эр амгалан бол гэр амгалан” гэж үг бий.

Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, охин үрээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

Энэ бол монгол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг юм.

Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний  салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг.

Тиймээс энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарч, “Эрүүл эх, нялхас” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байна.

Мөн хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих явдал чухал байна. Төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг, түмэн олон нь эмэгтэйчүүдээ хайрладаг, хүндэлдэг улс орон хөгжин дэвждэг жамтай.

Тиймээс эх орны ирээдүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол эхийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг нэгэн гэр бүл, ураг төрөл төдийгүй улс орон хүртэл хүртэж байдаг.

Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийнх биш, улс үндэстний, цаашлаад хүн төрөлхтний асуудал билээ.

Эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэд Монгол Улсын ирээдүйг цогцлоох эрч хүч билээ.

Тиймээс ачтай буянтай ээжүүд Та бүхний халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүй хойч үе, үр хүүхдүүд маань өсөж өндийж байна.

Өнөөдөр бол Монголчууд бидний хэлж заншсанаар “Эмэгтэйчүүдийн баяр-Мартын 8”.

Үр хүүхэд нь ээжийгээ, хань нөхөр нь халамжит гэргийгээ, хайртай залуу нь сэтгэлт бүсгүйгээ баярлуулахаар догдлон байдаг хайр талархлын өдөр юм.

Энэ сайхан өдөр Монгол төрийн гал голомт, Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон Та бүхэн маань хуран цуглаж байгаад би туйлын ихээр бэлгэшээж байна.

Амьдралыг эх хүн үүсгэж, эх орон ижий танаас эхэлдэг болохоор энэ сайхан баярын өдөр амьдралын эх болсон ачлалт буянт ээжүүд Та бүхэндээ  нийт ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Оюун-Эрдэнэ: Эх, нярайн болон эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүргэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Эх, нярайн болон эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүргэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байна