Э.Золбоо: Дагуул хотынхоо бүтээн байгуулалтад БНСУ-ын талаас зөвлөх үйлчилгээ авна

Э.Золбоо: Дагуул хотынхоо бүтээн байгуулалтад БНСУ-ын талаас зөвлөх үйлчилгээ авна

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хот байгуулах тухай шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Майдар хотод хөшөөнөөс өөр юм байхгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Хот байгуулах ажил ямар шатанд явж байгаа вэ.

 УИХ-ын 2020 оны 55-р тогтоолоор УБ хотын төлвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилгын хүрээнд төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж “Шинэ Зуун” мод хот нэртэй дагуул хот байгуулахаар шийдвэрлэсэн.

               МУ-ын Засгийн газар  энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.  Өнгөрсөн нэг  жил хагасын богино хугацаанд хэд хэдэн чухал ажлуудыг амжууллаа.

Тухайлбал шинэ хот барих газраа бэлтгэх зорилгоор  32,000 орчим га талбайг улсын хэрэгцээнд авлаа. Мөн тухайн газар нутаг дээрх инженерийн  дэд бүтцийн хангамжийн судалгааг хийж эхний ээлжинд 150,000 хүн ам амьдрах боломжтойг тодорхойлсны дагуу тухайн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад энэ сардаа багтааж ЗГ-т хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Үүний дараа инженер шугам сүлжээний зураг болон угсралтын ажлууд нь энэ жилдээ ар араасаа хийгдээд явах юм.

Манай улс хэзээ хамгийн сүүлд иймэрхүү хэмжээний том хот байгуулсан вэ? Шинэ хот байгуулах тал дээр бусад улс орны туршлагыг судалж үзсэн үү?

Монгол Улс хамгийн сүүлд Социализмийн үед буюу 1980 онд Багануур дүүргийг цогц байдлаар нь төлөвлөж бүтээн байгуулсан цагаас хойш ямарваа нэгэн хот байгуулаагүй учраас өнөөдөр бидэнд хот байгуулсан туршлагатай боловсон хүчин ховор байна. Мэргэжлийн ур чадвартай хот төлөвлөгчид байгаад байдаг гэвч туршлага дутаж байгаа асуудал байгаа. Тийм учраас манай БХБЯ-ны хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн шинээр боссон хотуудын туршлагуудыг сайтар судалж байна. Жишээ нь Солонгос улс манай улс шиг нийслэл Сөүл хотод нь хүн амынх нь тал хувь нь төвлөрсөн байсныг сааруулахын тулд тухайн хотоо тойруулаад 10 гаруй дагуул хотуудыг сүүлийн 20 жилийн дотор барьж байгуулсанаараа дэлхийд үлгэрлэж байгаа. Тийм учраас саяхан миний бие шинэ хотын төлөвлөлтөн дээр ажиллаж байгаа холбогдох хүмүүсийнхээ хамтаар тухайн хотуудын туршлагыг судлах, мөн хот байгуулалтын асуудлыг нь хариуцдаг яам болох Зам, Тээвэр, Дэд бүтцийн яамны дэд сайд Юун Сэн Вон болон холбогдох гол хүмүүстэй нь уулзалтууд хийж тэдний туршлагыг хуваалцах болон одоо хийж байгаа төлөвлөлтөн дээрээ зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллахаар тохиролцоод ирлээ.    

Солонгос Улс хэрхэн яаж шинэ дагуул хотуудыг байгуулж байна? Манайх юун дээрээ илүү анхаарах шаардлагатай вэ?

Тухайн улсад очоод жишээ нь яг бүтээн байгуулалт нь ид явагдаж байгаа Геомдан хотод очиж үзэхэд ямар ч гэсэн бидний өнөөдрийг хүртэл хийж байгаа ажлууд зөв дэс дарааллын дагуу явж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Учир нь Солонгос улсад хот байгуулахдаа юун түрүүнд хот барихаар төлөвлөж байгаа бүх газрыг тухайн газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгжүүд болон иргэдтэй нь хуулийн дагуу тохиролцож улс нь өөрийн мэдэлд авч байна. Дараа нь тухайн авсан газар дээрээ хүнийг тав тухтай амьдрах боломжоор хангах бүх инженер дэд бүтцийн хангамжийг судалж эх үүсвэрийн шийдлийг нь тодорхой болгож байна. Эдгээр ажлууд хийгдсэний дараа гагцхүү хэдэн хүн амтай хот байх вэ, хотын онцлог нь юу байх вэ  гэдгээ цогцоор нь харж тодорхойлсны үндсэн дээр хөгжлийн ерөнхий төлөвлөлтөө боловсруулдаг нь бидний өнөөдрийг хүртэл хйиж байгаа ажилтай нийцэж байсан. Гэвч цаашдаа бид яах вэ гэдэг дээр тухайн улсаас санаа авах, суралцах зүйлүүд багагүй байгаа юм. Жишээ нь төрийн бүх яам, агентлагуудаа 2012 оноос хойш амжилттай нүүлгээд дуусаж байгаа Сежун хотын сайн туршлагаас судлахад тухайн хотыг барьж байгуулах ажлыг гардан зохион байгуулж байгаа хотын Барилгын үндэсний агентлагийг төр засаг нь буюу манайхаар УИХ, Засгийн Газар нь  санхүүжилтээр гацаахгүйгээс эхлүүлээд холбогдох хууль, дүрэм, журам болон бүх талын зөвшөөрлүүдийг нь онцгой горимоор хурдан шуурхай шийдэж бүх талаас нь саадгүй ажиллах боломжоор хангаж хариуд нь цаг хугацаанд нь хяналт тавьж байгаа нь хотыг богино хугацаанд босгохын гол амжилт нь гэж анзаарагдсан гэх мэт бидний хувьд хэрэгжүүлэх шатандаа санаа авах, анхаарч ажиллах зүйлүүд их байна.   

 Хот байгуулах төсөв хөрөнгийг хэрхэн зохицуулах вэ? Гадны хөрөнгө оруулалтыг татах уу? Ямар хугацаанд хэрэгжих төсөл вэ?

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд дээр суурилсан ТЭЗҮ хийгдэж байж төслийн нийт төсөвт өртөг тодорхой болно. Тэр үед санхүүжилтээ хэрхэх талаар Засгийн газрын түвшинд яригдах байх. Энэ талаар  эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Одоогийн байдлаар шинэ хотын бүтээн байгуулалтыг 2020-2040 оны хооронд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2022-2023 онд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа

    БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2022-2023 онд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа