• 0
  • 879

Энэ жил Улаанбаатар хотын 94 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулна

Энэ жил Улаанбаатар хотын 94 байршилд газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулна

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас  газрын цахим дуудлага худалдааг явуулж байгаа. Энэ жилийн эхний цахим дуудлага худалдаа 3-р сарын 23-ны өдөр явагдах юм байна. Энэ талаар НГЗБА-ны Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн О.Батчимэгээс тодрууллаа.

-Энэ жил хэдэн байршилд дуудлага худалдаа явуулах вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2022 оны А/28 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 94 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний хагас жилдээ багтаж 5 удаагийн дуудлага худалдаа явуулна. Энэ оны эхний 19 байршлын нийт 17,5 га газрын дуудлага худалдааг 3-р сарын 23ы 09:00 цагт Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn цахим хуудсаар явагдана.

-Газрын биржийн цахим системийн давуу тал нь юу вэ?

 -Олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, хурдан шуурхай, заавал биечлэн очих шаардлагагүй, хаанаас ч оролцох боломжтой зэрэг давуу тал ихтэй. Иргэн газар авахыг зорьсон, шаардлага хангасан л бол хүссэн газраа авах боломж нээлттэй.  Иргэн, хуулийн этгээд цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ цахимаар илгээх бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дэнчингийн мөнгө тушаасан баримт, иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус илгээнэ. Мөн иргэд өмчилсөн газраа www.mle.mn цахим хуудсаар дамжуулан борлуулах боломжтой. Энэ хуудсанд бичиг баримтын зөрчилгүй газрын бүх зарыг хүлээн авах тул илүү баталгаатай гэсэн үг. Газраа борлуулж буй иргэн өөрийн газрын байршлаа дээр дурдсан 16 бүсийн аль хэсэгт байгааг харж, дуудлага худалдааны анхны үнэтэй харьцуулах, зах зээлийн үнэлгээгээ тогтоох  боломжтой. 

-Газрын анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?

-Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг тогтоосны дагуу БХБ-ын сайдын 2018 оны 208 тушаалаар батлагдсан аргачлалыг баримтлан газрын суурь үнийг нийслэлийн нутаг дэвсгэрийг 16-н бүсэд хувааж, газрын хэмжээ, зориулалтаас хамаарч харилцан адилгүй итгэлцүүрээр тооцож, дуудлага худалдааны анхны үнийг тогтоодог. БХБ-ын сайдын тушаалаар итгэлцүүрийг тогтоохдоо тухайн газрын төвөөс алслагдсан байдал, дэд бүтэц, зам харилцаа, нийгмийн үйлчилгээ, хүн амын төвлөрөл гэх мэт хүчин зүйлийг тооцон тогтоосон байдаг.

-Энэ сарын 23-нд болох цахим дуудлага худалдааны талаар? 

-Дуудлага худалдаа 09.00 цагт үнийн саналыг хүлээн авч эхэлнэ. Санал авах сүүлийн хугацаа 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хааж, хамгийн сүүлд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч газраа авна. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтална. Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч  ялагч болно. Зарим оролцогч би 15.00 цагт үнийн саналаа илгээсэн байхад яагаад ялагч болсонгүй вэ гэсэн асуудал тавьдаг. Гэтэл хүлээлтийн нэг минутад өөр оролцогч санал ирүүлж, газрыг авсан тохиолдол бий. Тэгэхээр иргэд дээрх зарчмыг сайтар ойлгох хэрэгтэй.

-Үнийн саналаа өгсний дараа өөр хүн илүү үнэ ирүүлснийг яаж мэдэх вэ? 

-www.mle.mn цахим хуудсанд тухайн байршилд ирсэн үнийн саналууд тухай бүрт нь гарна. Гэхдээ оролцогчийн нэр биш сайтад бүртгүүлсэн дугаар нь үнийн саналын хамт харагдана.

-Оролцогчид өөр юунд анхаарах шаардлагатай вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж www.mle.mn цахим хуудсанд хандаж иргэний үнэмлэх, байгууллага бол гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж болох 12 мянга 500 төгрөг, дэнчингийн мөнгөө тушаасан баримтаа скайнердаж оруулна. Цагийг нь тулгаж хүсэлт илгээсэн тохиолдолд Төрийн санд дэнчингийн мөнгө болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай мэдээлэл нь орохгүй удах тохиолдол бий. Ингэснээр тухайн хүний мэдээллийг баталгаажуулахад хүндрэл үүснэ. Тиймээс хэрвээ та дуудлага худалдаанд оролцох гэж байгаа бол 23-ны 09:00 цагийг хүлээхгүйгээр хүсэлтээ илгээх хэрэгтэй. Дуудлага худалдаанд ялагч болсон иргэн долоо хоногийн дотор манай байгууллагад ирж, гэрээ байгуулах, ялагч болсноосоо хойш 14 хоногийн дотор газрынхаа үнийг бүрэн төлөх ёстой. Төлөхгүй бол гэрээ хүчингүй болохоос гадна дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй. 

- Дуудлага худалдаанд оруулж буй 19 байршил газрын зориулалтын тухайд?

- Энэ удаад Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн, Фермерийн, Худалдаа үйлчилгээний, Амины орон сууцны хотхоны, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн, Аж ахуйн, Мод үржүүлгийн, Үүрэн холбооны станцын 8 төрлийн зориулалтаар дуудлага худалдаанд оруулж байна. Эдгээр газрууд нь нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, архитектур төлөвлөлтийн даалгавар байршил тус бүрд батлагдсан, Улаанбаатар хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны бодлоготой уялдуулсан давуу талтай байна.

- Өнгөрсөн жил цахим дуудлага худалдааны үр дүнгийн талаар?

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 78 байршилд 10 удаагийн цахим дуудлага худалдааг зохион байгуулж 55 ялагч тодорч нийслэлийн төсөвт 1,438,766,901 төгрөг төвлөрүүлсэн.

- Дараагийн цахим дуудлага хэзээ болох вэ?

Ирэх дөрөв дүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагт болно.

No description available.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна

    Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна