Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна

Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна

   Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа болоод ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага  609 удаа, шар өвсний галын дуудлага 26 удаа, ойн түймэр нэг бүртгэгдсэн. Эрэн хайх аврах ажиллагааны 27 удаагийн дуудлагын дагуу ажиллалаа.  Хуурайшилт ихтэй байна гэдэг түймэр гарч болзошгүй аюултай нөхцөл байдал үүсэх урьтал суурь болж байдаг. Ойн тухай хуульд ч түймрийн нэн аюултай улиралд гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20,  есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хоорондох цаг үеийг багтаасан нь бий. Хавар, намрын хуурайшилтын улиралд нийслэлийн ногоон бүсэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнт эргүүл гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар дээр ойн түймрийн штаб ажиллуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар,  Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын нийт 25 албан хаагч өдөр бүр 50-60 чиглэлд 09:00-20:00 цагт ногоон бүсэд эргүүлд гарч байгаа. Мөн манай Онцгой байдлын газрын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

-Шар өвсний галын дуудлага цөөнгүй удаа иржээ. Шар өвсөнд гал алдаж буйн шалтгаан юу байна вэ?

-Иргэд гэр, байшингийнхаа ойр орчмыг цэвэрлэхдээ ил задгай гал түлэх, элдэв төрлийн хог, хашааны өвсөө шатаах, үнс нурмаа ил задгай асгах зэргээс үүдэлтэйгээр гал алдах тохиолдол буурахгүй байна. Урьд өмнөх жилүүдэд ч ийм төрлийн галын дуудлага олонтаа гарч, бид сануулга, сэрэмжлүүлэг өгсөөр ирсэн. Энэ жилийн хувьд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алдвал галдана” аяныг үргэлжүүлэн зохион байгуулж байна. Аян гуравдугаар сарын 28-наас тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

-Ногоон бүсэд эргүүл ажиллуулснаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-Одоогийн байдлаар 2-6 га-д шар өвс шатсан, Далан давхрын оршуулгын газарт хүмүүс гал тавьсан зэрэг үйлдлийг эргүүлийнхэн илрүүлсэн.

-Гал түймрийн хэдэн хувь нь хүний буруугаас болж гардаг вэ. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс зөвлөгөө өгөхгүй юү?

-Ер нь бол ой, хээрийн болоод ахуйн гал түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Түүнээс ойн ан амьтан, араатан жигүүртэн гал тавина гэж байхгүй. Тухайлбал, он гарсаар нийслэлд бүртгэгдсэн ойн түймрийн шалтгаан нь иргэний  тамхины цогноос үүдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон.  Уг түймрийг манай аврагч, гал сөнөөгчид түргэн шуурхай унтраасан.  

   Тэгэхээр иргэдэд хандаж хэлэхэд, зуслангийнхаа өнжмөл шар өвсийг хадаж аваад, таглаа бүхий зориулалтын саванд шатаагаарай. Мөн хуурайшилтын үед их, бага хэмжээний гал түлэх,  гагнуур хийхийг хатуу хориглодог гэдгийг сануулъя.  Ууланд аялах, агаар салхинд гарахдаа унтраалгүй хаясан, дутуу унтраасан  чүдэнз,  тамхины ишнээс болж олон удаагийн гал түймэр гарч, байгаль орчныг сүйтгээд зогсохгүй, хувь хүн, улс оронд их хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Энэ бүхнийг хот газрын соёлд суралцсан иргэд бүрэн дүүрэн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга. Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна. Өөрийгөө хүндэлж чадвал бусдыг хүндэлж чадна гэдгийг хотын иргэд бид харуулах хэрэгтэй.

-Санаатай болон санамсаргүйгээр гал алдсан тохиолдолд иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Бага насны хүүхдүүд чүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгууль ногдуулж,  хохирол барагдуулах тохиолдол бий.  Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг.

  Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг. Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байгалийн үзэсгэлэнт уул, нурууд дунд,  ногоон бүсэд амьдардаг азтай хүмүүс. Тиймээс гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг битгий мартаарай гэж дахин дахин хэлье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Экс еөкүүд АН-ыг албан ёсоор хоёр хуваалаа

    Экс еөкүүд АН-ыг албан ёсоор хоёр хуваалаа