Н.Амартүвшин: Сүүлийн жилүүдэд ХАБЭА-н сургалтанд ажил олгогч эзэд түлхүү хамрагдаж байна

Н.Амартүвшин: Сүүлийн жилүүдэд ХАБЭА-н сургалтанд ажил олгогч эзэд түлхүү хамрагдаж байна

Монгол Улсын хэмжээнд анх удаагаа Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ жишиг танхим Барилгын хөгжлийн төвд байгуулагдаад буй. Уг практикт суурилсан жишиг танхимын талаар тус төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшинтэй ярилцлаа.

-Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхим танай төв дээр нээгджээ. Уг танхимд ямар  дадлага сургуулилт хийж байна вэ?

-Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс ЖАЙКА Олон Улсын байгууллагатай хамтран 2017 оноос хойш таван жилийн хугацаатай “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд ЖАЙКА-гаас бүрэн тоноглол бүхий жишиг танхимыг манай төвд байгууллаа. Энэ бол барилгын салбарын хэмжээнд анх удаагаа  практикт суурилсан жишиг танхим гэдгээрээ онцлогтой юм. Энд олон улсад хэрэглэгдэж байгаа орчин үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тоног төхөөрмжүүдийг суурилуулж өгсөн.

Тухайлбал, VR төхөөрөмжийг ашиглан ослыг бодит мэтээр мэдрэх, өндрийн бүс аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар турших боломжтой. Түүнчлэн анхны тусламж үзүүлэх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх чадамжид суралцах ур чадварыг жишиг танхимаас суралцах боломжтой.

Нэг ёсондоо Барилгын салбарын жишиг танхимд онол практикийг нэг дороос хослуулан эзэмшиж авах нь цаг хугацаа хэмнэх, илүү мэдлэг хуримтлуулах, дадлага, туршлагаа улам бэхжүүлж, чадавхжуулах боломж бүрдэж байгаа юм.

Сургалт, дадлагыг ямар давтамжтай хийж байна вэ? Зөвхөн барилгын салбараас гадна бусад иргэд, ажилтнууд дадлага хийх боломжтой юу?

-Бид уг танхимд онол болон практик сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулдаг. Танхимд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох мэдээллийн самбар байршуулахаас гадна суралцагсдад видео хичээлүүд хүргэгдэж байгаа. Эндээс бүхий л мэдээллийг унших, үзэж судлах боломжтой. Энэ жишиг танхимд барилгын салбарын бүхий л инженер техникийн ажилтнууд болоод ажил олгогчидод сургалт, дадлага хийх боломжтой юм. Манай сургалтад ажил олгогч эзэд сүүлийн жилүүдэд түлхүү хамрагдаж байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ямар чухал болохыг ажил олгогч нар биеэр мэдэрч, ойлгож, барилгын талбай дээр гарч болох эрсдэл,аюулгүй ажиллагааг урьдчилан харж, сэргийлэх, цаашид үйл ажиллагаандаа ХАБЭА-г сайтар мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

-ХАБЭА-н сургалтыг ямар багш нар зааж, сургадаг вэ? Боловсон хүчний хувьд хангалттай нөөц бий юу?

-Олон улсын стандарт, шинэ технологийг эзэмшсэн сургагч багш нар сургалт, дадлагыг мэргэжлийн өндөр түвшинд зааж байна. “ЖАЙКА” -тай хамтарсан төслийн хүрээнд ХАБЭА-н сургагч багш бэлтгэх курс сургалтыг 2021 онд нэг жилийн хугацаанд холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Сургалтыг, ХНХ-ийн Сайдын А/370-р тушаалаар батлагдсан журамд нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг, барилгын талбайн зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, өндрийн аюулгүй ажиллагаа, насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй гэсэн нийт 96 цагийн хичээлийн хөтөлбөртэй хэрэгжүүлэхээс гадна Япон улсын ХАБЭА-н тэргүүн туршлагаас хослуулан боловсруулсан гарын авлагуудыг ашиглан явуулснаараа онцлогтой юм.  Эдгээр багш нар маань Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг бий болгож хэвшүүлэх, барилгын салбарын ажиллагсдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Япон улсын хөдөлмөр аюулгүй байдлын жишиг стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Нийт ХАБ-ын сургагч 66 багш бэлтгэгдэж байгаагаас одоогоор 22 багш төгсөөд, хичээлээ орж байна. Багш нарын хувьд барилгын салбарт анхдагч үндэсний хэмжээний багш нар болж байгаагаараа онцлогтой.

Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа мэргэшсэн, нөгөө талдаа сургагч багшаар мэргэшсэн төлөөлөл бэлтгэгдэж байна гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 5 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 3 жил өмнө

    Хөдөлмөрийн аюулгүй байдал бол маш зөв.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа