Дарханы залуучууд 2 их наядын орлого олсон ч улсад бараг татвар ТӨЛӨӨГҮЙ “САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГЭЭС төмөрлөгийн үйлдвэрээ авна

Дарханы залуучууд 2 их наядын орлого олсон ч улсад бараг татвар ТӨЛӨӨГҮЙ “САХАЛ” ЭРДЭНЭБИЛЭГЭЭС төмөрлөгийн үйлдвэрээ авна

Ашигт малтмалын баялагтай манай улсад эдийн засгийн хямралыг нуруундаа үүрэлцэж, ашгаа ард түмэндээ өгөөд байдаг “Эрдэнэт” үйлдвэртэй дүйх цөөнгүй үйлдвэрүүд бий. Тэдний нэг нь 110 мянган хүн амтай монголын хоёр дахь том хот болох Дархан дахь Төмөрлөгийн үйлдвэр.

229.3 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 21.3 сая тонны нөөцтэй Төмөртолгойн орд, 12.6 сая тоннын нөөцтэй Хустайн ордыг түшиглэсэн энэ үйлдвэрийг төр 30 жилийн өмнө Японы Засгийн газрын тусламжаар барьж, байгуулан ашиглалтад оруулсан байдаг.

Барилгын материалын үнийн өсөлт хурдтай явагдаж, ажилгүйдэл нийгмийн эмзэг сэдэв болж байгаа энэ үед Дархан-Уул аймгийн залуучууд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг орон нутгийн өмчид авах тэмцлийг эхлүүлснээ өнөөдөр мэдэгдээд байгаа.

Асуудлын гол нь, орон нутгийн залуучууд Төмөрлөгийн үйлдвэр Монголын хамгийн том банкны эзэн хэрнээ, төрийн өмчийг үнэгүйдүүлж авахдаа гаршсан ХХБ-ны эзэн, “сахал” Эрдэнэбилэгийн эсрэг нэгдсэнд оршиж байна.

Улсдаа ганц Дарханы Төмөрлөгийн үйлдвэр анх 1996 онд хувьчлагдаж байсан ч 2008 онд төр эргүүлэн өөртөө авч, барилгын салбарт арматур төмөр болон бусад материалыг нийлүүлэх гол үйлдвэрээ болгон ашиглаж байсан юм.

Үүний дараа буюу 2011 онд экс Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа Кью Эс Си хэмээн ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн компанид өгч, 2014 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг концессын гэрээний эрх олгосон нь өнөөдөр олон нийтэд ил болж, Дарханы залуучууд хөдөлгөөнд ороод байгаа нь энэ юм.

Залуучууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсан “хувьчлал нэртэй дээрэм”-д Хөгжлийн банкыг тоносон схем, бондын мөнгийг цацсан, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг луйвардан авахад оролцсон бүх эрх мэдэлтнүүд оролцож, гарын үсгээ зурсанд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна.

Нийтдээ 40 гаруй их наяд төгрөгийн 260 гаруй сая тоннын нөөцтэй орд газруудтай нь хамт 30 жилийн концесс гэгч үлгэрийн дараа буюу 2014-2021 онд “сахал” Эрдэнэбилэгийн талынхан төмрийн хүдрийг дотооддоо боловсруулалгүй Хятад руу экспортлон 2 их наяд төгрөгийн орлого олжээ. Гэхдээ энэ орлогоос улсад төлсөн татвар бараг үгүй, банкны зээлээ төлөөгүй, ажилчдын цалингаа тавихгүй байгаа нь орон нутгийнхны дургүйцлийг төрүүлээд эхэлжээ.

Төмөрлөгийн үйлдвэрээс тэд найман жилийн турш 2 их наяд төгрөгийн ашиг олсон байх юм. Энэ нь Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөнөөс нь 10 дахин их, Дархан-Уул аймгийн бүтэн жилийн 80 тэрбумын төсвөөс 25 дахин их мөнгө байгаа нь Төмөрлөгийн үйлдвэрийн түшиц болох гурван том ордын баялаг хэдхэн хүний гарт төвлөрч байгааг төвөггүй харуулах биз ээ.

Хамгийн сонирхолтой нь Төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан “Кюь Эс Си” компани нь оффшорт бүртгэлтэй байдаг нь үйлдвэрээс олсон орлогууд оффшор луу урсдаг байж мэдэх сэжигийг төрүүлж байгаа юм.

“Кюь Эс Си” компани өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй. Гангийн үйлдвэр барьж, жилд үйлдвэрлэх арматурын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн ч энэ амлалтууд хөсөр хаягджээ.

Тус компани өнгөрсөн зун Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас гангийн үйлдвэр барих нэрээр 28 га газар авсан боловч үйлдвэр баригдаж эхлээгүй байна. Төрийн өмчийг ийн үнэгүйдүүлж авчихаад, ажилчдынхаа 1/3 орчмыг ажлаас нь халсан компаниас орон нутаг өмчөө салгаж, төрийн мэдэлд авахыг шаардаж байгаа залуучуудыг буруутгах аргагүй.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

Залуучуудаас гарч байгаа, ажилчдаас нь гарч байгаа санал хүсэлтийг хүндэтгэлтэй хүлээн авч, өөрсдийнхөө зүгээс хийх юм аа хийнэ. Бид өнгөрсөн жил Кюь Эс Си компанид удаа дараа шаардлага тавьж байгаад, хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлуудыг шийдье гэж байж ширээний ард суусан.

Тухайлбал, манайхтай адилхан Эрдэнэт үйлдвэр байна. Эрдэнэт үйлдвэр бол орон нутагтайгаа маш олон зүйл дээр хамтран ажиллаж дэм болж байгаа шүү дээ. Бид нар дээр бол ийм зүйл байдаггүй.

Уурхайгаа эднийх 100 хувь ашиглаж байгаа. Уурхайгаас их хэмжээний төмрийн хүдрийг шууд гаргах, бусад аж ахуйн нэгжид гэрээгээр олгож байгаа. Үндсэндээ концессын гэрээгээр үйлдвэр барих ажил зогсонги байгаад үнэхээр сэтгэл дундуур байгаа хэмээн ярьж байна.

Харин залуучуудын төлөөлөл:

Өнөөдөр бид Төмөрлөгийн үйлдвэрээ орон нутагт буцааж авъя гэдэг шаардлага хүргүүллээ.

Орон нутагт буюу төрийн өмчид авснаар ажилчдын нийгмийн асуудлыг төр шийдээд явна гэсэн үг. Хэсэг бүлэг хүний гарт байхаар ашиг орлого нь цөөхөн хүний гар дээр очдог. Ажилчид бол нийгэм эдийн засаг руу шингэж өгөхгүй. Үйлдвэр, орд газраа төрийн өмчид авах нь зөв гэж үзэж байгаа.

Төмөрлөгийн үйлдвэр, төмрийн ордын уурхайгаа буцааж авъя, улс нь энийг ашиглая, иргэдээ ажилтай орлоготой болгоё, Өнөөдөр Дархан хотод ажлын байр тулгамдсан асуудал болчихоод байна. Төмрийн үйлдвэр сайн ажиллавал бид арматураа хямд аваад эхэлнэ.

Энэ компани 2 их наяд төгрөгийн орлоготой атлаа Дарханы иргэн ажилчдынхаа цалин хөлсийг нэмдэггүй, эмнэлэг, сургууль барих зардал, эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр болдог татвараа төлдөггүй, өнөөдөр 100 тэрбумын татварын өртэй байна. Маш их ашиг олсон хэрнээ улсад өрөө төлдөггүй, татвараа өгдөггүй, цалингаа нэмдэггүй, орон нутагт үр өгөөжгүйгээр эх орны баялгийг ховх сорон урагшаа түүхийгээр нь зөөсөөр байхыг бид дуугүй харсаар сууж чадахгүй.

     Монгол төрийн өмч хөрөнгө, монголчууд бидний эрдэнэс баялгийг сохор зоосны үнэгүйгээр дээрэмдэн авах ажиллагаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар удаа дараалан тогтоол шийдвэр гарган, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй бүлэглэн хуйвалдаж ирсэн хүмүүст хуулийн шударга хариуцлага хүлээлгэхийн төлөө хатуу тэмцэнэ гэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Шинэ Зуунмод” хотыг байгуулахад БНСУ-ын Инчон хотын орон сууц, хотын хөгжлийн корпорацитай хамтран ажиллахаар тохиролцов

    “Шинэ Зуунмод” хотыг байгуулахад БНСУ-ын Инчон хотын орон сууц, хотын хөгжлийн корпорацитай хамтран ажиллахаар тохиролцов