Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн  хоёр гишүүнд нэр дэвшигчийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус дэвшүүлсэн байна. 

 Замбал овогтой Цогтгэрэл нь 2001 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг  багш, судлаач мэргэжлээр төгсөж, 2012 онд Удирдлагын акедеми “Төрийн удирдлагийн мэргэшүүлэх”,  2019 онд Отгонтэнгэр их сургууль эрх зүйч мэргэжлээр баклавр, 2020 онд Хөдөлмөр НХД сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2012 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд багш, 2012 оноос одоог хүртэл Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байгаа.

    Чагнаа  овогтой Нарантуяа  нь 2001 онд Хөдөлмөрийн дээд сургууль, 2013 онд Хөдөлмөрийн дээд сургууль/магистр/, 2018 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.1983 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, 1987 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1994 онд Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны бичээч нарийн бичгийн дарга, 2000 онд Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2009 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны дэд дарга, 2022 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны даргын албыг тус тус хашиж байна.

 Нэр дэвшигчдийн талаарх дүгнэлтүүдэд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийн дийлэнх олонхын эрх ашгийг хамгаалсан гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагад дүгнэлт өгөхөөр томилогдсоны дагуу нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичигт дүн шинжилгээ хийж, нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулан, мэдлэг шалгах сорил авсны үндсэн дээр хараат бус шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллахад мэдлэг, мэргэшил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, ажлын туршлагын хувьд шаардлага хангасан, ёс зүйн хувь ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир  нар асуулт асууж, хариулт авсан.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд зөв хүмүүсээ сонгон, зөв хяналт тавьж ажиллах нь уг санг эрүүлжүүлэх суурь болохыг тодотгоод нэр дэвшигчдээс эрүүл мэндийн эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, үйлчилгээний багц, үүнийг тойрсон санхүүжилт, тооцоо арга зүйд суралцсан эсэх, энэ ажлыг хийнэ гэх итгэл байгааг  лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, төлбөрийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, сангийн санхүүгийн удирдлага зэрэг маш хариуцлагатай мэргэжлийн шийдвэр гаргадаг байхаар заасныг дурдаад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлэн оруулж ирэхийг хүссэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг МҮЭХ нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд хариуцлагатай хандахыг мэдэгдээд хөндлөнгийн хараат бус шинжээч эдгээр нэр дэвшигчдийг тэнцэхгүй гэдгийг дүгнэсэн. Бидний зүгээс эдгээр шинжээчдэд огт нөлөөлөөгүй гэдгийг онцолж байлаа.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    2022.04.18-нд нийслэлийн хэмжээнд 183 иргэнийг дархлаажуултанд хамрагдсан

    2022.04.18-нд нийслэлийн хэмжээнд 183 иргэнийг дархлаажуултанд хамрагдсан