• 0
  • 1227

Б..Бадамцэцэг: Энэ байдлаараа байвал 3.4 сая хүн амтай Монгол Улс 2050 он гэхэд эрүүл хүүхэдгүй болно.

Б..Бадамцэцэг: Энэ байдлаараа байвал 3.4 сая хүн амтай Монгол Улс 2050 он гэхэд эрүүл хүүхэдгүй болно.

“Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас 10 мянган ээжийн гарын үсгийг цуглуулах талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ээжүүдийн төлөөлөл Б.Бадамцэцэг “Миний охин өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт байгаа. 2021 оны есдүгээр сард охиныг минь төрсний дараа коронавируст халдвар туссан гэж хүүхдээс минь тусгаарлаж, 14 хоногийн дараа уушгины хатгалгаа гээд Эх нялхас руу шилжүүлсэн.

Уушгины хатгалгаагаар 14 хоног эмчлүүлсэн охин маань зулайн эхогоор тархинд асуудалтай гэдэг нь оношоор баталгаажсан юм.

Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт миний хүүхэдтэй хамт 20 хүүхэд байна. Өдөр ирэх тусам тус тасагт байгаа хүүхдийн тоо багасдаг ч амьд гарч байгаа нь ховор. Би сэхээн амьдруулах тасагт хүүхдээ хараад нэг сар орчим байхад нүдэн дээр минь 10 хүүхэд бурхан боллоо. Өмнөх шатны эмнэлгүүд нь хагалгаа хийгээд хачин болгочихсон хүүхдийг тэнд ажиллаж буй сэхээний эмч нар хэчнээн хичээгээд аварч чадахгүй байна. Монгол Улс ингэж хүүхдээ хаячихсан байгаад үнэхээр харамсаж байна. Яагаад Монгол гаднын мундаг тоног төхөөрөмжтэй эмнэлгүүд шиг эмнэлэгтэй болж, эмч нараа дэмжиж сургаад гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гээд байгаа тэр хагалгаануудыг эх орондоо хийж болохгүй байгаа юм бэ. Би сүүлийн дөрвөн сар охиныхоо эмчилгээнд зориулж хандивын аян өрнүүлж 40 сая төгрөг цуглуулсан. Миний охины эмчилгээнд нийт 140 сая төгрөг шаардлагатай буюу бусад хүүхдүүдийн эмчилгээний зардлыг бодвол харьцангуй бага. Би өнөөдөр хувиа бодоод ард түмнээсээ хандив гуйхад тэр мөнгө босчихно. Гэхдээ миний охиноос гадна өчнөөн хүүхэд эмчилгээний зардлаа олж чадахгүй, өвчнөө дийлэхгүйн улмаас амиа алдаж байгааг зүгээр хараад сууж чадахгүй.

Монголчууд хүчтэй учраас хандивын мөнгөөр зарим хүүхдийн эмчилгээний зардал босож байна. Гэхдээ өвдсөн хүүхдүүдийн ээж аав болгон заавал талбай дээр хандив гуйж, уйлж сууж байж гадаад руу явах эмчилгээний зардлыг олох ёсгүй шүү дээ. 

Үнэнийг хэлэхэд, хүүхэд хэрвээ ургийн гажигтай төрж байвал төрөөс иргэдээ эрүүлжүүлэх бодлого баримталж ажиллах ёстой. Гэтэл төрснийх нь дараа ээжийн буруу мэт ярьдаг. Хүн тээж байгаа хойно эх хүн эрүүл хүүхэд гаргахыг л хүсэж, хичээнэ. Энэ байдлаараа байвал 3.4 сая хүн амтай Монгол Улс 2050 он гэхэд эрүүл хүүхэдгүй болно.

Хүүхдийн төлөө фондоос эхлээд хөрөнгийг юунд зарцуулагддаг нь мэдэгдэхгүй хүүхдэд зориулсан олон сан манай улсад байдаг. Тэгвэл Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгөнөөсөө эмчилгээнд явах шаардлагатай 48 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд өгөөч гэж хүсье" гэлээ.

"10 мянган ээжийн гарын үсэг цуглуулж НҮБ-д хандана"
Үргэлжлүүлэн "Монгол Улсад эм нь сонголтгүй, ЭМД-ийн хөнгөлөлт зарим чухал эмд үйлчлэхгүй байна. Үнэндээ чанаргүй эмээ л улсад шахаж байна

Би жирэмсэн байх хугацаандаа бүх шинжилгээг өгч, хяналтад орж байсан. Зүгээр л ураг орчмын ус ихдэлттэй гэж байсан. Гэвч яагаад тэнд ус ихдээд байсныг нь эмч нар судлах ёстой байсан.

Энэ нь эмч нарынхаа мэдлэгийг нь дээшлүүлж, тоног төхөөрөмжөө сайжруулах ёстойг харуулж байна. Монголд өчнөөн сайн эмч байгаа ч тэд гараараа оношилж чадахгүй шүү дээ.

Эх нялхаст хэвтэхэд малын хашаа шиг зургаан ээж хүүхэдтэйгээ нэг дор хэвтдэг. Дээр нь нэмээд нэг ханиадтай хүүхэд орж ирэхэд тэр өрөөн дэх бүх нярай ханиад хүрдэг. Ийм байж болохгүй.
Бид өнөөдрөөс 10 мянган ээжийн гарын үсэг цуглуулаад НҮБ-д хандана. Учир нь ганц миний хүүхэд биш өчнөөн хүүхэд өвчинтэйгөө тэмцэж байна.

Өнөөдөр эмийн сангаас гурван эм авахад л 80 мянган төгрөг хүрчихдэг мөртлөө тэр эмүүд нь томуу, томуу төст өвчнөө бүрэн дардаггүй, чанар муутай байдаг.

Нэг оношилгоо улсын эмнэлэгт хийлгэх болохоор хувийн эмнэлэгт хэдэн төгрөгөөр хийлгэ гээд эмнэлэг дамнуулаад явуулдаг.

Мөн Эрүүл мэндийн яамнаас 18 өвчний оношоор гадаадад өндөр өртөгтэй хагалгаанд орвол ирэхээр нь хэдэн сая төгрөг өгдөг юм билээ. Эцэг эхүүд хамаг юмаа зараад, орон гэргүй болоод өвчтэй хүүхдээ тэврээд гадаадыг зорьдог гэдгийг анхаарч, тэр мөнгөө явахад өгдөг болгож, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.

Монгол Улс энэ мэт гажуудсан тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хүн буулгаад, жагсаал хийгээд ямар ч нэмэргүй.

Хятадын нэг мужаас ч бага хүн амтай Монгол Улс өвчиндөө дарлагдаж байна" хэмээн ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүүхдийн гар утас дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ

    Хүүхдийн гар утас дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ