УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа

    Уулзалтын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд Азийн сан үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, “Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, 2021-2022 онд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох, парламентын ил тод байдлыг хангаж дижитал парламентыг хөгжүүлэх, зөвлөлдөх санал асуулгыг шинэлэг хэлбэрээр хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөсөн. Мөн Парламентын боловсрол хөтөлбөрийн сургагч багш, чиглүүлэгчдийг бэлтгэх ажлын хүрээнд эхний сургалтыг 2021 онд зохион байгуулсан.  Азийн сангаас парламентын боловсролын хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлж, оролцогчдыг хэрэглэгдэхүүнээр хангаж парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэдгийг онцлоод, талархал илэрхийлэв.

  Азийн сангийн суурийн төлөөлөгч Марк Кэйниг цаг гарган хүлээн авч буйд талархаж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд төлөвлөсөн ажлуудаа урагшлуулж үр дүнтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Парламентын цахим шилжилт, ил тод нээлттэй байдлын хүрээнд хоёр тал үйл ажиллагаагаа идэвхжүүлбэл хийх ажил олон бий гэв.

Азийн сангаас Монгол Улс дахь ардчилсан ололтыг улам бататгах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, парламентын найдвартай ар тал болж байдаг Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Цаашид парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах, дижитал парламентыг хөгжүүлэх, Зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхдээ шинэлэг, оновчтой арга хэлбэрийг сонгон ашиглах нь чухал гэдгийг ноён Марк Кэйниг онцоллоо.

Мөн Азийн сангаас өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулан “Зөвлөлдөх санал асуулга: цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд сургалт хийнэ. Энэ сургалтын хүрээнд зөвлөлдөх санал асуулгын зорилго, арга зүй, үндсэн зарчмын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын онцлогт тохируулж хэрхэн цахимаар зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар зөвлөмж өгч, харилцан туршлага солилцохоор төлөвлөсөн гэдгийг дурдав.

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсныг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолж, “Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад Азийн сангаас чухал дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдал юм. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч байна. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа “Хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх” анхан болон ахисан түвшний сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулж байна” гэлээ.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийлэв 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    1-3-р ангийн сурагчид ирэх сарын 3-нд хичээллээд амарна

    1-3-р ангийн сурагчид ирэх сарын 3-нд хичээллээд амарна