“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалт боллоо

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалт боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.


Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний  дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийг Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “People in Need” олон улсын төрийн бус байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд зохион байгуулсан юм.

Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 900 гаруй сурагч өрсөлдсөнөөс 90 сурагчийг шалгаруулсан бөгөөд хөтөлбөрт 10 багш, 10 сайн дурын ажилтан, оюутан хамрагдсан.

Өнөөдөр (2022.05.12) “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Дэлхий дахинд иргэдийн тэр дундаа хүүхдийн оролцоо нийгэм эдийн засгийн амьдралыг өөрчилж хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа парламентын болон ардчиллын боловсролтой иргэд энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм. Төр засгийн бодлого, орон нутаг, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын хөгжилд парламентын боловсрол эзэмшсэн иргэн туйлын чухал. Иргэний оролцоо гэдэг бол шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэх, зохих түвшинд шаардлага тавих, шаардлага тавьж нөлөөлөх хүртэл өргөн ойлголт. Өнөөдрийн цахим хөгжлийн эрин үед сэтгэл хөдлөлөөр асуудлыг өнгөц дүгнэдэг бус учир холбогдлыг нь ойлгож, мэтгэлцэж, судалж асуудлыг гүн гүнзгий ойлгож, түүгээрээ төр засгийн бодлогод оролцох явдал бол парламентын боловсрол олгох хөтөлбөрийн гол зорилго юм” хэмээн онцоллоо. Тэрбээр, хөтөлбөрт идэвхтэй оролцсон хүүхдүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаарх сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн "Тогтвортой хөгжлийн зорилт", Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг эхлүүлснээрээ онцлогтой.

Түүнчлэн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргагчид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж, өөрсдийн санал бодлыг хуваалцаж байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.

Үргэлжлүүлээд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн Азийн Номхон далайн бүсийн захирал Дебора Комини үг хэллээ. Тэрбээр “Парламентын боловсрол хөтөлбөрт оролцож байгаа залуусаас өөрчлөлтийг хийе гэсэн сэтгэл, зүтгэлийг олж харлаа. Монгол Улсын амьдрахад илүү ээлтэй, аюулгүй, тогтвортой улс болгохын төлөө бид бүхэн энд байгаа. Та бүхэн бодлогын асуудалд нөлөөлж, дуу хоолойгоо хүргэж манлайлан оролцох хэрэгтэй. Энэ хөтөлбөр цаашид үргэлжилж улам төгөлдөржинө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дараа дараагийн оролцогчдодоо сайн жишиг, сайн зүйлийг үлдээгээрэй гэж захимаар байна. Хөтөлбөрийг зохион байгуулсан УИХ-ын дарга, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ болон бусад байгууллагуудад талархсанаа илэрхийлмээр байна” хэмээлээ.

Мөн хөтөлбөрийн оролцогчид маргааш буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гурван үндсэн асуудлын хүрээнд “Өсвөрийн парламент-2021” нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан хийнэ.

Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороогоор Боловсролын ерөнхий хуулийн төсөлд өгөх саналыг хэлэлцэнэ. Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зар сурталчилгааны тухай хуулийн төсөлд өгөх саналын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг Улсын Их Хурлын даргад гардуулан өгөх юм

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хуульч Б.Ариунболд: Дээд шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан

    Хуульч Б.Ариунболд: Дээд шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан