НҮБ-ын хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора коминиг хүлээн авч уулзав

НҮБ-ын хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора коминиг хүлээн авч уулзав

      Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, Эрүүл мэндийн ахлах ажилтан Ч.Батаа нар оролцлоо.

Сайд С.Энхболд Улс орны хөтөлбөрөөрөө дамжуулж НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн олон улсын хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил зэрэг өргөн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарт Хүүхдийн сан нь эх, нярай болон бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, тэдний эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалт, ариун цэвэр, усан хангамжийн хүртээмжийг дээшлүүлэх зэрэг амин чухал чиглэлүүдээр хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.

        КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж олон улсын бусад байгууллагууд болон хандивлагч улсуудаас олгосон нийт 7,7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, зэргийг НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн Хангамжийн газраар дамжуулан худалдан авч нийлүүлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж өгсөн нь цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэлээ. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжсэн “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл” -ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний үндсэн дээр худалдан авсан КОВИД-19-ийн эсрэг 2,5 сая тун Пфайзер вакцины олон улсын логистикийг найдвартай гүйцэтгэхийн зэрэгцээ Дэлхийн банкны санхүүжилтээр ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцины төв агуулахын өргөтгөлийг барьж хүлээлгэн өгөх үйлчилгээг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн болохыг онцлов.             
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг богино хугацаанд өндөр хамрагдалттай нэвтрүүлэхийн хажуугаар хүүхдийн товлолын вакцинжуулалтыг тасалдалгүйгээр зохион байгуулж чадсан нь өндөр амжилт болохыг онцлоод цар тахлын аюулаас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, харьцангуй хохирол багатай даван туулж байгаа Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, хамт олонд баяр хүргэв. Уулзалтын  үеэр Бүсийн захирал хатагтай Дебора Комини НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулж 2022-2027 онд хэрэгжих Улс орны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтуудыг хангахад Засгийн газар, Эрүүл мэндийн яамыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.
    Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд манлайлан амжилттай удирдан зохион байгуулж нэмэлт тунгийн хамралт өндөр байгаад Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг амжилттай эхлүүлснийг онцолж, цаашид бага насны хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Социал демократ, дэвшилтэт намууд хямралыг шийдэх үр дүнтэй хамтын гарц, шийдэл бий болгох нь чухал

    Социал демократ, дэвшилтэт намууд хямралыг шийдэх үр дүнтэй хамтын гарц, шийдэл бий болгох нь чухал