Сэтгүүлч Т.Сайхнаагийн “Нийтийн тооллын өмнөх ирээдүй” номын нээлт боллоо

Сэтгүүлч Т.Сайхнаагийн “Нийтийн тооллын өмнөх ирээдүй” номын нээлт боллоо

       “Чадраабалын Лодойдамба” сангийн тэргүүлэгч гишүүн, сэтгүүлч Т.Сайхнаагийн “Нийтийн тооллын өмнөх ирээдүй” яруу найргийн номын нээлт боллоо. Номын нээлтэд уран зохиол, сэтгүүл зүй, хэлбичгийн салбарын гурван үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид, зохиогчийн ажил, уран бүтээлийн хамтран зүтгэгчид, найз нөхөд, гэр бүл нь оролцож, баяр хүргэлээ. 

Номын редактор, “Алтан өд”-ийн шагналт яруу найрагч Х.Нямхишиг уран бүтээлчийн шинэлэг байдлыг нь онцолж, цаашид ч шинэлэг байхыг хүссэн бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр “Сайхнаагийн өвөрмөц сэтгэлгээний гадаад, дотоод нэгдэл. Агуулга нь хэлбэртээ багтсан, хэлбэр нь агуулгаа тодруулсан нэгдмэл шинжтэй, хэлбэрийн хувьд сонирхолтой, агуулгын хувьд шинэчлэлийн шинжтэй ном” гэж үнэлэв.

Мөн “Алсад суугаа ээж” дууны шүлгийн зохиогч, яруу найрагч, доктор П.Лхагвасүрэн “Би математикч хүний хувьд “Матеамьдрал”, “Ургийн мод”, “Тойрогт багтсан гурвалжин” шүлгүүдийг нь шохоорхож, хамгийн түрүүнд харлаа. Дахин дахин уншиж, дахин дахин бодож ойлгох, ухааны шүлгүүдтэй ном юм” гэлээ. 

Номын нээлтэд яруу найрагч Намбарын Пүрэв, Лхагвасүрэнгийн Батцэнгэл, Дашзэвэгийн Цогбадрах, Ядамсүрэнгийн Отгонбаяр, Ядамсүрэнгийн Одгэрэл, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Дамдинжав, зохиолч Жогноогийн Бямбасайхан, “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Мягмаржавын Батбилэг зэрэг уран бүтээлчид оролцож, зарим нөхөд нь үг хэлж, ном бүтээлээ бэлэглэж байв. 

“Нийтийн тооллын өмнөх ирээдүй” ном хэдийгээр энэ жил хэвлүүлж байгаа ч зохиогч Говь-Алтай аймгийн Тайшир сумын дунд сургуулийн хоёрдугаар ангид суралцаж байхаасаа буюу 9 настайгаасаа хойш бичсэн шүлгүүдээсээ түүж, түүвэрлэжээ.

Түүний 13 настайдаа бичиж, өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” улсын уралдаанд уншиж, III байрт шалгарч байсан “Би Монгол” шүлгийг “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 6-р сурагч Б.Уужим уншиж, жүжигчин Л.Эрдэнэпүрэв, МУИС-ийн оюутан Ц.Ням-Очир нар шинэ шүлгүүдээс нь дуудлаа. 

“Нийтийн тооллын өмнөх ирээдүй” номын зохиогч энэхүү номоо өөрийн танилцсан анхны “уран зохиолч” хэмээн тодотгосон Элэнц нагац Шагдарын Долгор агсны 100 насны тохиолоор хэвлүүлсэн байна.

Наробанчин хутагтын шавийн уугуул Ш.Долгор гуайн үр сад бөгөөд Т.Сайхнаагийн хаяал дүү, 12 дугаар ангийн сурагч Барцадгүйн Ариунзаяа 2021 онд “Тэнгэрийн туяа” зөгнөлт туужаа монгол, англиар хэвлүүлснийг нээлтийн үеэр онцолж байлаа. 

Монголын зохиолчдын эвлэлийн Хүүхдийн уран зохиолын үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Оюунбадамын Сундуй “Элэнц нагац Долгор, эмэг эх Цогзол нарынхаа гаргасан улбааг хүүхэд насандаа жим болгож, өнөөдөр ийнхүү зам болгож чадсан байна” гээд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэв. Тус номонд Монгол яруу найргийн уламжлалт сэдвүүдээс гадна математик, мэдээллийн технологи, тухайлбал: ирээдүйн хүн, компьютер, алгоритм, зүйлсийн интернет зэрэг шинэ сонирхолтой сэдвүүд байгааг нээлтэд оролцогчид онцолж байлаа.

“Нийтийн тооллын өмнөх ирээдүй” номыг зохиогчийн бага найз, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Батцагааны Энхболд ивээн тэтгэж, хэвлүүлжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 5 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 2 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • nairagch - 3 жил өмнө

    nomiin delguuruudeer baihgui bn duussan geed haaguur hudaldaalj bgaa ve.

  • 3 жил өмнө

    АЗХУР-т байж магадгүй дээ, нээлтээ тэнд хийсэн.

    Гэрлээ - 3 жил өмнө

    амжилт хүсье мундаг залуу шүү.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монголын нунтаг металлургийн үйлдвэр дэлхийн зах зээлд өрсөлдөх төлөвтэй байна

    Монголын нунтаг металлургийн үйлдвэр дэлхийн зах зээлд өрсөлдөх төлөвтэй байна