• 0
  • 922

Шуудуу ухалгүйгээр 11.8 км хоолойг доторложээ

Шуудуу ухалгүйгээр 11.8 км хоолойг доторложээ

УСУГ-ын Шугам ашиглалт, засварын албаны төслийн инженер Б.Одбаяраас шугам доторлогооны  ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Цэвэр усны шугам хоолойг газар ухалгүй доторлох төслийн ажлыг эхлүүлсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлээд хэр удаж байна вэ?

-Дулааны шугам сүлжээний байгууллага 60 жил, Ус сувгийн удирдах газар 62 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс шугам сүлжээний насжилт уртсаж, жил бүр засвар үйлчилгээ хийх шаардлага тулгардаг. Шаардлагатай засвар үйлчилгээг төлөвлөн хуваарийн дагуу хийдэг боловч хөрөнгө оруулалтын асуудлаас болоод шугам сүлжээг богино хугацаанд шинэчилж чаддаггүй. Тиймээс жил бүр үе шаттайгаар шугам хоолой засварлах ажлыг бага багаар төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэхүү шугам доторлогооны ажлыг Австри улсын “Ар Ти Ай” компанитай гэрээ байгуулж, Австри, Монгол Улсын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлээр машин механизм, багаж хэрэгслэл, материал тоног төхөөрөмжийг авч ажиллаж байна. 

Улаанбаатар хотын цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүй шинэчлэх технологийн төслийг 2018 оноос эхлээд манай улсад хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр 11.8 км шугам хоолойг доторлосон.

Энэ жилийн хувьд ажлаа эхлүүлээд 330 метр урт 300-ын шугам доторлоод байна. Уг технологиор доторлосон шугамд 50 жилийн баталгааг төсөл хэрэгжүүлэгчид өгдөг.

-Шуудуу ухалгүй шугам доторлогоо хийх ажлыг явуулах нь ямар давуу талтай вэ?

-Олон давуу тал бий. Нэгдүгээрт, насжилт өндөртэй, ойр ойрхон эвдрэл гэмтэл үүсдэг шугамыг доторлосноор ашиглалтын хугацаа нэмэгдэнэ. Хоёрдугаарт, авто тээврийн хөдөлгөөнд түгжрэл бий болголгүй засварын ажлыг явуулдаг.  Гуравдугаарт, бусад инженерийн байгууламжид эвдрэл гэмтрэл учруулдаггүй. Дөрөвдүгээрт, шугам доторлогооны ажлыг богино хугацаанд дуу чимээ багатай  гүйцэтгэдэг. 

-Энэ жилийн 330 метр доторлогооны ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?

-Ажлын долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Гэхдээ уг шугам доторлогооны ажлыг хотын төвийн замын хөдөлгөөн, бүтээн байгуулалт ихтэй газрын шугам хоолойг доторлохдоо ашигладаг. Нөхөн сэргээлт багатай газарт бол газраа ухаж доторлосон нь дээр.  Шугам сүлжээ доторлох ажил хийгдэхээс өмнө холбогдох бэлтгэл ажилд багагүй хугацааг зарцуулдаг.

Тодруулж хэлбэл, шугам сүлжээг доторлохын тулд угааж цэвэрлэх, тухайн шугамаас түр шугам татах, засвар үйлчилгээ хийх шугамаа хаах, түр шугамаар дамжуулан хэрэглэгчдийг усаар хангах зэрэг ажил нь цаг хугацаа маш их зарцуулдаг учраас жилдээ цөөн километрийн шугамын доторлогоог хийж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Бангладешийн өндөр настнуудад дэмжлэг хэрэгтэй байна.

    Бангладешийн өндөр настнуудад дэмжлэг хэрэгтэй байна.