Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ

Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нарантуул болон Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгож байж замын ачааллыг бууруулна, мөн LRT явна. Нарантуул нь хүнсний ложистикийн сүлжээний төв болсон учраас дэд төвүүд рүү тараан байрлуулах боломжтой. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн  бүх тээврийн хэрэгсэл Нарантуул зах дээр төвлөрдөг. Иймээс баруун болон зүүн бүс рүү шилжүүлэх менежмент хийж байгаа.

Өдөрт 300 гаруй машин хөдөө, орон нутаг руу тээвэр хийх гэж ачаагаа цуглуулдаг. Үүнийг дагаад 10 мянга гаруй машин ирж, ачаагаа өгдөг. Авто худалдааны төвд баруун бүсийн ложистикийн төвийг байгуулах боломжтой. Зүүн бүсийг Налайх руу шилжүүлснээр ачааллыг бууруулж болно. Улаанбаатарын 13 мянган хүнсний дэлгүүрийн гол түгээлтийн цэг нь энд байдаг учраас хотын хамгийн өндөр ачаалалтай бүс. Хэвтээ болон босоо чиглэлийн зам хийгдсэнээр ачаалал 33 хувиар буурна. Мөн нийтийн тээвэр хөгжүүлэх боломж бүрдэнэ. Манай авто замын сүлжээний даац 320 мянган машин. Гэтэл одоо 130 мянгаар хэтэрчихээд байгаа” хэмээн танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээний 78 хувь нь өндөр ачаалалтай буюу түгжрэлтэй байна гэдгийг хэлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үүнийг шат дараатай, урт хугацаанд төлөвлөж, шийдэх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд 26 дугаар хороо Улаанбаатар хотын хамгийн том, хамгийн их буюу 32 мянган хүнтэй хороо. 18 хүртэлх насны 11 мянган хүүхэд бий. Замын эсрэг талын 25 дугаар хороо 7000 хүүхэдтэй. Нийт 18 мянган хүүхдэд улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Байгаа газар нь төрийн байгууллага оффис, ажилчдын орон сууц барих гэдэг хэмээн танилцуулж, энэ асуудлаар хууль өргөн барих гэж байгаагаа хэлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Улаанбаатар хотын нэгдсэн стандарт тогтоох ёстой. Хотын  түвшинд газрын асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ын түвшинд хуульчлах хэрэгтэй болно. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн бол Хотын дарга Нэг хот нэг стандарт бодлогын бичиг баримт Засаг даргын зөвлөлийн хурлаар батлагдаад байгааг хэллээ.

Үүний дараа Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дээр ажилласан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ үеэр Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд номын сан байдаггүй. Зүгээр нэг тохижилт хийлгүй, номын сантай баймаар байна гэдэг санал, санаачилга гаргаж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “12 дугаар хороог Д.Сүхбаатар жанжны нэрэмжит болгосон. Жанжны төрсөн гэрийн буйр энд байдаг. Энэ жил дүүргийн төсвөөс 500 сая төгрөг гаргаж, тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд түүхийн дурсгалт 70 газар байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Соёлын сайдтай Хотын дарга ярьж, түүхэн дурсгалт газрууддаа анхаарал хандуулах хэрэгтэй байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БАЯНГОЛ ДҮҮРЭГ Н.ЦЭРЭННОРОВЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛЛОО

    БАЯНГОЛ ДҮҮРЭГ Н.ЦЭРЭННОРОВЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛЛОО