Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна

Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна

  Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа  Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. 

   Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Үргэлжлүүлэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөл хоёр заалт, нэг хавсралттай бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, гишүүдийн зүгээс тавьж буй өрийн асуудалд Сангийн яам онцгойлон анхаарч ажиллахыг сануулаад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох мэдээлэл бэлтгэж Байнгын хороонд танилцуулахыг чиглэл болголоо. 

   Ингээд тогтоолын төслийн “43 дугаар зүйлийн 43.1 дэх” гэснийг “5 дугаар зүйлийн 5.1 дэх” гэж өөрчлөх болон төслийн найруулгатай холбоотой Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан бөгөөд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.  

    Монгол Улс нь 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенци, Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орж 2000 оноос эхлэн озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулж, бүртгэл хяналтын тогтолцоог бүрдүүлж ирснийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад  Монгол Улсын Их Хурал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Кигалын нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсантай холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

  Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монреалийн протоколын Кигалын нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулагдах бодисын нэршил, томьёог одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэх, тэмдэгтийн хураамж авах төрлийг илүү тодорхой болгох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

  Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

“Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн"-гийн талаарх аудитын тайлантай  танилцав

    Үргэлжлүүлэн “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн"-гийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. 

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүдэд хүргүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлоод аудитад хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг зохион байгуулан, бүх түвшинд хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих, мэдээллээр хангах чиг үүрэгтэй төрийн тусгай болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудал эрхэлсэн байгууллагууд, төр, хувийн өмчийн лабораториуд, хүнсний сүлжээний бүх үе шатанд оролцогч хуулийн этгээд, иргэний аудитад хамаарал бүхий үйл ажиллагааг хамруулсан. 

    Аудитын үр дүнгээр дараах ерөнхий дүгнэлтийг Төрийн аудитын төв байгууллага гаргалаа. Үүнд

    1.Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилт бүрэн хэрэгжээгүй, хуулиар тогтоосон эрх зүйн зарим актуудыг батлаагүй, засгийн газар, яамд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

     2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарт босоо болон хөндлөн тогтолцоонд бодлогын  уялдаа хангагдаагүй байна. 

    3.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чадаагүй, импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан байна. 

    4.Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинг оновчтой тусгаагүйгээс бодлогын хэрэгжилт хангалтгүй, үр дүнд хүрээгүй байна.  

    5.Хүнсний сүлжээний бүх үе шатны нэгдсэн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүй, хяналтын байгууллагууд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх ажил хангалтгүй байна. 

    6.Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлахдаа санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тусгаагүйгээс хэрэгжих нөхцөл бүрдээгүй, тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт бүрэн тусгадаггүй, нэн шаардлагатай зарим ажлын санхүүжилтийг гадаадын зээл, тусламжаар шийдвэрлэсэн хэдий ч төсөл, хөтөлбөрийн үр дүнг тооцож хяналт тавих ажил дутмаг байна. 

    7.Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл нь орон тооны бус, тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил цаг хугацаандаа хийгдээгүй, улсын хэмжээнд салбарын удирдлага, зохион байгуулалтыг хангах асуудал дутагдалтай байгааг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдав. 

    Эдгээр дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Засгийн Газарт 4, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд 1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 9, Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт 2, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын яам, Үндэсний Статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 1 зөвлөмжийг аудитаар өгч ажилласан гэж байлаа. 

    "Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн"-гийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд хийсэн.

    Аудитын тайлан, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Өнөрболор,  Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урсгал зардлаас нийтдээ 182.4 тэрбум төгрөгөөр найман хөтөлбөр санхүүжүүлснийг танилцуулгад дурдсаныг онцлоод эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, зөрчил дутагдал илэрсэн эсэх, гадаадын зээл, тусламжийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор аудитын тайлангаас харахад олон жилийн ужгирсан зөрчилтэй асуудлыг маш сайн гаргаж ирснийг онцлоод хүнсний аюулгүй байдлын лабораториуд нь хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинжилж чадах байгаа талаар лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүнсний салбарт 2018 онд нийтдээ 285 тэрбум, 2019 онд 286 тэрбум, 2020 онд 198 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламж, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зарцуулсан дүн мэдээ байхад төсвийн зарцуулалт, үр дүнд хяналт тавьдаггүй  шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, импортоос хамааралтай хүнстэй улсын хувьд цаашид хүнсний аюулгүйн байдлын талаарх өдөр тутмын хяналт, шалгалтыг ямар байгууллага хийх, хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний  ойлголт мэдлэгийг иргэдэд түгээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байлаа. 

"Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаарх

аудитын тайланг сонсов

    Хуралдааны төгсгөлд "Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө-"ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүд болох Сангийн яам, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл, МҮОНРТ ерөнхий захиралд хүргүүлж ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдаад аудитыг гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх, санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх гэсэн  аудитын  хоёр асуултад хариулт өгөхөд чиглүүлсэн гэж байлаа.  

    Мөн тэрбээр танилцуулгадаа, аудитын дүнд Төрийн аудитын төв байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн гэв.

    Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд дараах 2 асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд 2, МҮОНРТ үндэсний зөвлөлд 3, МҮОНРТ ерөнхий захиралд 5 зөвлөмж өгсөн гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцлов.

    Үргэлжлүүлэн “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын тайлангийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням хийсэн.  

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор үндэсний олон нийтийн радио, телевизийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг  дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Мөн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Элсэн чихэр, будаа, ургамлын тосыг энэ оныг дуустал гаалийн албан татвараас чөлөөллөө

    Элсэн чихэр, будаа, ургамлын тосыг энэ оныг дуустал гаалийн албан татвараас чөлөөллөө