“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг баталлаа

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг баталлаа

Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо  2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

    Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Ажлын хэсэг тогтоолын төсөл болон төслийн хавсралттай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалган шийдвэрлүүлэхээр 14 зарчмын зөрүүтэй санал бэлтгэн ажилласан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдав.

    Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн тул тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

    Ажлын хэсгээс Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл хангаж ажиллах, цаашид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, хөгжлийн төсөл, арга хэмжээг эрэмбэлэн тусгах, түүнчлэн тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор төлөвлөгөөний төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан заалт нэмсэн. Мөн төслийн хавсралтад ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлэх, өрийн менежментийг сайжруулах, уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшин, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг холбогдох зорилгод нэмж түүнчлэн төслийн хавсралтад тусгагдсан зарим төсөл арга, хэмжээний нэрийг  өөрчилж банк, санхүүгийн зах зээлийг өргөжүүлж, оновчтой тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс, чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах асуудлыг тусгах саналуудыг гаргасан. 

    Мөн Ажлын хэсгээс гаргасан төслийн хавсралтын суурь болон зорилтот түвшний тоон үзүүлэлт, утгыг нэмэх, өөрчлөхтэй холбоотой саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар бэлтгэсэн 14 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар 13 саналыг дэмжсэн гэдгийг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурдав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй  саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, тогтоолын төслийн 4 дэх заалтыг хасаж, төслийн хавсралтын  Зорилго.1.5-ыг “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ.” гэж,  Зорилго 2.5-ыг “Хөдөө аж ахуйн гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.” гэж, төслийн хавсралтын Зорилго 2.4-ийг “Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов.

    Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    С.Баяр: Цэцэг шиг ариухан түүний умайд, цэнгэлийн үзүүрт загас шиг жаргахсан

    С.Баяр: Цэцэг шиг ариухан түүний умайд, цэнгэлийн үзүүрт загас шиг жаргахсан