Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 75 дугаар чуулганд оролцлоо

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 75 дугаар чуулганд оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулган 5 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чууллаа. КОВИД-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим хэлбэрээр хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн энэ жилийн ээлжит чуулганд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн улсууд биечлэн оролцов.

Чуулганы нээлтэд Швейцар, Кени, Хорват, Доминикан, Ботсвана, Эквадор, Франц, Бангладеш зэрэг улсуудын төр, засгийн тэргүүн нар, түүнчлэн НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар оролцож үг хэлэв. Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн онц ноцтой байдал, гамшиг тохиох үед хариу арга хэмжээ авах чадавх, бэлэн байдал хангалтгүй байгааг КОВИД-19 цар тахал харуулсан болохыг үг хэлсэн өндөр түвшний зочид онцлон тэмдэглэж цаашид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх замаар ирээдүйн цар тахалд бэлэн байх, ДЭМБ-ын шинэчлэлийг үргэлжлүүлэх, цар тахлын бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг асуудлыг хөндөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эрүүл мэндийг хамгаалах үйлсийн урьдач нөхцөл нь энх тайван, аюулгүй байдал болохыг онцолж, олон улсын энх тайван,  эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахыг дэлхийн улс орнуудын төр, засгийн удирдлагуудад уриалав. Чуулганы Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Жибути Улсын Эрүүл мэндийн сайд Др. Ахмад Абдиллехыг сонгогдсон бол А хорооны хурал даргалагчаар Япон Улс, Б хорооны хурал даргалагчаар БНЭУ тус тус сонгогдлоо.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид чуулганы А хорооны хуралдаанаар хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаарх өндөр түвшний уулзалтаас баталсан Улс төрийн тунхаглалын хүрээнд амлалт авсан асуудлуудаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилт, явцын тайланг тайлагналаа.

 

Түүнчлэн энэ удаагийн чуулганаас тогтоол гаргаж батлах “ХДХВ, вируст гепатит, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээрх эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2022-2030” баримт бичгийн хэлэлцүүлэгт оролцож Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Ассамблейн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касайтай албан уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүнчлэн энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн үндэсний хэмжээний эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийн хөтөлбөрийн тухай танилцуулав. Бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим оновчтой арга хэмжээг бүсийн бусад улс орнуудад нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа болохыг мэдээлэв.

Тухайлбал, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийг гэрийн хяналтад шилжүүлэх тогтолцоо, өрхийн эмнэлгийн хяналт, эмийн багц зэрэг нь бусад улсуудад сайн туршлага болж байна гэлээ. Түүнчлэн ДЭМБ-аас дэвшүүлсэн нийт хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилтыг хангах чиглэлээр Монгол Улс бүсийн зарим улсуудын адил өндөр амжилт гаргасныг тэмдэглэж сайшаав.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амын дунд эрт илрүүлэх үзлэг шинжилгээг зохион байгуулж байгааг сайшааж, дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн нь бүсийн төдийгүй дэлхийн улс орнуудад судалгааны чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр ирэх сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ дээрх эрт илрүүлгийн хөтөлбөрийн хэрэгжилт болон анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг газар дээр нь танилцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрдэнэт үйлдвэр мод үржүүлгийн технологи нэвтрүүлэхээр Швед улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна

    Эрдэнэт үйлдвэр мод үржүүлгийн технологи нэвтрүүлэхээр Швед улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна