Ковидын цар тахлын үеүдэд баяр ёслол тэр дундаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулаагүй юм. Тодруулбал өнгөрсөн жил буюу 2021 онд ард иргэдийн дунд No naadam гэх тайван жагсаал болж, наадам хийхгүй гэх уриан дор олон залуус нэгдэж хүчтэй дуу хоолойгоо төр засагт хүргэж наадам болоогүй юм.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн: 4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Тэгвэл энэ жилийн тухайд долоо дугаар сарын 9, 10-нд бямба, ням гарагийн амралтын өдөр, 11-15-ны Даваагаас баасан гарагт бүх нийтийн амралт таарч байна. Харин 16, 17-ны өдөр дараагийн бямба, ням гарагийн амралт үргэлжилж, долоо дугаар сарын 18-ны даваа гарагаас ажлын өдөр эхэлнэ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
