Түр хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо

Түр хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/ хуралдаан /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дараах мэдээлэл хийв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2022 оны 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт  коронавируст халдвар өмнөх 7 хоногтой харьцуулахад 3 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9.000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15.000 хүн нас барсан).

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавируст халдварын тохиолдлын нийт  тоо буурсан хэдий ч Хойд Америкийн бүс нутагт 9 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн талын орнуудад 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нас баралт дэлхийн хэмжээнд буурсан ч Номхон далайн баруун бүсийн орнуудад 18 хувиар Африкт 15 хувиар, Америк тивд 13 хувиар тус тус өссөн байна.

Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийн хөгжүүлэлтийг хийсээр байна. Дэлхийн вакцины 5 том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани нь  жилд 1 удаа тарих Томуу болон Ковид-19 халдварын эсрэг хосолсон тунтай вакцины туршилтыг хийж эхэлсэн ба эхний үр дүн сайн гарч, тус компани нь дэлхийн хүн ам жилд 1 удаа намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна.

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч байгаа ба байгалийн жамаараа вирус тасралтгүй мутацид орсоор байна. Энэхүү мутациас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэд ийм хувилбар намар гарч ирнэ хэмээн тооцож байна.

Ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон орон гаргаад байна.

ДЭМБ-ын зүгээс КОВИД-19 цартахлын хариу арга хэмжээ ба бэлэн байдлын зураглал архитекторыг өөрчлөн гишүүн орнуудаас санал авахаар 2022 оны 4 дүгээр сард гишүүн орнууддаа илгээсэн.

Энэхүү зураглал нь Засаглал манлайлал, эрх зүйн орчин, хариуцлага, систем  тандалт, зөв мэдээлэлтэй хүн ам ба иргэдийн оролцоо, эмнэлгийн тусламж, хариу арга хэмжээ, санхүүжилт, удаан хугацааны тогтвортой байдал, яаралтай үеийн нөөц санхүүжилт гэсэн үндсэн бүлгүүдээс тогтож байгаа нь манай улсын нөхцөл байдал, шаардлагатай ижил байна.

Европын холбооны зүгээс гишүүн орнууддаа ирэх намрын давалгаанд зориулсан зөвлөмжийг 2022 оны  4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улсын хувьд бид дараагийн давалгаанд бэлтгэн хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ба вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулах ажлуудыг хийж байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг вирусын шинэ хувилбар гарах магадлал өндөр байна гэсэн мэдээлэл байна. Манай орны иргэдийн дийлэнх нь гурван тун хийлгэсэн, цус өтгөрөх магадлал өндөр байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулав. Мөн ирж буй урин дулаан цагт иргэдийн дунд маск зүүх эсэх талаар хоёрдмол байр суурьтай байгаа тул үүнд тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв.

С.Энхболд сайд өгсөн хариултдаа, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд оношилгоо, эмчилгээний удирдамжийг тухай бүр шинэчилсэн, тус удирдамжид цус шингэлэх эмчилгээг тусгаад явсан. Улсын гуравдугаар эмнэлэгт зүрх болон мэдрэлийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх үндэсний төв байгуулсан. Цар тахал болон өвчлөлтэй холбогдуулан судалгааны ажлууд гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байна. Ялангуяа вакцины гурав дахь дөрөв дэх тунгуудын судалгаанууд нэлээн эрчимтэй хийгдэж байгаа. Олон хүн цугларсан газарт маск зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн байгууллага сайн ажилласан болохыг тэмдэглэж, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд эрүүл мэндийн байгууллагын хэчнээн ажилтан ковидоор өвчилсөн, хэдэн эх эндсэн талаар тодруулав. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хариултдаа, 2020, 2021 онуудад 46 эх ковидын улмаас эндсэн гэсэн нэгдсэн тоо бүртгэгдсэн. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын нийт 15.897 ажилтан ковидоор өвдсөн, энэ нь нийт өвчлөлийн 1.7 хувийг эзэлж байна гэв.

Түр хорооны дарга Б.Баттөмөр тус Түр хороо энэ хаврын чуулганы хугацаанд дахин хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг авсан арга хэмжээний хүрээнд санхүүжилтийн талаарх мэдээлэл сонсохоор төлөвлөж байна гэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцаллаа

    “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцаллаа