“Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт”-ийн талаарх аудитын тайлантай танилцлаа

“Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт”-ийн талаарх аудитын тайлантай танилцлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоол, “Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай”-г үндэслэн “Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт” сэдвээр Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэлийн аудит хийлээ. “Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт”-д гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэсэн болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдлаа.

    Мөн аудитад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагчид болон тэдгээрийн харьяа агентлаг, төрийн байгууллагуудын дотоод аудитын үйл ажиллагааг хамруулсан гэж байлаа. 

    Аудитын нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт гаргасныг Д.Занданбат дарга танилцуулав. 

    -Дотоод аудит нь байгууллагын эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явцын үр нөлөөг үнэлж сайжруулах арга хандлагыг нэвтрүүлэх замаар тухайн байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус зөвлөх үйлчилгээг үзүүлэхгүй, зөвхөн санхүүгийн хяналт шалгалтаар хязгаарлагдаж байна;

    -Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр ... дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж дотоод аудитын тогтолцоог төвлөрсөн бус загвартай байхаар заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж төвлөрсөн загвартай байхаар заасан нь  дотоодын аудитын чиг үүрэг давхардах, үр нөлөө  буурах, нэгдмэл удирдлагыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахуйц байна;

    -Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь  “Төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах” бүрэн эрхтэй гэж тодорхойлсон нь дотоод аудитыг арга зүйн удирдлагаар хангах субъектийг хуульд тодорхой тусгаагүй, дотоодын аудитын эрх мэдэл, гүйцэтгэх үүрэг хариуцлагын эрх зүйн зохицуулалт дутмаг, хангалтгүй байна;

    -Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа төлөвшөөгүй, дотоод аудитын нэгжүүд ихэвчлэн санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, дотоод аудитыг хангалттай хэмжээнд хэрэгжүүлдэггүй, нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй байна; 

    -Дотоод аудитын нэгжийн зарим дотоод аудиторууд дотоод аудитын дүрэмд заасан мэргэжлийн шаардлага хангахгүй, тогтворгүй ажиллаж байгаагаас дотоод аудитын төлөвшил, чанарт сөргөөр нөлөөлж байна;

    -Захиргааны ерөнхий хуулиар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлын талаарх холбогдох байгууллагуудын дүн мэдээлэл зөрүүтэй, нэгдсэн мэдээллийн сан бүрдээгүй, дотоод аудитын нэгжид ногдуулсан чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэлтэд дурджээ. 

    Аудитаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 3, төсвийн ерөнхийлөн захирагчдад 2, нийт 5 зөвлөмжийг өгч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэхийг даалгажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй