Хараат хатангир зах зээл үү? Үйлдвэрлэгч тусгаар тогтнол уу?

Хараат хатангир зах зээл үү? Үйлдвэрлэгч тусгаар тогтнол уу?

БНХАУ-аас 90 гаруй хувийн хараат эдийн засагтай Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж, экспортоо тасралтгүй нэмэгдүүлэх нь амь тариа шиг чухал төдийгүй наанадаж Монгол улсынхаа хүн амд аюулгүй, эрүүл, хүрэлцээтэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэгчдээ дэмжих нь уналт сүйрлээс аврах дархлаа юм.

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлын тухай уриалсан нь алга ташмаар ч араар нь тонуулчдын бүлэглэл үндэсний шалгарсан үйлдвэрүүдийг шахан мохоох, шалган тарчлаах нь төр авлигачдаа хүчрэхгүй дээрэлхүүлж, ард түмний эрх ашиг шороотой хутгалдаж буйгаар нотлогдох нь. Монголчуудын хүнсний уламжлалт гол хэрэгцээ махны зах зээлийн дийлэнхийг харийнханд даатгачхаад, бохир мах илэрч эхлэнгүүт сэтгүүлч, МХЕГ хоёр нь чанаж амталж үзээд шалгасан болчихдог, даварсан Хятадуудыг хянаж, шалгахаас урьтан далан жилийн түүхтэй мах боловсруулах ганц үйлдвэрээ боорлохоор турхирахыг “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэхээс өөр тайлбар олдохгүй. Өндөр төрийн нэр хүндээр өөнтөгч, өлөнгүүд яаж ч наадахыг цаашид таашгүй. Даяарчлагдсан дэлхийд буутай цэргүүд тусгаар улсынхаа хилийг манаад газар нутаг тайван байх ч но-той харийнхан боловсон маягаар дотроос нь дээрэмдэж, өөрсдөө идэх хоолоо боловсруулж чадахгүйд хүргэн доройтуулж дээ. Эмээлтийн хэдэн махны ченж, хужаа нарын эрх ашиг монголын ард түмний эрх ашгаас дээгүүр алхдаг болсон уу?

          Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр2022 оны 05 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12712 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15220 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 (1.3%) төгрөгөөр өссөн хэдий ч үхрийн цул махны үнэ 387 (2.2%) төгрөгөөр буурсан байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” захад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Хамгийн хямд мах 1кг нь 12500. Дундаж эр хонины тураг мах ястайгаа 22 кг орчим ба үржвэл 1 хонины дан мах 275000. Гэтэл малчин хонио нэг дахин бага үнээр зарж чадвал аз чадахгүй бол хохь байдгийг бүгд мэднэ. Малын арьс шир, толгой, цувдай зэрэг бүтээгдэхүүн нь үнэгүй. Малын хотноос хэрэглэгчийн гарт маш олон дамжиж хүрдэг нь үнийн хөөргөдөл үүсэхэд нөлөөлдөг аж. Монгол Улс дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжин, орчин үеийн технологид суурилсан, эрүүл, цэвэр мах идэх боломжоо дэлхийд бохир заваанаараа жигшигддэг хятадуудын гарт алдчихаад тэднийг яс горьдсон нохой шиг тойглоод суух нь ямар бодлого вэ?

         Цар тахлын шинэ нөхцөл бүхнийг өөрөөр харах шаардлага тулган дэлхийн хүн ам жил ирэх тутам аймшигтай өлсгөлөнд нэрвэгдэхийг шинжээчид сануулаад удаж байгааг юман чинээнд тоохгүйгээ таван хошуу малын мах, тал дүүрэн тариа будаандаа эрдсэнийх гэвэл эндүүрэл болохгүй биз.

Гэхдээ энэ бол 21-р зуун учир мах гурилаа идээд манайхан өлсөхгүй гээд таг харанхуй суугаад байвал элэг доог болно. Улс шиг улс болъё гэвэл юун түрүүнд 180 мянга орчим малчин өрхийг орлогожуулах, хөдөө аж ахуйн биржээ амилуулах, малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 сумд бий болгох, 21 аймагт боловсруулах үйлдвэрүүдийг барих, газар тариалангийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, Дархан арьс ширний үйлдвэрийг яаралтай ажиллуулах, нүүрс, зэс, төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, экспортлох, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангах, гадны зах зээлд нийлүүлэх зэрэг дорвитой цогц арга хэмжээг авалгүй улс төржилт, хийрхлийн дон шүглэж, хямралдаан, цумралдаанаасаа ч толгой өндийлгөж чадахгүй байсаар байтал Монгол залуус сайхан амьдрах боломж эрэлхийлэн мянга мянгаараа нүдээ шалгуулж, шүдээ тоолуулаад харийн оронд харж ажил хийхээр дараалал үүсгэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Японоос 13 тамирчин оролцоно

    Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Японоос 13 тамирчин оролцоно