Долоо хоногийн тойм мэдээ 2022.06.06-12

Долоо хоногийн тойм мэдээ 2022.06.06-12

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСЭЭС “ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс  “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг Өлгий хотын төв талбайд  энэ сарын 06-ны зохион байгууллаа. Тус өдөрлөг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдэд чиглэсэн хууль тогтоомжийн сурталчлах зорилготой зохион байгуулагдсан юм.

ЗАСАГ ДАРГА  АШУҮИС-ИЙН БОЛОВСРОЛ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Г.БАТБААТАР ТЭРГҮҮТЭЙ БАГШ, ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтаар талууд АШУҮИС-ийн 80 жилийн ойн хүрээнд тус сургууль хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулахаар болж, гэрээнд тусгагдсан заалтуудыг хэлэлцлээ.

ЗАСАГ ДАРГА ХАННС ЗЕАЙДЕЛИЙН САН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Талууд  НҮБ-ын тогтвортой хөгжлийн “ядуурлыг устгах” зорилго зорилтын хүрээнд хамтран ажиллах, “Хууль зүйн туслалцааны төвийн салбарын үйл ажиллагааг дэмжих, шаардлагад нийцсэн өрөө, тасалгаагаар хангах, урсгал зардлыг хариуцах, интернет орчинг бүрдүүлэх, хувь хүний нууцыг хамгаалах бодитой үнэн зөв мэдээллийг солилцох иргэд төрийн үйлчилгээг авах таатай орчинг бүрдүүлэх, зэрэг болон Хууль зүйн туслалцааны төвийн манай аймаг дахь салбарын архивын хадгаламжийн нэгжийг Засаг даргын Тамгын газрын хууль эрхзүйн хэлтсийн хөтлөх нэрсийн жагсаалтад оруулах архивд хүлээн авч хадгалах хамгаалах түүнчлэн Улсын өмгөөлөгчийн тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хийгдэж буй ажлуудын талаар санал солилцлоо.

ЗАСАГ ДАРГА ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг тэмцээнд аймгийн Онцгой байдлын газраас оролцох баг тамирчдын бэлтгэлтэй Засаг дарга Д.Бауыржан танилцлаа. Энэ үеэр Засаг дарга гал унтраах техникийн олон төрөлт спортын баг тамирчиддаа  хандан нутгийн нэрийг гаргаж, түмний итгэлийг дааж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж спортын өндөр амжилтыг хүслээ.

ЗАСАГ ДАРГА АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨЛГИЙ СУМ БОЛОН БУГАТ СУМДАД БАЙРЛАДАГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр аймгийн удирдлагууд онцгой анхаарч  байна.  Өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжсэнээр өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны байцаа зэрэг нарийн ногооныхоо хэрэглээг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм.Энэ хүрээнд  аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг  Өлгий сум болон Бугат сумдад байрладаг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. 

ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА ХИЙДЭГ БОЛЛОО

Бөөр шээсний доод замын дурангийн багаж аппарат тоног төхөөрөмжийг ЭМЯ-ны санхүүжилтээр 15-аймагт нийлүүлсэн. Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга С.Хонаев нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн  Мэс заслын тасагт тус дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Нээлттэй мэс засал эмчилгээтэй харьцуулахад дурангийн мэс засал эмчилгээ нь эмнэлэгт хэвтэх хугацаа бага, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх, гоо сайхны хувьд давуу талтай байдаг. 

“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДДАА БАЯР ХҮРГЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан  тус тэмцээнд оролцсон  Онцгой байдлын газрын тамирчдыг хүлээн авч уулзан, аймаг, орон нутгийн нэрийг өндөрт өргөж, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, ур чадвар шалгасан спортод өндөр амжилт гаргасанд талархал илэрхийлэн, “Аймгийн хүндэт” тэмдгээр шагнаж, амжилт хүслээ.   

ЗАСАГ ДАРГА СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДҮҮДТЭЙ УУЛЗАЖ, СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН, УРМЫН ҮГЭЭ ХАЙРЛАЛАА

Аймгийн Засаг даргын санаачлагааар Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-ын дүнг ахиулах зорилгоор эрчимжүүлсэн сургалтад хамааруулж байна. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн биеэр тус сургалтын танхимд дээр очиж, хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн, урмын үгээ хайрлалаа.

ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САГСАЙ СУМАНД АЖИЛЛАВ

 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2022.06.09/ Сагсай сумд ажиллаа. Ажлын хэсэг тус сумдад байрладаг өвлийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус сумд хийгдэж буй ажлын явц болон Сагсай сумын Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлах ажлын явцтай танилцах зорилгоор газар дээр нь очиж ажиллаа.

ЗАСАГ ДАРГА ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН “МӨНГӨН ХОНХНЫ БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

Ерөнхий боловсролын Дарын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид “Мөнгөн хонхны баяр”-аа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. “Дарын сургуулиар овоглосон төгсөгчид та бүхэнд Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэж төгсөлтийн шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Удахгүй эхлэх төгсөлтийн шалгалтаар та бүхэн Монгол Улсдаа Баян-Өлгий аймгийн нэрээр овоглогдоно. Энэ жилийн төгсөгчид ЭЕШ-ын үзүүлэлтийг ахиулах байх гэсэн хүлээлттэй байна. Та нар энэхүү итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулж чадах хүүхдүүд гэдэгт бид бүрэн итгэж байна. Хүүхдүүдийн минь эрдэм номын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.” гэлээ.

АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар болон Төслийн зохицуулагч О.Лхагвацэдэн нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй аймгийн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлж буйтай холбогдуулан Зураг төслийн ажлын гүйцэтгэлийг батлагдсан зургийн даалгавар, техникийн нөхцөлийн хүрээнд аймгийн удирдлагуудтай санал солилцохын зэрэгцээ төслийн зохицуулагч талаас холбогдох зөвлөмж, чиглэл өглөө. 

21 АЙМГААС ХОЁРДУГААР БАЙР ЭЗЛЭВ

Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар хоёрдугаар сарын 16-наас тавдугаар сарын 28-ны хүртэл “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тэгвэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны нэгдсэн дүнг Биеийн тамир, спортын улсын хорооноос цахим хурлаар танилцууллаа. Уг аяны нэгдсэн дүнгээр 21 аймгаас Баян-Өлгий аймаг хоёрдугаар байр эзэлсэн байна.

БСШУЯ-НААС “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж, бүх сургуулийн удирдах ажилтан, санхүүгийн ажилтнууд, багш нарт төсвийн шинэчлэлийн эрх зүйн реформтой холбоотой уулзалт, зөвлөгөөнийг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын зохион байгууллаа. “Боловсролын салбарын төсвийн шинэчлэл” уулзалт зөвлөгөөнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулав. Уг уулзалт зөвлөгөөнд аймгийн 44 ерөнхий боловсролын сургууль, 53 цэцэрлэгийн багш, ажилтан  албан хаагчдын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СПОРТЫН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өлгий сумын ЗДТГ-ын санаачилгаар  аймгийн 13 сум, нэг тосгоны ИТХ болон ЗДТГ-ын төрийн албан хаагчдын дунд спортын өдөрлөгийг зохион байгууллаа. Төрийн албан хаагчид спортын 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.  Уг спортын өдөрлөгийн зорилго нь 13 сум, нэг тосгоны ИТХ болон ЗДТГ-ын төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцахад оршино.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Д.Саруултөгс пара хөнгөн атлетикийн Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Д.Саруултөгс пара хөнгөн атлетикийн Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ