ДЭМБ-болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн захирал Такеши Касайтай ярилцлаа

ДЭМБ-болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн захирал Такеши Касайтай ярилцлаа

Монгол Улсын хувьд Дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр эхний 18-д ордог томоохон газар нутагтай. Цар тахлын хувьд авч хэрэгжүүлсэн бодлогыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай: ДЭМБ нь Монгол Улс болон гишүүн улсуудтайгаа нягтын хатын ажиллагаатай. Ковид19 халдвар бүртгэгдэж эхэлмэгц бид улс орнуудад зөвлөмж чиглэл өгч тусламж шаардлагатай улсуудад тусламж дэмжлэг үзүүлсэн. Монгол улсын авч хэрэгжүүлсэн Ковид19-н арга хэмжээг бид маш өндрөөр үнэлж байгаа.

Бүс нутгийн ойлголцол хамтын ажиллагаа өнгөрсөн Ковидын хугацаанд маш сайн байсан гэж хэллээ. ДЭМБ болон Монгол улсын хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?

Тайлбар байхгүй.

 Такеши Касай: Энэ завшааныг ашиглаад ДЭМБ-д итгэл хүлээлгэсэн Монгол Улсын Засгийн газар т талархал илэрхийлмээр байна. Энэ итгэлцлийн үр дүнд бид илүү ойр хамтран ажиллаж чадсан юм. Өмнө хэлсэнчлэн бид Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн талархууштай хэд хэдэн арга хэмжээг онцолмоор байна. Жишээлбэл: Ард иргэхийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд засгийн газар маш хурдан шийдвэр гаргаж Ковид-19-н эрсдэлийг 10 сар тогтоон барьсан.

Монгол Улсын хувьд цар тахлыг эх орондоо оруулахгүй 10 сар тогтоон амжилттай ажилласан ийм улсын нэг . Харамсалттай нь 2100 гаруй хүн ковидын улмаас амиа алдлаа. Манай улсын хамгийн том давуу тал сайн туршлагыг та юу гэж хэлэх вэ? 

Такеши Касай: Энэ нь Монгол Улсад удирдлага манлайлал хүчтэй байгаагийн нотолгоо. Энэ 10 сарын хугацаанд бэлэн байдлаа хангахад маш өндөр ач холбогдолтой цаг хугацаа байсан. Тэгэхээр эхний онцлох арга хэмжээ ийм байна. Хоёрдох нь бол энэ 10 сар нь бэлтгэл базаах нэг хэсэг болсон. Загийн газраас вакциныг нэвтрүүлэх тал дээр маш их хүчин чармайлт гаргасан. Зөвхөн вакцин нь ч биш маш олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Вакцин хүлээж авмагцаа дархлаажуулалтын арга хэмжээг маш амжилттай шуурхай зохион байгуулсан. Монгол Улсын хувьд нэн шаардлагатай эрсдэлт бүлгээ зорилтод түвшинд хүргэж дархлаажуулсан цөөн хэдэн улсын нэг. Бид эн ажлыг маш өндрөөр үнэлж байгаа. Ковид-19-нь шинэ халдвар учраас ямар эмчилгээ ага хэмжээ авах нь тодорхойгүй байсан. Шинэ халдвар гэдэг нь аливаа арга хэмжээг хэрэгжүүлж үзээд дараа нь үнэлээд тэгээд юу сурснаа хэрэгжүүлнэ гэсэн үг. Эхлээд хэрэгжүүлж үзээд үнэлээд дахин сайжруулна гэсэн үг. Энэ тал дээр Монгол улс үлгэр жишээ болсон. Туршиж үз сайжир, туршиж үз сайжир. Үүний нэг жишээ нь өвчтөний тусламж үйлчилгээний зохицуулалт. Монгол Улс гэрийн эмчилгээг нэвтрүүлж эмнэлгийн нөөцөө оновчтой хуваарилж ажилласан. Бид Монгол Улсын энэ жишээг бусад улсуудтай хуваалцаж тэдэнд жишээ болгож өгсөн. Мэдээж тухайн улс орнууд өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан хэрэгжүүлсэн. Бусад Улс орнууд Монгол улсын энэ туршлагыг өндрөөр үнэлсэн. Энэ асуултад хариулахын өмнө халдварын улмаас хайртай дотнохүнээ алдсан гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Бусад бүсүүдтэй харьцуулахад манай бүсэд харьцангуй цөөн хүмүүс амь үрэгдсэн. Бид нас баралтыг багасгаж нийгмийн тогтвортой байдлыг хадгалах дээр анхаарч ажилласан. Энэхүү амжилтын нэг жишээ нь Монгол улс. Үүний учир шалтгаан нь 1т Засгийн газар идэхтэй манлайлж ажилласан. 2т эрүүл мэндийн ажилтнууд нь сүүлийн 2.5 жилийн турш хүний амь насыг аврахын тулд эцэж цуцалтгүй ажиллаж байсан.Энэ цаг үе хүн бүрд хэцүү байгааг ойлгож байна.Тушаал журмыг даган биелүүлж олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах амаргүй. Гэхдээ иргэн бүрийн хичээл зүтгэл үр дүнгээ өгсөн. Монгол Улсын Засгийн газрын удирдлага Эрүүл мэндийн салбарын удирдлага. Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, монголын ард түмэн хамтдаа энэ үр дүнд хүрмэн бөгөөд та бүхэнд талархлаа илэрхийлмээр байна.

Тайлбар байхгүй.

 

Та түрүүн ярианыхаа дундуур хэллээ дасан зохицож амьдрах тухай гэж. Монгол Улсын хувьд Хавраас эхлүүлээд жуулчдыг хүлээж авсан. Япон улсын хувьд саяхнаас жуулчдыг хүлээн авч эхэлж байна. Дасан зохицож амьдрахын хэв маягт шинэ сорилтыг та юу гэж харж байгаа вэ. Дасан зохицож амьдрахын тулд бид цаашдаа хүн төрөлхтөн яах бол гэдэг дээр та ямар байр суурьтай байна?

Такеши Касай: Ирээдүйд дахин дэгдэж болно. Тийм учраас бид хариу арга хэмжээний тогтолцоогоо бэхжүүлж хамгаалах ёстой. Гол нь хариу арга хэмжээний нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Бид үүнийг хангах зорилгоор вакцин тандалт, өвчтөний тусламж үйлчилгээний хосолсон загвар аргачлалыг гаргасан. Шинэ дэгдэлт гармагц бид хавьтлын арга хэмжээг шуурхай зохион байгуулж халдварыг хумих хэрэгтэй. Монгол улсын Засгийн газар энэхүү тогтолцоог бий болгох дээр анхаарч ажилласан бөгөөд үүнийг үргэлжлүүлэн боловсронгуй болгох нь зүйтэй. Тэгвэл бид дараа дараагийн давалгаанд бэлэн байж чадна. Гэвч энэ бүх ажлын хамгийн чухал зүйл нь хувь хүний ухамсар. Хүмүүс ариун цэвэртээ анхаарч гараа угааж, ханиадтай үедээ бусдаас зай барьж, өвдсөн бол гэртээ байж ажил сургуульд явахаас зайлс хийх хэрэгтэй. Энэ энгийн горимоор нийгэм маань ковидтой дасан зохицно.

Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдтай уулзлаа. Засгийн газар болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны тухайд эдгээр уулзалтуудаар ямар зүйл яригдсан бэ?

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай: Өмнө нь би Монгол Улсын засгийн газрын удирдлага манлайллыг өндрөөр үнэлж байгаагаа хэлсэн. Монгол Улсын эрүүл мэндийн ажилтны хичээл зүтгэлийг мөн биширсэн. Эрүүл мэндийн салбарын удирдлага ковидын хариу арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч олон шинэлэг зүйлийг бий болгосон. Жишээлбэл тэд анхан шатны тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж шинжилгээний тогтолцоог өргөжүүлсэн. Би хэд хэдэн эрүүл мэндийн ажилтантай уулзсан. Нэг мэс засалч урьд нь хийж чаддаггүй байсан мэс ажилбараа одоо хийдэг болсон гэж ярихад нь би маш их баярласан. Энэ олон инавицийг ковидтой тэмцэх зуураа хийсэн байна. Энэ бол бидний төсөөлж байгаа ирээдүй. Ийм тогтолцоог бид улам өргөжүүлэх хэрэгтэй. Монгол улсад сүүлийн 2.5 жил энэ шинэчлэлийн ажил хийгдэж одоо идэвхтэй явагдаж байгаа. Тиймээс ДЭМБ-ын хувьд бид Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газартай дотно хамтран ажиллаж бусад улсад жишиг болох зүйлийг олшруулж, хөгжүүлэх хүсэлтэй байгаа.

Коронавирусын цар тахлын нөхцөл байдал Дэлхийн бусад улс орнуудын хувьд шинэ сорилт байсан. Манай улсын хувьд ч гэсэн ялгаагүй шинэ сорилт байлаа. Ковид19 цар тахлын эсрэг Монголын эрүүл мэндийн салбарын 1000 мянган ажилтад өдөр шөнөгүй ажиллалаа. Таны хувьд манай эмч эмнэлгийн ажилчдын ур чадварын хувьд хэр санагдсан бэ?

Такеши Касай: Юун түрүүнд цар тахлын үеэр ард иргэнийнхээ амь насыг аврахын төлөө ажилласан хичээл зүтгэлийг үнэлж байгаагаа хэлмээр байна. Олон саад бэрхшээлтэй тулгарсан байх. Үүний хажуугаар олон инавацыг нэвтрүүлэхийн төлөө ажилласан. Нэгт би Монгол Улсын Эрүүл мэндийн ажилтын өндрөөр үнэлж хүндэлж байна. Хоёрдугаарт манай бүсэд Эрүүл мэндийн салбарын чадавх сайн боловч илүү сайжрах зүйлс байгаа. Монгол Улсын эрүүл мэндийн чадавх нь өнөөдрийнхөөс улам сайжирна гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улсын эрүүл мэндийн чадавх нь өнөөдрийнхөөс улам сайжирна гэдэгт би итгэлтэй байна.

ДЭМБ-аас намар 9 сард Коронавирусийн дахин давлагаа явж магалгүй гэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн байсан. Энэхүү мэдээлэлд нэмж өгөх мэдээлэл танд байна уу?

Такеши Касай: ДЭМБ 9 сард халдвар ахин давлагаална гэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ вирус ойрын хугацаанд арилж алга болохгүй. Вирус олон улсын хил заагийг хүндэтгэдэггүй тэд ахин орж ирнэ шинэ давлагаа үүсэж болно гэж бодож байна. Гэвч хамгийн чухал зүйл нь миний түрүүний хэлсэнчлэн сүүлийн 2.5 жилд улс орнууд шинэ юмыг туршиж түүнээс суралцаж сайжирсаар ирсэн. Одоо бидэнд тогтолцоо байна. Энэхүү тогтолцоогоор дамжуулан манай бүс, Монгол улс дараа дараагийн давлагааг давч чадна. Гол нь Засгийн газрын зүгээс олон нийттэй харилцах холбоо харилцаа хувь хүний хариуцлага сайн байх ёстой. Тэгэхээр энэ тал дээр бид үргэлжлүүлэн мэдээлэл дата цуглуулна.

Зарим судлаачид Дэлхий ертөнц хэзээ хэвийн байдалдаа орох вэ гэдэг дээр санал солилцож зарим судлаачид хэзээ ч өмнөх шигээ хэвийн байдалдаа орохгүй гэж хэлж байна. ДЭМБ-ын зүгээр юу гэж харж байна. Үүнд хариулт өгөөч?

Такеши Касай: Бүтээсэн зүйлээ үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Эрүүл мэнд, хүний амь нас, эдийн засаг нь маш нягт холбоотой байдаг гэдгийг бид харсан. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Зөвхөн халдварт өвчин биш. Даралт, чихрийн шижин, хорт хавдар гээд олон эрүүл мэндийн асуудал байна. Гол нь бид Ковидын өмнөх байдал руугаа ухарч тайвширч ерөөсөө болохгүй. Олон нийтийн түвшинд хувь хүний түвшинд бид эрүүл мэнддээ анхаарч хувь хүний эрүүл мэндийг дэмжсэнээр эрүүл улсыг бүтээх боломжтой. Эрүүл улс нь улмаар баян баян чинээлэг болох нь тодорхой шүү дээ.

Сармагчны цэцэг өвчний талаар Дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлгийг хүргэж судлаачдын санааг зовоож байна гэж харж байна. ДЭМБ болон бүс нутгийн улс орнуудтай энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

Такеши Касай: Хүмүүс энэ асуултыг их асуудаг болсон. Халдвар өвчний өнцгийг их сонирхож асуудаг. Ковидын үеэр бид эрүүл мэндэд анхаарахын олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын ач холбогдлыг ойлгосон. Сурсан зүйлсээрээ дамжуулан эрүүл болцгооё. Эрүүл хүн нь эрүүл нийгмийн үндэс гэдэгт бил итгэдэг. Энэ өвчин Африкийн хэд хэдэн улсад нутагшмал байдаг. Тоо нь ихсэж өчигдөр 1000 тохиолдлыг давлаа. Ажиглаад байхад Ковидтой адилхан тархахгүй байгаа нь тодорхой болсон. Мэдээж тодорхойгүй зүйлс их байгаа болохоор бид үргэлжлүүлэн ажиглах болно. Ямартай ч ковид шиг тархах магадлал нь маш бага. Улс орнууд тэмцэх бүтэцтэй болсон.

ДЭМБ-аас Манай улсад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нийлүүлж байсан манай эрүүл мэндийн салбарынхан үргэлж талархалтай ханддаг. Таныг орон нутгуудаар ажиллах болов уу гэж бодож байна. Орон нутагт эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж тоног төхөөрөмжийн талаар газар дээр нь танилцахаар та төлөвлөсөн байгаа юу?

Такеши Касай: Орон нутгийн асуудлыг хөндөхөөс өмнө Дэлхийд хомсодсон нөөцийг улсдаа бүрдүүлж үр дүнтэй хэрэглэсэн Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн ажилтнуудыг үнэлж байгаагаа дурдъя. Энэ амин чухал хэрэгцээг үр дүнтэй хэрэглэж зарцуулсан тогтолцоогоор би бахархаж байна. Эдгээр нөөц нь эрүүл мэндийн ажилтны хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд томоохон үүрэгтэй. Орон нутгийн нөхцөл байдлыг харах хүсэлтэй байна. Нөөцийн тогтвортой эх үүсвэр гаргах нь их чухал гэж би боддог. Нөөц нь байснаар эрүүл мэндийн салбарын чадавхыг бүрдүүлнэ. Энд олон ажил явагдаж байгааг би ойлгож байгаа ч тогтолцоогоо илүү сайжруулах, нөөцөө бүрдүүлэх шийдлийг би сонирхож судалж байгаа.

Та манай улсад 2 дахь удаагаа ийнхүү айлчилж байна. Өмнө ирсэн үе одоогийн нөхцөл байдал хоёрыг хооронд нь харьцуулаад харвал манай улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал чадавх, хүний нөөц, техник технологийн хувьд манлайлал арга барилын хувьд хэрхэн өөрчлөгдсөн гэж та харж байна вэ?

Такеши Касай: Энэ тал дээр олон хэлэлцүүлэг яриа хийсэн. Түүний үр дүнд нөөц бололцоо сайжирсан. Би Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог Дэлхийд жишиг болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүгээр Монгол улс нь хамгийн эрүүл аюулгүй улс болно. Бүсийн захирлын хувьд би Монгол улсад 2 дахь удаагаа айлчилж байгаа ч хувь хүний хувьд 2001 оноос хойш хэд хэдэн удаа ирсэн. Энэ хугацаанд ихээхэн дэвшилт гарсан. Эрүүл мэндийн салбар ирээдүйд улам хөгжиж чадавхаа бэхжүүлнэ гэж найдаж байна.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын хувьд танд нэмж хэлэх зүйл байна уу?

Такеши Касай: Би Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол улсын засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Энэ хамтын ажиллагааны үр дүнд Монгол улс дэлхийн хамгийн эрүүл аюулгүй улсуудын нэг болно гэж найдаж байна.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа ажлын амжилт хүсье.

Такеши Касай: Та бүхэнд бас маш их баярлалаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа