Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ

Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ

      Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг  ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана.

Автомат удирдлагатай 9 тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж.

Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж. 

Х.Нямбаатар: Дотоодын тээврийн нэгдэл, иргэдийг нүүрс тээвэрт түлхүү явуулна

Засгийн газраас томилсон хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг  AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлэх хүрээнд замын маршрутыг тогтох, “Чалко” компанийн хүсэлтийн дагуу тээврийн шинэ гарц нээх ажиллаж байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.  

-Гашуунсухайт боомтод тээврийн шинэ технологи нэвтрүүлж байна. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан манай ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийсэн. Хурлаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх тогтлоо. Энэ хүрээнд өнөөдөр  хятад инеженерүүдийн хамт Гашуунсухайт боомтод ажиллаж байна. AGV явуулах замын маршрут, гарцыг тогтож, соронзон зам тавих ажил эхлүүллээ. Ийнхүү тээврийн асуудлыг шийдвэрлэснээр Гашуунсухайт боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Тус технологийн онцлог юу вэ?

-Гашуунсухайт, Ганц модны боомтын хооронд ах удаа хил дамнасан жолоочгүй тээврийн хэрэгслийг ирэх долоо хоногт нүүрс тээвэрт нэвтрүүлэхээр болж байна. Голдуу далайн боомт хотуудад ашигладаг сүүлийн үеийн технологийг бид хуурай боомтод нэвтрүүлж буйгаа онцлог гэж болно. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас хил хаагдаж, дэлхий нийтээрээ хүнд байдалд орлоо. Тэгвэл хилийн боомтуудад жолоочгүй  технлоги  нэвтрүүлсээр бид ямар ч нөхцөлд тээвэрлэлтээ хийсээр байх боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна манай ажлын хэсэг нүүрс ачиж, буулгах терминал дээрх үлдэгдэл нүүрсний хэмжээ багасаж байгаатай холбогдуулж уртын тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээр хэлэлцээ хийж, тодорхой шийдэлд хүрлээ. Ингэснээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс орлоготой болох боломж бүрдэж байна.

-БНХАУ-ын “Чалко” компанийн тавьсан хүсэлтийг энэ удаа хэрхэх вэ?

-“Чалко” компанийн зүгээс нүүрс экспортлох тусдаа гарц, замын трасс гаргах хүсэлтээ удаа дараа ирүүлсэн. Бид өнөөдөр гарц, трассыг эцэслэн тохирч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-аар шийдүүлэхээр холбогдох байгууллагад дэмжих бичгээ хүргүүлэхээр боллоо. Шинэ гарц нээгдсэн тохиолдолд дотоодын тээврийн нэгдэл, аж ахуйн нэгж, иргэдийг түлхүү тээвэрт явуулах бодлого  барина.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ҮХЦ: Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн

    ҮХЦ: Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн