“Дэлхийн хотуудын 11 дэх удаагийн форум” Польш улсын Катовиц хотноо болж байна

“Дэлхийн хотуудын 11 дэх удаагийн форум” Польш улсын Катовиц хотноо болж байна

      НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (ХАБИТАТ)-өөс 20 жил тутамд 1 удаа шинэчлэн баталдаг “Хотжилтын шинэ хөтөлбөр (2016)”-ийн хэрэгжилтийг хангах, түүнд тулгамдаж буй асуудлыг даван туулах зорилгоор тус байгууллагын зүгээс 2 жил тутамд “Дэлхийн хотуудын форум”-ыг зохион байгуулж, үүнд Монгол Улсын Засгийн газраас Барилга, хот байгуулалтын сайдын түвшинд 2018, 2020 онуудад оролцож, хот байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зорилго, зорилт, үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж ирсэн. 

      Энэ удаагийн 11 дэх форумд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Б.Дорж, Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга А.Түвшин нар тус улсын Катовиц хотод 2022 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тохиож буй арга хэмжээнд урилгаар оролцож байна. 
      Форумын хөтөлбөрийн дагуу 40 гаруй  улс орны хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд, хотын дарга болон олон улсын байгууллагын төлөөллийг хамруулсан “Сайд нарын дугуй ширээ” сэдэвт арга хэмжээ амжилттай болж, уг хурлын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого, Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын талаар гадаад улс, орнуудтай санал бодлоо солилцлоо.

Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт “Шинэ Зуунмод” хотыг байгуулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар тусгасан бөгөөд “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн зорилтуудыг бүтээн байгуулалтын үйл ажиллагаандаа тусгаж, олон нийтийн оролцоотой төлөвлөн, хэрэгжүүлэхийг зорьж байна.

Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хүн амын нутагшилт суурьшлын тогтолцоонд тулгуурлан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, хүн амын аюулгүй, амгалан тайван, дэд бүтцийн хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэж, олон улсын зэрэглэлтэй, орчин үеийн шинэ хот байгуулах шийдвэр нь Монгол Улсын хот байгуулалтын салбарын хувьд 40 жилийн дараа анх удаагаа гаргасан түүхэн шийдвэр боллоо.

“Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хамтдаа даван туулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.” гэлээ.
       Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд ажилласнаар форумд оролцох арга хэмжээ дуусгавар болж, үргэлжлүүлэн Монгол, Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувьд Польш Улсын Хөгжлийн сан, бүсчилсэн бодлогын яам болон Хөгжил, технологийн яамдын сайд нартай хоёр талт уулзалтуудыг хийхээр тус улсын нийслэл Варшав хотыг зорилоо.
       Дашрамд дурдахад “Монгол дахь барилгын салбар” сэдэвт вебинар арга хэмжээг Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагт зохион байгуулж, тус вебинарт хоёр улсын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгч нар оролцоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ