ЭЗБХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

ЭЗБХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Хилийн боомтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтын асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор баталсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох тухай хүсэлтээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирүүлснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахыг дэмжиж, “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Эдийн засгийн байнгын хорооны харьяа зургаан төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дөрвөн байгууллагад “зөрчилгүй”, хоёр байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэдгийг танилцуулгын эхэнд дурдлаа.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 10 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 3 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 2.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.2 тэрбум төгрөгийн 5 нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулж, 200 сая төгрөгийн зөрчилд 2 төлбөрийн акт, 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 20 албан шаардлага, 400 сая төгрөгийн зөрчилд 8 зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 7.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 46 байгууллагад дүгнэлт гаргаж,  7 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 3 байгууллага аудит хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан байгууллагаас 37 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан. Аудитаар нийт 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн 66 алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн 6 зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 121.4 тэрбум төгрөгөөр буурчээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж, аудитын явцад залруулсан байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 60 сая төгрөгөөр өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 23 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, 6 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 17 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аудитаар нийт 100 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.07 тэрбум төгрөгийн 17 алдааг залруулж, 0.4 сая төгрөгийн сая  төгрөгийн нэг зөрчилд төлбөрийн акт, 0.02 тэрбум төгрөгийн зөрчилд 5 албан шаардлага, 0.06 тэрбум төгрөгийн зөрчилд 20 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 0.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 25 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс, 22 байгууллагад дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 14 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 1,392.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 106.3 тэрбум төгрөгийн 41 алдааг залруулж, 4.8 тэрбум төгрөгийн зөрчилд 17 төлбөрийн акт, 304.8 тэрбум төгрөгийн 60 зөрчилд албан шаардлага, 976.5 тэрбум төгрөгийн зөрчилд 61 зөвлөмж өгчээ. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 983.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 31 байгууллагад дүгнэлт гаргаж, 1 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, шинээр байгуулагдсан 1 төслийн санхүүгийн тайланг аудитад хамруулаагүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 26 байгууллагад “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 152.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 119.2 тэрбум төгрөгийн 83 алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн 36 зөрчилд төлбөрийн акт, 6.6 тэрбум төгрөгийн 48 зөрчилд албан шаардлага, 25.0 тэрбум төгрөгийн зөрчилд 90 зөвлөмж, 1.0 тэрбум төгрөгийн 5 зөрчилд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 5.0 тэрбум төгрөгөөр буурчээ.

Тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг дурдсан байлаа. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд байгаа төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх болон аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

    Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ