УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олж, түүхэн нээлт хийсэн судлаачдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олж, түүхэн нээлт хийсэн судлаачдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан тосгоноос “Аладагийн ордон” хэмээх Ил хаант улсыг үндэслэгч Хүлэг ханы зуны ордны туурийг олж илрүүлжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Монголын археологич, эрдэмтэд түүхэндээ анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад хийсэн Монголын эзэнт гүрний дурсгалын хайгуул судалгаа ийнхүү амжилттай болсныг судалгааны багийнхан уулзалтын үеэр хэлж байлаа. Эртний Перс, Армен хэл дээрх түүхэн сурвалжуудад Ил хаан Хүлэгү одоогийн Турк улсын Ван мужийн бэлчээр сайтай бүс нутгийг “Лавтай сагут” буюу “Лавтай суух” газар хэмээн монгол нэр өгч, 1261-1265 оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Олон жилийн судалгааны ажлын үр дүнд энэхүү зуны ордны туурийг нээж, түүхэн баримт, мэдээллийг баталгаажуулах ховор үнэ цэнтэй олдворуудыг илрүүлсэн байна. Судалгааны ажлын эхний өдрүүдэд эрдэмтэд Ил хааны үеийн шаазан эдлэлийн үлдэгдлүүдийг олжээ.

Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Анхбаяр хэлэхдээ, “Монголын эзэнт гүрний хаадын ордноос одоогоор Өвөр Монгол дахь Хубилай хааны ордон, Иран дахь Амбагай хааны зуны ордон, Алтан ордны улсад байгаа Сарай хот гэсэн гурван ордон олдоод буй. Харин энэ удаа дөрөв дэх ордныг нээн илрүүлсэн байна. Энэ жил Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа. Ойн баярт чухал ач холбогдолтой түүхэн олдвор болох болов уу гэж бодож байна. Энэ түүхэн туурийг өнөө цагаас 700 гаруй жилийн өмнө баригдсан гэж үзэж байгаа. Аладагийн зуны ордонд томоохон их хуралдай тогтмол болдог байснаас гадна хамгийн багадаа 1200x1200 метр талбай бүхий орд хот байсан гэж үзэж байгаа. Археологийн судалгааны малтлагыг Турк улсын эрдэмтэдтэй хамтран хийхээр төлөвлөсөн” хэмээгээд малтлагын ажлыг хийхэд хууль эрх зүйн хүрээнд бэлтгэл хангах шаардлагатай бөгөөд үүнд шийдвэр гаргах түвшинд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Манай улсын археологич, эрдэмтийн олон жилийн нөр их судалгааны ажлын үр дүнд өмнө нь судлагдаагүй байсан Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг болох Ил хаант улсыг үндэслэгч, Чингис хааны ач хөвүүн Хүлэгү ханы зуны ордныг нээн илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхий дахины түүх, археологийн судалгаанд чухал нээлт боллоо. Цаашид судалгааны ажлыг эрчимжүүлж, олон түүхэн олдворыг нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд судалгааны багийнханд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Ташрамд тэмдэглэхэд, Хүлэгү хан нь 1252 онд Монгол нутгаас гарч явснаас хойш 9 жилийн дараа уг ордныг бариулсан гэдэг. Үүнээс үзвэл барилгын хийц, архитектурын зохион байгуулалтын тухайд Хархорум хотын загварыг ашигласан байх магадлалтай гэдгийг судлаачид хэлсэн. Буддын шашны сүм хийдийг бариулсан хийгээд ордны гоёл чимэглэл хийхэд буддист уран барималчид, урчуудыг оролцуулсан нь уг ордныг монгол шинжтэй байх магадлалыг нэмэгдүүлжээ. Судалгааны багийн урьдчилсан тандалтаар Ил хаадын үеийн цэнхэр, ногоон ваар, ханан хээтэй ваарын үлдэгдэл бүхий туурийг илрүүлсний зэрэгцээ Хархорумын малтлагаас олддог зээ бад бүхий дээврийн ваартай төстэй олдворууд тухайн орон нутгийн музейд хадгалагдсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс