"Тэргүүний өмч эзэмшигч" байгууллагуудыг шалгаруулжээ

"Тэргүүний өмч эзэмшигч" байгууллагуудыг шалгаруулжээ

Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэжээ.  Тус гэрээг нийслэлийн өмчит 788 байгууллагатай байгуулсан байдаг бөгөөд тэдгээрийн 96.3 хувь буюу 760 байгууллага гэрээгээ дүгнүүлжээ. Үлдсэн 28 байгууллагын 17 нь шинээр байгуулагдсан, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, өмч эзэмшлийн гэрээ байгуулаагүй тул дүгнэх боломжгүй байжээ.

Ажлаа дүгнүүлсэн байгууллагуудын 81.2 хувь нь “бүрэн хангалттай” үнэлгээ авсан байна. 16.2 хувь буюу 123 байгууллага хангалттай үнэлгээ авсан бол 2.6 хувь буюу 20 байгууллага нь ажил сайжруулах шаардлагатай нь тогтоогджээ.

Гэрээт байгууллагуудын хувьд өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын хувьд хангалттай сайн үнэлгээтэй байгаа төдийгүй өөрсдийн боломжоор хандив, тусламжаар хөрөнгө бий болгох, ашиглалтыг сайжруулах чиглэлд санаачилгатай ажилласныг Зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан. Төсвийн санхүүжилт хангалттай биш байгаа ч дотоод нөөц бололцоогоо ашиглан урсгал засвар, тохижилт хийсэн газрууд цөөнгүй байна. Тухайлбал, Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэг хуучин зоорийг буулгаж, түүхий эд материалыг нь ашиглан ажилчид нь шинээр хүлэмж барьж, тоглоомын талбайгаа тохижуулсан байна. Нийслэлийн 152 дугаар цэцэрлэг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй сая төгрөгийн засвар, шинэчлэлийн ажил хийсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 20, 146, 147, 172, 213 дугаар цэцэрлэг, 120 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль, 38, 55 дугаар цэцэрлэг, Өнөр цогцолбор сургууль өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, түүнийг сайжруулахад анхаарч ажилласныг цохон тэмдэглэсэн.

Сайны сүүдэрт саар байгаагийн жишээнд орон нутгийн өмчит байгууллагын зарим нь барилга байгууламжийн хувийн хэрэг огт хөтөлдөггүй зөрчил илэрчээ. Сүүлийн жилүүдэд шинээр баригдсан зарим барилгууд нь цэвдэгтэй газарт баригдсан болон барилгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүйгээс цууралт үүссэн, хана туурга нь хагарсан гэх мэт зөрчил мөн байсаар байна.

Саарын жишээнд Багахангайн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн ЗДТГ, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Хүрээ амаржих газар, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэг, 59, 63 дугаар сургууль зэргийг дурдаж байлаа.

Дүгнүүлсэн байгууллагын 292 буюу 53.9 хувь нь эзэмшил газраа баталгаажуулсан, газартай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байжээ. Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэн есөн дүүрэг тус бүрд “Тэргүүний өмч эзэмшигч” байгууллагуудыг шалгаруулсан байна.  Тухайлбал:

- Багануур дүүрэг-Боловсрол цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг-Онцгой байдлын хэлтэс
- Баянгол дүүрэг-47 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг-Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор
- Налайх дүүрэг-123 дугаар цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг-104 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг-135 дугаар цэцэрлэг
- Хан-Уул дүүрэг-Засаг даргын Тамгын газар
- Чингэлтэй дүүрэг-Нийслэлийн Цагдаагийн удирдах газар багтжээ.
Цаашид гэрээний биелэлтийн дүнгээр ажил сайжруулах үнэлгээ авсан, гэрээний үүргийн биелэлтээ дүгнүүлээгүй хуулийн этгээдэд сануулах арга хэмжээ авах, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, байнгын ашиглалтад хүлээн авсан ч нийслэлийн өмчид бүртгэгдээгүй барилга байгууламжуудыг бүртгэлд тусгах, нийслэлийн өмчит байгууллагуудын эзэмшил газрыг шинэчилсэн бүртгэлд түргэн шуурхай хамруулах зэрэг ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Сэтгүүлч Ө.Отгонбаатарыг сонголоо

    МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Сэтгүүлч Ө.Отгонбаатарыг сонголоо