Замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

Замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Тэмасек Холдинг” ХК-ийн харьяа “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын хүрээнд тус улсын сайн туршлагыг судлах, замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компани хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд нийслэлийн зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээллийн урсгал, хүртээмж, дэд бүтцийг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ, төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах юм.

“Эс Ти Инженеринг Электроникс” компани нь Ази, Европ, Ойрх Дорнод болон АНУ-д 100 гаруй салбар болон охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг, 23 мянга орчим ажилтантай. Австрали, Казахстан, Хятад, Филиппин зэрэг улсын томоохон хотуудад зориулсан ухаалаг тээврийн системийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагатай. Азид хамгийн томд тооцогдох инженеринг компани бөгөөд сансар судлал, газрын цахим систем, цахим аюулгүй байдал, цахим шилжилт, ухаалаг хот зэрэг өргөн хүрээг хамарсан инженерийн үйлчилгээ үзүүлдэг.

“Эс Ти Инженеринг” нь 700 гаруй ухаалаг хотын төслийг дэлхийн 130 гаруй хотод хэрэгжүүлж, замын түгжрэл, эрчим хүчний ашиггүй зарцуулалт, биет болон кибер аюулгүй байдлыг хамгаалах зэрэг дэлхийд тулгамдаж буй бодит асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, түгжрэлийг тооцоолох программ хангамж болон ослын менежмент; өөрөө суралцах, сайжруулах боломжтой гэрлэн дохионы шийдлээр замын түгжрэлийг сийрүүлэх; нийтийн тээврийг төвлөрсөн менежментийн систем болон тасалбар түгээх системээр чадавхжуулах; хялбар зогсоол болон цахилгаан машин цэнэглэх программ, техник хангамжаар тоноглох; цахим хэлбэрээр зам ашиглалтын төлбөрийг төвөггүй шийдвэрлэх шийдлүүдийг санал болгодог байна. Мөн хиймэл оюун ухаан, дата шинжилгээг ашиглан хүний оролцоог бууруулан,  хариу арга хэмжээнд зарцуулах цагийг хэмнэдэг. Үүнд хяналтын систем, автоматжуулсан ослын илрүүлэлт, дүрст шинжилгээ, замын хөдөлгөөний симулациуд багтдаг аж.

Сингапур Улс нь дэлхийн хөгжлийн судалгааны институтээс жил бүр улс, орны иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил сургуулийн хүртээмж, хөдөлгөөнт байдал, тухайн орны засаглалын байдалд тулгуурлан гаргадаг ухаалаг хотын индексээр 2021 онд тэргүүлж, иргэдийн амьдралын хэв маягт технологийн шийдэл, хэрэглээг түлхүү нэвтрүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн орон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв