Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа

Д.Сумъяабазар: Ерөнхий сайдын Сингапурын айлчлал Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байлаа

Бүгд Найрамдах Сингапур Улс нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутгийн болоод дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Хоёрдугаарт, хүн амын нягтаршил ихтэй ч бага орон зайг амжилттай ашиглаж, эдийн засгаа  хүчирхэгжүүлсэн  улс. Тийм учраас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот тус улсаас суралцах, туршлагыг нь нутагшуулах зүйл их байна. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тус улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, түгжрэл болоод дижитал шилжилт, инженерийн байгууламжийг шинэ стандартад хүргэх  зэрэг олон асуудлыг цогц шийдэхэд ач холбогдолтой санамж бичиг юм.

Бид хөгжлийг 50, 100 жилээр нь төлөвлөж, алсыг харсан даацтай бодлогыг боловсруулан гаргах ёстой. Энэ нь Сингапур Улсын хэрэгжүүлж буй бодлоготой нийцэж буй юм. Хотын хөгжлийг тав, арван жилээр төлөвлөх бус, дараагийн 50, 100 жилд Улаанбаатар хот ямар байх вэ, хөгжлийн шийдэл гарц нь юу  байх вэ гэдгийг одоогоос суурьтайгаар боловсруулах ёстой.

Ялангуяа эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл, засаглалын шинэтгэлийг олон улсын  хотуудын хөгжлийн түвшинд хүргэж, тэдний зохион байгуулалтад орж байж Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг бид шийднэ. Мэдээж, богино хугацааны бодлого бас бий. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах хэд хэдэн цогц асуудлыг шийдэхээр эртнээс бэлдсэн. Ухаалаг Улаанбаатар, тэр дундаа нийтийн тээвэр гэх мэт. Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам төслүүдийг бид заавал хийх ёстой. Тойрог хурдны замтай холбогдсон туслах зам буюу 12 уулзварыг заавал хийх шаардлагатай. 1.6 сая хүн амьдарч байгаа нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нийцсэн, цаг хугацааг зөв тооцсон, эдийн засгийн үр ашигтай шийдэл, гарцуудыг бид хийх ёстой.

Дараагийн хийх зүйл бол дижитал шилжилт. Цахим шилжилтийг хийхээр Монгол Улсын Ерөнхий сайд ажиллаж байгаа. Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс”  нь төрийн өмчит буюу 51 хувийг нь Тэмасек олон улсын сан эзэмшдэг томоохон компани.

Тус компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Маш олон шийдлийг судалж байна. Нийтийн тээврийн тухайд зөвхөн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр биш, татварын системтэй уялдуулан, авто замын орц, гарцуудыг оновчтой болгох зэрэг шийдлүүд байна. Цахим шилжилтийг нийтийн тээвэрт хийх ёстой. Маш олон цогц бодлого нэгдэж байж, түгжрэл, төвлөрлийн асуудлыг шийднэ. Үүнийг “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарч хийхээр эхний санамж бичгээ үзэглэлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явцыг харахад, 1991 оны Сингапурын нөхцөл байдалтай адил байна. Бид 30 жилээр хоцорч явна гэж ойлгох хэрэгтэй. Иймд гурав дахин хурдаар зохион байгуулалтад орж ажиллаж байж, цаг хугацаа хэмнэж, үр дүнд хүрнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүн Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой боллоо гэж үзэж байна гэлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дааганы уралдааны үеэр 8 настай хүүхэд амиа алдаж, хоёр унаач хүүхэд гэмтжээ

    Дааганы уралдааны үеэр 8 настай хүүхэд амиа алдаж, хоёр унаач хүүхэд гэмтжээ