АБГББХ:Хаврын чуулганы хугацаанд 25 асуудал хэлэлцэж, 7 хуулийн төслийг эцэслэн батлуулав

АБГББХ:Хаврын чуулганы хугацаанд 25 асуудал хэлэлцэж, 7 хуулийн төслийг эцэслэн батлуулав


    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар

    Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 1 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 1 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 1 танилцуулга, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх асуудлаар 6 санал, дүгнэлт, соёрхон батлах асуудлаар 3 санал, дүгнэлт, бусад асуудлаар 4 санал, дүгнэлтийг бэлтгэж холбогдох Байнгын, дэд хороонд хүргүүлж, ажлын хэсгийн 1 танилцуулгыг бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллав. 

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 7 хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, эцэслэн батлуулж, Байнгын хорооны 3 тогтоолыг баталж, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх 6 асуудлыг шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр 6 үүрэг даалгавар өгч, 2 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 1 ажлыг зохион байгууллаа.

Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг 

    Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.

Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

    Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай  хуулийн  төслийг хэлэлцүүлэн нэгдсэн хуралдаанаар батлуулав.  

    Мөн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.     

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудал, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. 

Хяналт, шалгалтын ажлын талаар

    Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо хяналт, шалгалтын ажлын хүрээнд Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталсны зэрэгцээ Орос-Украйны дайны явц байдал, манай улсад гарах улс төр, эдийн засгийн үр дагавар, хөрш болон дипломат харилцаатай бусад улс оронтой харилцахад Монгол Улсын баримтлах байр суурь, бодлогын талаарх мэдээллийг хаалттай сонссон. 

Бусад ажлын талаар

    Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчилан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор 2 хэлэлцүүлэг, 1 уулзалт, ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 5 уулзалт, гадаад томилолт, 1 албан айлчлалыг зохион байгуулж ажиллаа.  

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, 6 зөвшилцөх төсөл, 15 Байнгын хорооны санал, дүгнэлт, 1 Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, 10 мэдээ, мэдээллийг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.  

Түр хороо

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо 2 удаа хуралдаж, нийт 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Түр хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл болон тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх мэдээллийг тус тус сонсов. 

    Мөн Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зөвлөмжийн талаарх мэдээллийг сонссон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хоёр хүүхдээ гудамжинд хаяжээ

    Хоёр хүүхдээ гудамжинд хаяжээ