Баянзүрх дүүрэгт гэр хороолол дунд 7.1 км засмал зам тавина

Баянзүрх дүүрэгт гэр хороолол дунд 7.1 км засмал зам тавина

Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөж буй юм. Энэ хүрээнд НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд ажиллалаа.

Баянзүрх дүүргийн нутагт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ гүүр тавьж байгаа. Тэрхүү гүүр нь есөн метр урттай бөгөөд Улиастайг Шар хадтай холбож, түгжрэл бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээрээ онцлог юм. Эл гүүрнээс гадна Улиастайгаас Шар хадны эцэс хүртэл  4.5 км авто зам тавина. Энэхүү замын үргэлжлэл болгож, Да хүрээ захын араар Цагаан давааны амтай холбосон 1.1 км авто замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болоод буй юм.

Түүнчлэн Цайз захын ард барьж буй Ногоон орон сууцны хороолол дунд болоод 148 дугаар сургуулиас 210 дугаар цэцэрлэг хүртэл, 24 дүгээр хорооны дундуур тавих замын төсөв хөрөнгийг улсын төсвөөс гаргахаар болжээ. Нийтдээ 1.5 км үргэлжлэх замын хөрөнгийг төсөвт суулгахад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа санаачилга гаргасан байна. Ийнхүү гэр хороололд дэд бүтэц, зам тавихад дүүрэг, нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, тэрхүү хөрөнгөөр хоорондоо уялдаа холбоотой, нэг зорилготой, цогц дэд бүтцийг байгуулах нь илүү оновчтой гэдгийг НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар онцолж байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ:

-Баянзүрх дүүргийн гэр хороолол дунд энэ жил нийтдээ 7.1 км авто зам барьж байгуулна. Гэр хороолол дундах замын хувьд түрж тэгшилж засахаас хэтэрдэггүй байсан бол энэ жил багагүй хэмжээний асфальтан зам тавьж байгаа. Гэвч зам тавих ажилд саад бэрхшээл мэр сэр гарч байна. Замын трасст цөөнгүй айлын хашаа өртөж байгаа. Зөвшөөрөлгүйгээр хашаагаа томруулж тэлсэн айл ч байна. Тиймээс иргэдтэйгээ зөвшилцөөд хашаагаа татах, замаа өргөтгөх ажлыг давхар хийж байгаа.

-Энэ зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ жилдээ ашиглалтад оруулахыг зорьж байна. Газар чөлөөлөлтийн асуудал тулгарч байгаа ч ойлголцолд хүрч, замаа барьж дуусгана гэдэгт итгэлтэй байна.

-Иргэд зам барих ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Мэдээж иргэд маш таатай хүлээн авч байгаа. Тэр болгон гэр хорооллын замыг засмал зам болгож  чадахгүй байна. Төсөв мөнгө хүрэхгүй байгаатай холбоотойгоор шороон замыг жилдээ 1-2 удаа түрж тэгшилж өгдөг. Иргэд үүнд дургүйцэж, түр зуур аргацаасан энэ хэлбэрээ хэзээ болих вэ гэж их асуудаг. Тэрнээс ангижирч буй нэг хэлбэр нь энэ. Засмал замыг бүх газарт тавьж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн тойрог замын нэг хэсэг болох 7.1 км замыг бид эртнээс төлөвлөн, улс, нийслэл, дүүргийн төсвийг уялдуулан хийж байгаагаараа онцлог. Нийслэл, дүүргийн удирдлагууд УИХ-ын гишүүнтэйгээ хамтраад хийж буй ажил юм.

-Энэ жилдээ багтаагаад ашиглалтад оруулна гэхээр гүйцэтгэгч компани шалгарсан гэсэн үг үү?

-Компаниуд шалгарсан. Багахан бэрхшээлүүд байна. Газар чөлөөлөлтөөс гадна шатахууны үнийн өсөлт, хил гаалийн гацаа, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан бэрхшээл бий. Тиймээс компаниудтайгаа ярьж ойлголцохоор зориод явж байна.

-Замыг дагаад ямар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийх вэ?

-Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийн хүрээнд зургийн ажлууд хийнэ. Инженерийн шугам сүлжээ хүрээгүй талбаруудад хөрөнгө оруулалтыг ойлгомжтой, үе шаттай, иргэдэд ээлтэй байдлаар хийж, газрын үнэ цэнийг өсгөх ажлыг хийх юм. Шугам сүлжээгүй захын хорооллуудад ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь, Да хүрээ захаас хойш Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд “Хайбрид хаус” компанитай хамтран Ногоон орон сууц барьж байгаа. Түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн хэлбэрээр иргэдэд очиж байгаагаараа онцлог юм гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг цэвэрлэж 198 тонн хогийг зөөвөрлөжээ

    Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг цэвэрлэж 198 тонн хогийг зөөвөрлөжээ