Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

-Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-“Ковид 19”-ийн халдварын нөхцөл байдал долоодугаар сарын эхний долоо хоногоос хойш огцом нэмэгдэж байна. “Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар шинээр оношлогдсон. Тус хувилбар нь халдварлах чадвар өндөр, нууц хугацаа богино тул иргэдийн дунд тархалт өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлж байгаа. Нийслэлийн хувьд коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авсаар ирсэн. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төв, тандалтын баг, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, вакцинжуулалт зэргийг өвчлөл буурсан хугацаанд ч тогтмол зохион байгуулсан. Эмнэлгийн салбарын ачаалал өндөр байна. Иргэдийн дунд ч өвчлөл өндөр байна. Бид  түргэвчилсэн шинжилгээ, шүлсний шинжилгээ, хувь хүнд илэрч буй шинж тэмдэг, зовуурь, PCR шинжилгээ зэрэг бүхий л төрлөөр оношилгоо хийж, батлагдсан тохиолдол илэрвэл хариу арга хэмжээг авч ажилладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэрийн хяналтад 6000 орчим хүн байгаа.  Эмнэлэгт хэвтэх хүсэлтэй иргэд ч нэмэгдэж байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд уушгины хатгаатай хүмүүс байгаа хэдий ч эрчимт эмчилгээний заалттай хүмүүс харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн 72.1 хувь нь бүрэн тунгийн вакцинжуулалтад хамрагдсан бол нэмэлт тунгийн вакцинжуулалт 35 хувь, IV тунгийн вакцинжуулалт таван хувьтай байна. Вакцины суурьтай иргэдэд омикроны шинэ хувилбарууд харьцангуй хөнгөн илэрч байгаа. Хүндрэл бага байгаа хэдий ч олон хүн зэрэг өвчилснөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байна. Эрсдэлт бүлэг буюу 0-5 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын тухайд өндөр халуурах, хатгаа тусах зэргээр шинж тэмдэг хүндэрч байгаа.  Нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдах иргэдийн идэвх муу байгаа нь халдварын тархалт ихсэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж байна.

-“Омикрон ВА.4: ВА.5” гэх хувилбар халдварлах чадвар өндөр ч хүндрэл багатай байна гэж ойлгож болох уу?

-Хүндрэл багатай гэж ойлгож болохгүй. Нийтээр нь бодож, олон талаас нь харах хэрэгтэй. Эмнэлэгт олон хүн хэвтэнэ гэдэг нь улсын  эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг.  Эмнэлэгт хэвтэхгүйгээр сэргийлэх боломж бий.  Маскаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад, олон хүн цугларсан газраар явахгүй, вакцинжуулалтдаа хамрагдаад халдвараас сэргийлэх боломжтой. Гэтэл хөнгөн тусах юм чинь гээд тоохгүй орхисноор эрсдэлт бүлгийн иргэд олноороо халдвар авч байгаа юм. Үүнийг дагаад эмнэлэгт хэвтэх хүний тоо ихсэж, эмчилгээний зардал нэмэгдэнэ.

-Орны хүрэлцээ хэр байгаа вэ. Эрсдэлт бүлгийнхэнд ор хүрэлцэж байна уу?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 эрүүл мэндийн байгууллагад 1600 ор дэлгэсэн байгаа. Ачаалал ихтэй байгаа тул нэмж 500 ор дэлгэхээр ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн дунд эрчимт эмчилгээнд орж, хүчилтөрөгчийн хэрэгцээ нэн шаардлагатай болсон хүний тоо харьцангуй бага байгаа.  Хүндрээгүй юм чинь гээд тоохгүй орхиж болохгүй. Олон дахин халдвар авах тусам уушгинд үүсэх эмгэг процесс их байдаг.

-“Ковид 19”-ийн халдвар манай улсад анх бүртгэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн аппаратын тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарав?

-“Ковид 19”-ийн эмчилгээний үед Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь гаргаж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэрүүдийг эмнэлгүүд дээр байрлуулсан. Энэ ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байна. Нэмж суурилуулахаар төлөвлөсөн хоёр үйлдвэр гааль дээр ирсэн байна. Түүнчлэн хүчилтөрөгч өтгөрүүлэгч машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хангалттай хэмжээнд хуваарилсан. Мөн хананаасаа шууд хүчилтөрөгчөө авч хэрэглэх боломжтой шугамын тоог нэмэгдүүлэх, эрчимт эмчилгээний амьсгалын аппаратын тоог нэмэх зэрэгт анхааран ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний орны ачаалал харьцангуй бага, хүчилтөрөгчийн өндөр хэрэгцээтэй эмчлүүлэгч цөөн байгаа тул энэ тал дээр дутагдаж буй тоног төхөөрөмж байхгүй. Өмнөх давалгаануудын үеэр эмчилгээний бэлтгэл ажлаа ханган, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөлт хийн, тухай бүрд нь арга хэмжээ авч ажилласаар байна.

-Халдвараас хэрхэн сэргийлэх вэ, халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар л ярилцдаг. Гэтэл олон дахин халдвар авсан иргэддээ ковидын дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа нь чухал. Иргэд уушгины зураг авхуулахдаа заавал хувийн эмнэлэг зорихгүй улсын эмнэлэгтээ хандах боломж хэр байна вэ?

-ХӨСҮТ дээр ковидын амбулатори ажиллаж байгаа. Харин нийслэлийн хэмжээнд найман ковидын амбулатори ажиллаж байна. Дээрх амбулаториуд бүгд рентгений аппараттай бөгөөд шинжилгээ, эмчилгээ зэргийг хийн, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байгаа. Ковидын ор дэлгэсэн зургаан эмнэлэгт амбулатори нэмж ажиллуулахаар зохион байгуулалтаа хийж байна. Түүнчлэн иргэдэд “Ковид 19”-ийн дараах шинж тэмдгээс хэрхэн сэргийлэх тухай эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр анхаарч байгаа. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр сэргээн засах уламжлалт эмчилгээг хийж байна.

-Эмч, эмнэлгийн байгууллагын ачаалал хэр байна. Хүний нөөцийн тухайд хүрэлцэж байна уу?

-Тавдугаар давалгааны онцлогоос шалтгаалж эрүүл мэндийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Эхний давалгаануудын үеэр бид зөвхөн ковидтой тэмцэж байсан. Одоо үүн дээр томуу, томуу төст өвчний давалгаа нэмэгдсэн. Томуугийн идэвхжил буурахгүй байсаар омикроны шинэ хувилбартай зэрэгцчихсэн. Үүнээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд ковидын тасаг болон томуугийн тасгийг тусад нь байгуулаад байна. Мөн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо” улс орон даяар өрнөж буйтай холбогдуулан мэргэжлийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна. Тиймээс бид “Үйлчлүүлэгчийн дэмжлэгтэй эмнэлгийн тусламж” гэх зохион байгуулалтад орсон байгаа. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээнд ороогүй, хүндрээгүй эмчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна. Эмнэлгийн коридорт байрлуулсан автомат даралтын аппаратаар өөрөө даралтаа үзэх, хүчил төрөгчийн цусан хангамжаа өөрөө шалган, халуунаа өөрөө хэмжих зэрэг бололцоог нь хангаж өгөхөөр зорьж байна. Ингэснээр сувилагч нарт ирэх ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа.

-5-11 насны хүүхдүүдийг өчигдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр вакцинжуулж эхэлсэн. Энэ тал дээр ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан вакцин хийсний дараа үүсэх хариу урвалаас сэргийлэх, бие хямарсан тохиолдолд тусламж үйлчилгээг зөв үзүүлэх чиглэлээр мэдлэг сэргээх сургалтуудыг эмч, сувилагч нарын дунд зохион байгуулж байгаа. Бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх вакцины цэгээр дамжуулан хүүхдүүдэд вакцинжуулалт хийж байна. Хүүхдүүд заавал аав ээж, асран хамгаалагчтайгаа хамт ирэх шаардлагатай. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагч нарт вакцины танилцуулга хийж, анкет бөглүүлэн, зөвшөөрөл авсны үндсэн дээр вакцинжуулалт хийх юм. Тухайн вакцин хийж буй өрөө болоод эмчийн үзлэгийн өрөөнд камер суурилуулж байгаа. Энэ нь вакцинжуулалт болон үзлэгийг стандартын дагуу хийж байгаа эсэхийг хянах, баримтжуулах зорилготой.

-Хугацаа нь дууссан вакцин хийж байна гэх хардлага иргэдийн дунд байдаг. Вакцины хадгалалт, нөөц ямар байгаа вэ?

-5-11 насны хүүхдүүдэд хийх вакцин яг хүүхдийн тунгаар байгаа. Өчигдрөөс эхлээд бүх эрүүл мэндийн байгууллагууд руу хуваарилалт хийсэн. Хүйтэн хэлхээний систем буюу электрон термометр нь цахим хэлбэрээр 24 цагийн турш мэдээллээ цуглуулдаг. Тус мэдээллийг өдөр тутам ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба руу илгээдэг. Ингэснээр термометрийн заалт ямар байгааг тогтмол хянадаг гэсэн үг.

-Ковид бол одоо шинэ өвчин биш гэж үзэх болжээ. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийн дунд маш буруу ойлголт байгаад байна. Мэдээж ковид удаан хугацаанд үргэлжилж буй нь яваандаа улирлын томуу шиг болох хандлага байгаа. Гэхдээ нэг дор олноороо халдвар аваад байгаа нь маш том асуудал шүү дээ. Анх халдвар дэгдэж байсан үетэй харьцуулахад шинж тэмдэг хөнгөн, вакцины суурьтай иргэд 70 гаруй хувийг эзэлж байгаа ч олноороо зэрэг өвчилж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудад нэмэлт ачаалал өгч, өвчилж буй хүний уушгинд үүсэх эмгэг нэмэгдэж байна. Мөн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ. Сэргийлж болох өвчнийг үл тоож, хайхрамжгүй хандаж болохгүй. Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол халдваргүйжүүлэх зэрэг энгийн үйлдлээрээ халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Энэ бол нэг саяас дээш хүн амтай хотод амьдарч буй иргэн таны бусдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төмсний үнэ цаашид дахин буурах төлөвтэй байна

    Төмсний үнэ цаашид дахин буурах төлөвтэй байна