13 байршилд шинээр авто зам, замын байгууламж барина

13 байршилд шинээр авто зам, замын байгууламж барина

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 ам метр явган хүний зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ. Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил үргэлжлэхээр болсон юм.

Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж, тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан алдааг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгажээ.

Шинээр авто зам болон замын байгууламж, гүүр барих, явган хүний болон дугуйн зам тавих ажил дараах үйл явцтай байна.

Зам барилгын ажил эхэлсэн:

Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэл 0.86 км авто зам тавих ажлын хүрээнд зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэгээ хийж дуусан, хөдөлгөөнийг нээсэн. Одоогоор гэрэлтүүлгийн шон суурилуулах, явган хүний зам тавих ажил үргэлжилж байна.
Нийт ажлын явц – 80%

Эрчим хүчний гудамжнаас “Монос Фарм Трейд” ХХК хүртэл буюу Таван толгой түлш ХХК-ийн зүүн талаар 1.74 км авто зам тавих ажлын хүрээнд явган хүний замын нөлөөлөлд өртсөн хашааг буулгах, дөрвөлжин хоолой угсрах, далангийн дээд үе болон буталсан чулуун суурь үеийг хийх, ус зайлуулах байгууламж суурилуулах зэрэг ажлууд бүрэн дуусжээ. Явган хүний болон замын хашлага тавих, суурь бэлдэх, авто замын хашлага тавих зэрэг ажил үргэлжилж байна.
Нийт ажлын явц - 65%

Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүр 97.3 метр төмөр бетон гүүр барих ажын хүрээнд газар шорооны болон гүүрийн суурийн ажлыг гүйцэтгэж байна. Мөн Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт хучилт хийхэд бэлэн болжээ.
Нийт ажлын явц – 17%

Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу 1.8 км авто зам шинээр тавих болон хуучин замыг шинэчлэх ажлын хүрээнд трассын дагуу тохиромжгүй материалыг зайлуулан, ул хөрс нягтлуулж дуусжээ. Шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ, газар чөлөөлөлтийн судалгаа хийн, замын нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.
Нийт ажлын явц – Ажлын явц 7%

Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүр барих ажлын хүрээнд гүүрийн суурийг хийж байна.
Нийт ажлын явц – 7%

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 4.3 км авто зам тавих ажлын хүрээнд 780 метр гүүр барих юм. Одоогоор гүүр барих ажлын талбай дээр кемп байгуулж байна.

Гэрээ байгуулж буй:

- Зайсангийн 218.4 метр урт төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэл
- 68 дугаар сургуулийн баруун талаар Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам
- Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам
- Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талд тавих 0.75 км авто зам

Тендер нээх хугацаа болоогүй:

- Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, ард аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцлол
- Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх 8.0 км замын үлдсэн хэсэг болох 5.367 км авто зам
- Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох 1.85 км авто зам багтаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цагдаагийн хоёр алба хаагч амиа алджээ 

    Цагдаагийн хоёр алба хаагч амиа алджээ